Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулна
2014-01-17

Нийслэлийн Засаг дарга  “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/11 дугаар захирамж гаргажээ. Захирамжийн дагуу Болзошгүй гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэдийг гамшгийн аюулаас хамгаалах арга ажиллагаанд сурган дадлагажуулах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг нийслэлийн Баянзүрх дүүрэгт 2014 оны 03 дугаар сард, Сонгинохайрхан дүүрэгт 04 дүгээр сард, Багануур дүүрэгт 09 дүгээр сард, удирдах бүрэлдэхүүний сургууль, дадлагыг Багахангай дүүрэгт 03 дугаар сард, Баянгол дүүрэгт 04 дүгээр сард явуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Мөн гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалган туслах үзлэгийг  Хан-Уул дүүрэгт 05 дугаар сард, Чингэлтэй дүүрэгт 09 дүгээр сард, Налайх дүүрэгт 10 дугаар сард, Усаар хангах албад 02 дугаар сард, Эрчим хүчээр хангах албад 10 дугаар сард, Дулаанаар хангах албад 11 дүгээр сард явуулахыг нийслэлийн Гамшгаас хамгаалах албадын дарга нарт даалгажээ.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин