“Мөнгөн-завъяа” дэлгүүрт залилангийн хэрэг гарчээ
2014-01-16

Баяр ёслолын өдрүүд ойртох тусам гэмт хэргийн гаралт ихэсч буйг Нийслэлийн цагдаагийн газраас иргэдэд анхааруулж байна. Тухайлбал, энэ сарын 15-нд Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах “Мөнгөн-завъяа” дэлгүүрт их хэмжээний үнэт эдлэлийг залилсан хэрэг гарсан байна.  Тодруулбал, 25-30 орчим насны үл таних залуу “Мөнгөн-завъяа” дэлгүүрийн худалдагч А/эм.24н/-аас 10ш алтан сүүжин ээмэг, 15ш алтан бөгж саванд хийлгэж авчээ. Ингэхдээ худалдагч бүсгүйд “Central tower”-т ороод  эгчээсээ мөнгө авч өгнө гэж хэлээд залилж, зугтсан байна. Хэргийг СБДЦХ-1 шалгаж байна.

Мөн Чингэлтэй дүүргийн 5-р хорооны иргэн Ч/эм.54н/-гийн гэрээс  бэлэн биет 1.180.000 төгрөг, 70 ам доллар, бусад эд зүйлс алдагдсан хулгайн хэрэг гарчээ. Хэргийг  ЧДЦХ-1 шалгаж байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ter xudaldagchiin tanil zaluu gesen de. tvvnees mongoo avaagvi baij shuud tiim ix vm ogoxgvi l baimaar vm..
2014-01-16
зочин:
худалдагчаа шалгаач тийм гэнэн хүн гэж хаа байсийм бэ хуйвалдсан ч юм билүү
2014-01-16
ikh. medegch:
hudaldagch busgui tegeed tanihgyu hund alt mongoo bariulaad yavsan bhuu joohon delgerengyu bicheldee
2014-01-16