Далд уурхайн асуудлыг энэ сард багтаан шийдэж магадгүй
2014-01-16

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Да.Ганболдын хэлснээр “Далд уурхайн санхүүжилтийн асуудал нэгдүгээр сарын эцсээр шийдэгдэж магадгүй. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор 6.6 тэрбум ам.доллар” гэжээ. Тэрбээр “Томоохон асуудлууд аль хэдийн шийдэгдсэн. Гэхдээ зарим нэг асуудал үлдсэн байгаа. Үүнд усны хэрэглээ ба хураамж, роялти, 2 тэрбум ам.долларын зардлын хэтрэлт, далд уурхайн ТЭЗҮ-г батлах зэрэг багтаж байна. Хэлэлцээр амжилттай үргэлжилж байгаа бөгөөд эцсийн тохиролцоо хийхэд цаг хугацаа л хэрэгтэй байна” хэмээсэн аж.

ТУЗ-өөс “Оюутолгой”-н 2014 оны төсвийг баталсан гэнэ. Энэ нь 1.28 тэрбум ам.доллар ба төслийн орлого энэ онд 2.65 тэрбум ам.доллар байна гэж тооцоолжээ.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
mngi:
hairan bayalgiig mini hedhen hun hedhen tugruguur avilgaldaad duuslaa daa huurhii.
2014-01-17