Нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна
2014-01-13

Даатгуулагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үүднээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос санаачлан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээндээ эмнэлэг хөдөлмөрийн магадлалын харилцаанд оролцогч талуудын санал санаачлагыг сонсохоос гадна, олон улсын туршлагыг судлан өөрийн оронд тохирсон шинэчлэлийг хийхийг зорьж буй аж.

Эхний ээлжинд Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн нэгдлийн нарийн мэргэжлийн эмч нар, Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтэнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ын төлөөлөлүүдтэй уулзалт зохион байгуулж буй юм байна. Санал солилцох, уулзах арга хэмжээ бүтэн улирлын турш үргэлжлэх аж. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, манай улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөлүүдтэй уулзаж, тэдний туршлагаас хуваалцах арга хэмжээг төлөвлөжээ.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин