17,8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
2014-01-14

МХЕГ-аас шинэ жил, цагаан сарын тэмдэглэлт баярыг тохиолдуулан “Нийтээрээ эрсдлээс сэргийлье” аяныг хоёр үе шаттай зохион байгуулж байна. Аяны эхний үе шатыг 2013 оны арван хоёрдугаар сарын 09-нөөс 31-нд явуулсан. Улсын хэмжээнд 1692 хүнс, худалдаа, нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хяналт шалгалтад 1213 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвлөн туслах үйлчилгээнд хамрагджээ.

6

Тус аяны хүрээнд чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 10 гаруй сая төгрөгийн хүнсийг хураан авч, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлэн, зөрчил гаргасан 136 аж ахуйн нэгж, албан тушаалтанд 17,8 сая төгрөгийн торгууль, шийтгэвэр ногдуулан иргэд, ААНБ-д зөвлөмж сэрэмжлүүлэг тараан зөвлөн туслаж ажилласан байна.

6

Аяны үеэр хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид дотоод хяналтын бүртгэл бүрэн хөтөлж хэвшээгүй, тоног төхөөрөмжийн угаалга, халдваргүйтгэл хангалтгүй, агааржуулалтын систем хэвийн ажиллаагүй, бялууны шошгонд хадгалах нөхцөл, хугацаа тавиагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

6

“Нийтээрээ эрсдлээс сэргийлье” аяны хоёрдугаар үе шат цагаан сарын баярыг угтаж энэ сарын 16-ны өдрөөс эхлэн 15 хоног үргэлжилнэ.

6  

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин