Үндсэн хуулийн эхийг Төрийн түүхийн музейд залав
2014-01-13

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ой тохиож буйтай холбогдуулан шинэ Үндсэн хуулийн эхийг өнөөдөр 10 цагт Төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр заллаа. Төрийн хамгаалалтад байдаг Үндсэн хуулийн эхийг залах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Ц.Мөнхтүвшин нар оролцлоо.

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг юм.

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан Үндсэн хуулийн уг эхийг 7 хоногийн хугацаанд олон нийтэд үзүүлэх юм байна.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
новшуудаа. үндсэн хуулиа булшлах санаатай л үзээд байн уу. чимэд гуайн сүнс та нарыг харж л байгаа шүү.
2014-01-14