Хар тамхи залгисан залуугийн бие гэнэт мууджээ
2014-01-17

Энэ сарын 13-нд буюу өнгөрөгч даваа гаригт Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр зорчиж явсан залуугийн бие гэнэт муудаж, хэл ээдэрч, хөлс нь чийхран эхэлсэн байна. Иймд түүнийд хажууд явсан зорчигчид түргэн тусламж, цагдаа дууджээ.

Залууд эмч нар анхны түргэн тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн бөгөөд цус болон шээсний шинжилгээ хийжээ. Гэтэл шээсний шинжилгээнээс хариунд хар тамхины агуулагдах хэмжээ эерэг гарсан байна. Иймд эмч, цагдаа хамтран залуугийн биед нь үзлэг хийхэд тарианы сорвигүй байж. Харин гурав хоногийн дараа буюу лхагва гаригт таван ширхэг чигчий хуруун чинээ пластик зүйлээр ороосон эдийг өтгөнөөрөө гаргасан байна.

Энэ талаар цагдаагийн албан эх сурвалжаас тодруулахад, хар тамхи залгисан залуу 38 настай нэгэн аж. Түүний комд орсон шалтгаан нь ходоодны хүчлийн нөлөөгөөр хар тамхитай пластик савны зарим хэсэг хайлж, ийнхүү баригдахад хүргэжээ. Харин түүнээс гарсан хар тамхийг эмч нар цагдаад хүлээлгэн өгчээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
zochin:
maniihan bol 3 honood uhaagui baij bgaad dooroos ni garahaar l medeh yum bna doo naadahaa hujaad ug muu nohoig
2014-01-17
бибид:
тэгээд бие нь муу 3 хонож байхад мэдээгїй л байсан хэрэг її манай эмч нар
2014-01-17
zochin:
hujaad barigdsan bol um may
2014-01-17
irgen:
naadah nowshoo hujaad tu*j ug
2014-01-17
baadai:
mongoldoo barigdsan ni ih az boljee, hujaad barigdsan bol hezee ch irehgui boloh bjde.
2014-01-17