Д.Эрдэнэбат: Улс төрийн намууд сэрчихсэн үү
2014-01-20

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. АН-ын бүлэг энэ 7 хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэх асуудлаар санал солилцож мөн Засгийн газраас ойрд хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи мэдээллийг сонсож, өөрсдийн санал дүгнэлтийг тусгасан аж.

 

Д.Эрдэнэбат хэлэхдээ "энэ долоо хоногт анхаарал татаж  байгаа хэд, хэдэн хуулиуд байгаа. Тухайлбал Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль байна. Энэ хуулинд Алтны тухай асуудлаа оруулж явья гэдэг дээр намууд нэгдсэн байр сууринд очсон гэж ойлгож байгаа. Газрын тухай хуулийн асуудал хоёр парламент дамжин яригдаж орж ирсэн. Олон удаа хэлэлцүүлэг хийсэн хүнд хуулиудын нэг. Олон жил сунжруулдаг, улс төр хийдэг байдлыг зогсоох ёстой гэсэн байр суурьтай байна. Тийм учраас энэ асуудлыг ойрын хугацаанд хэлэлцүүлээд төлөвлөгөөнд оруулсан нь зөв гэж үзэж байна. Энэ хуулинд санал нэгдэхгүй, маргаан дагуулсан нэг асуудал байгаа. Энэ нь бэлчээртэй холбоотой асуудал юм. Гэхдээ бэлчээрийн асуудал тусгай хуулиар зохицуулагдаж байгаа тул бэлчээрийн тухай ерөнхий ойлголтыг Газрын тухай хуулиндаа тусгаад энэ хуулийг батлах нь зүйтэй гэж үзэж байгаа" гэлээ.

 

Мөн намрын чуулган хоёрдугаар сарын 10-нд хаалтаа хийнэ. Энэ хугацаанд "Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого" батлагдсантай холбогдуулан уул, уурхай эрдэс баялагийн асуудлаа цэгцлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Тийм учраас Ашигт малтмалын тухай хуулиа батлах, Алтны  тухай хуулиа нэг тийш нь шийдвэрлэх шаардлагатай. Ер нь уул уурхайн асуудал дээр улс төрийн намууд нэгдсэн байр суурь дээр очих хандлага руу явж байгаа нь сайн зүйл гэж үзэж байгаа. Одоо Монголын уул уурхайгаар улс төржихөө больцгооё гэдэг гишүүдийн саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн гэв.

Түүнчлэн АН-ын бүлгээс Засгийн газрын оруулж байгаа  дэд бүтэцтэй, халуун хүйтэн усны шугамд холбогдсон газарт иргэн амины орон сууц барьвал 8 хувийн зээлд хамруулаххуулийн төсөл өргөн барих гэж байгаа аж. Тодруулбал, орон нутагт болон гэр хороолол дэд бүтцээ шийдсэн  болон дэд бүтцэд холбогдсон хувийн орон сууц барьсан иргэнийг 8 хувийн хөнгөлөлттэй зээлд хамруулах боломжтой хэмээн хуулийн төсөл санаачилан өргөн барихаар бэлдэж байгаа гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.

5

Ардчилсан намын бүлгийн хуралдааны дараа бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.  

sd

 

-Давхар дээлтэй холбоотой хуулийн төслийг АН-ын бүлэг юу гэж үзэж байгаа вэ?

 

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиудыг байнгын хороо дэмжээд гаргачихсан байгаа. Дэмжсэн зарчмын санал хураалтаар 2016 оны сонгуулийн дараагаас энэ хуулийг хэрэгжүүлье, тэр болтол Сонгуулийн болон намуудын тухай хуулиудаа шинэчилж, 2016 оноос Парламент болон Засгийн газрын харьцаа тэнцвэртэй явах нь зүйтэй гэдэг санал байнгын хороон дээр дэмжигдсэн.

eq

 

-Самурай бондын хүрээнд хичнээн  төгрөг орж ирсэн бэ. Энэ талаар мэдээлэл ирсэн үү?

 

-Самурай бондоор мэдээлэл авах цаг нь арай болоогүй байна. Самурай бондын хичнээн хэмжээний мөнгө орж ирсэн, албан ёсны баталгаажсан дүн хаана ч мэдээлэгдээгүй байгаа. Ер нь самурай бонд орж ирэх, Чингис бондын үлдэгдэл мөнгөөр төсөл шалгаруулалт явуулья гэдэг Засгийн газрын байр суурийг дэмжсэн. Одоогийн байдлаар 1000 гаруй төсөл оролцохоор уралдаанд саналаа өгчихсөн байна.

s

 

-Амины орон сууц барьсан иргэнд 8 хувийн зээл олгох юм уу. Энэ талаар тодруулаач?

 

-Засгийн газрын оруулж байгаа саналаар бол дэд бүтэцтэй, халуун хүйтэн усны шугамд холбогдсон газарт иргэн амины орон сууц барьвал 8 хувийн зээлд хамруулах юм.

DQ

 

-Парламентад суудалгүй намуудыг татан буулгах санал танай бүлгийн хуралдаанд яригдсан. Зарим намууд АН-ын ардчилалыг үгүйсгэж байна хэмээн шүүмжилж байна?

 

-Бусад намууд сэрчихсэн байна уу. Сонгууль болохоор сэрдэгээ болих ёстой. Намуудыг татан буулгая гэж яриагүй шүү дээ. Яг үнэндээ Сонгуулын тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэж байхад идэвхитэй хэдэн намууд нь оролцоод бусад нь оролцдоггүй. Гарын 5 хуруунд багтах хэдэн намууд л үйл ажиллагаанд оролцдог учраас сэрээе гэж бодсон юм шүү. Сэрсэн бол баярлалаа. Одоо ажлаа хийцгээе намуудынхаа хуулийг хэлэлцье, бүгдээрээ зөвшилцье. Ардчилсан нам ардчилалыг үгүйсгэж байна гэж ярих хэрэггүй. Улс орны хэмжээний хариуцлагатай хуулийг хэлэлцэж байхад бүгдээрээ оролцох хэрэгтэй байна.

S

 

-Царцаасан барилгуудад тодотгол хийнэ гэж байна. Тендер авсан зарим компанийн удирдлагууд нь хоригдсон байгаа шүү дээ. Тэгэхээр дахин тендер зарлах уу?

 

-Эхлээд аудитын дүгнэлт гарах ёстой. Ингэсний дараа ямар компаниуд хичнээн хэмжээний тендерийг хаана, хаана аваад ямар чанартай ажил хийсэн бэ гэдэг нь гараад ирнэ. Ямар ч байсан ирэх гуравдугаар сарын 1 гэхэд энэ асуудал шийдэгдэнэ гэж бодож байна.

sq

 

П.Наран 

Shuud.mn
Сонин хачин
билэгт:
эрдэнэбат сайн байгаа шүү
2014-01-21
zub bodol :
hvn yum hiih geheer ataarhaad suuh tsag odoo duustsan. bid bvgd ev negdeltei baij mg hugjih bolno. 1 hvn yum hiih geheer nuguu hed ni teer bolj baidag zan mongol hvnii zan bish manjiin ved hujaanuudiin mongol hvnii uhamsart, gvndvvgvi, 1 1ndee tusarhag erhem chanriig evdeh zorilgoor nuluuluh gesen oroldlogo baisan. odoo bid bvgd dahij hvnii umnuus zuvuh heregvi bolson mongolchuudaa.
2014-01-21
zochin:
ene nohriig zailuulah tsag boljee
2014-01-20
barits aldavaa gej:
yumaa medehgui tom dugaraad daraa ni uhaantai tsarailj sereesen yum ch geh shig inen tenegtej bna masktai ardchilalin zar gar
2014-01-20
зочин:
зочин бичсэн нь: /103.26.194.71/ 2014/01/20 19:33:58 зочин бичсэн нь: /103.26.194.215/ 2014/01/20 17:42:00 энэ эргүү махан толгойг зайлуулаач--- санал нэг байна,алтанхуяг энэ 2 багнуурын нүүрсээр бизнес хийж баяжаад бидп нар хордож үхэх гээд таарч байна аа.
2014-01-20
зочин:
зочин бичсэн нь: /103.26.194.215/ 2014/01/20 17:42:00 энэ эргүү махан толгойг зайлуулаач--- санал нэг байна,алтанхуяг энэ 2 багнуурын нүүрсээр бизнес хийж баяжаад бидп нар хордож үхэх гээд таарч байна аа.
2014-01-20
ganga:
uhaalag bnaa bu*d buu uguush bol za uuruu medej bgaa bizee
2014-01-20
ustgagch:
8 n zuugaas deesh gishuuntei nam hed bna sain daal 4 bna shuu dee tiim uchiraas800 gishuunees doosh bol shuud namiigtatan buulgaj baiya nam neriin dorbusdiig shantaajilj mongo oldog eswel conguuliin uedtom namuudtai negdsen bolj heden bor yumhiideg nogoon nam sotc dek 1 huntei erh choloog heregjuuleh nam geh metiin *rnuud hereggui
2014-01-20
irgen:
nam dagasan avligachidyg tatn buulgah tsag bolson harts arduud demjij baina .
2014-01-20
zochin:
iimerhuu duursen tolgoitoi yumnuud helj yarisanaach sanahgui helsen ugendee ezen ni bj chadahgui hoyor nurt mangaruud bh yumdaa 3honogiin umnu l парламентад суудалгүй намуудыг татан буулгах ni zuitei gj bsan bol unuudur намуудыг татан буулгая гэж яриагүй шүү дээ.гарын 5 хуруунд багтах хэдэн намууд л үйл ажиллагаанд оролцдог учраас сэрээе гэж бодсон юм шүү. сэрсэн бол баярлалаа gj hutsah yumaa arai denduu
2014-01-20
зочин:
энэ эргүү махан толгойг зайлуулаач
2014-01-20