Уул уурхайн салбар 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлно
2014-01-13

“Эрдэс баялагийн салбар-2025” олон нийтийн хэлэлцүүлэг нөгөөдөр болно. Анх удаа зохион байгуулагдаж байгаа тус хэлэлцүүлгийн талаар өнөөдөр Уул уурхайн яам/УУЯ/-аас мэдээлэл өглөө.

6

Иргэд олон нийтэд уул уурхайн салбарын талаар үнэн бодит мэдээлэл өгөх, салбарын хөгжлийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үүднээс тус хэлэлцүүлгийн зохион байгуулж буй аж. Мөн “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-т уул уурхайн салбарыг 2013-2025 он хүртэл хөгжүүлэх талаар тусгасан бөгөөд үүнтэй холбоотойгоор 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлох юм байна. УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид ”УИХ-аар хэлэлцэж буй Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцүүлгээс өмнө баталчихвал бидэнд маш их хэрэгтэй байна. Учир нь бид хэлэлцүүлэгтээ үүнийг гол болгож баримтлах хэрэгтэй байна” гэлээ. “Эрдэс баялагийн салбар-2025” олон нийтийн хэлэлцүүлэгт ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэх бөгөөд үндсэн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг тавих юм байна. Хэлэлцүүлгээс гарах уриалгыг ард иргэд, улс төрийн нам, иргэний  нийгэм, УИХ, ЗГ, төрийн байгууллагууд, аймаг орон нутгийн удирдлагууд, салбарын аж ахуй нэгж болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан гаргах аж.

6

Хэвлэл мэдээллийн салбарыг онцлож буйн шалтгааныг УУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу “Гадны сайтуудад манай салбарын талаар ташаа мэдээлэл их гардгаас хөрөнгө оруулагчидад болгоомжлол бий болгож байна. Мөн ард иргэдийн дэмжлэг хамгийн чухал байдаг уул уурхайн салбарын талаар олон нийтийн мэдээлэл буруу байдаг” хэмээв. Мөн тэрээр “Өнөөдөр Монгол Улсын 0.2 хувьд л уул уурхай олборлолт явуулдаг. Харин хайгуулын лиценз 9 хувийг эзэлж байгаа. Ингээд үндсэндээ нийт 10 орчим хувьд л уул уурхайн салбар идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй. Харин 70 гаруй хувийг тусгай хамгаалалт, орон нутгийн хэрэгцээний, “урт нэртэй” хууль зэргээс үүдэлтэйгээр ашиглагдахгүй байгаа” гэлээ. Иймээс уул уурхайн салбарын мэдээллийг олон нийтэд үнэн зөв хүргэх үүднээс хэвлэл мэдээллийн салбарт хандсан тусгай уриалга гаргахаар болжээ.

6

Түүнчлэн хэлэлцүүлэгтэй холбоотой явуулж буй олон нийтийн санал асуулгын дүнг энэ үеэр танилцуулах юм байна. “Туушин” зочид буудалд болох “Эрдэс баялагийн салбар-2025” олон нийтийн хэлэлцүүлэгт 300 орчим төлөөлөгч оролцохоор болжээ.

6

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
2017 on gekhed khaiguuliin litsenzuud khugatsaa n duusakh medeelel bg.uuniig sdakhin sungaj bolddogui um bolov uu?
2014-01-13