Тайландад онц байдал тогтоож болзошгүй
2014-01-20

Тайландын эрх баригчид олон хүний амь нас хохирч эхэлсэнтэй холбогдуулан онц байдал тогтоож, байдлыг хяналтандаа авахаар бэлтгэж эхэлжээ. Тус улсад сүүлийн хоёр сарын хугацаанд өрнөж буй Ерөнхий сайд Йинглак Чинаватраг огцруулахын төлөөх жагсаал мөргөлдөөн болон хувирч байгаатай холбоотой юм. Тайландын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Тайзин Эмар “Онц байдал тогтоосноор цагдаа, цэргийнхэн жагсаал, цуглааныг хүчээр тарааж, улмаар иргэдийн хооронд мөргөлдөөн гарахаас урдчилан сэргийлэх боломжтой болно” гэж мэдэгджээ.

Засгийн газраа огцруулахын төлөөх тэмцэл сүүлдээ ард иргэдээ хоёр хуваан хоорондоо байнга мөргөлдөөн гаргах болсон юм. Бангкок хотноо буутай этгээдүүд өчигдөр халдлага үйлдсэний улмаас долоон хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархтаж гэмтжээ. Үүний зэрэгцээ Сутер Таугсубанаар удирдуулсан босогчид Йинглакийг огцрохыг шаардаж Бангкок хотыг эзлэхээ мэдэгдээд байгаа юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
begi:
tur aznaa bdal namjixaar yav daa
2014-01-22
zochin:
bankkok ruu yaluulana geed l zar ybaad baih ym heden huneeree tahil orgoh geed baigaa ymuu haa* ym
2014-01-20