Дөрөв орчим кг алт хил нэвтрүүлэхийг завджээ
2014-01-14

Хилээр дөрвөн кг алт гаргах гэж байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран илрүүлжээ. Улаанбаатар хотын харьяат сэжигтэн M нь  Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-ын Эрээн хот руу энэ сарын 9-нд хил гарах гэж байхад нь хууль хяналтынхан саатуулсан байна. Тэрээр биедээ 3.9 кг алт нуусан байсан аж.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
ard tumen:
sain bna sh dee. ulsiinhaa erdenesiin bayrliig sain hamgaalsan bna. odoo ul*a tu*h heregtei. ene hergiig ilruulsen eruugiin tsagdaagiin gazriin ediin zasgiin gemt heregtei temtsej bgaa shudraga alba haagchdiig toroos sharnah heregtei sh dee.
2014-01-14