Хоёр байршилд нийтийн бие засах газар барина
2014-01-21

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах” тухай  А/21дугаар  захирамж гаргажээ. Захирамжийн дагуу нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих нийтийн бие засах газрын барилгын жагсаалтыг гарган батлах, батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг холбогдох дүүргийн Засаг дарга нарт шилжүүлэн, хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг даалгасан байна. Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн дагуу хоёр байршилд 368,3 сая төгрөгийн санхүүжилтээр СБД, 11 дүгээр хороо, болон БЗД, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн бие засах газар барихаар болжээ.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
13-р хороолол хавдар судлалын автобусны буудлын тэнд нийтийн жорлон баригдсан боловч зун жимс зардаг жижиг дэлгүүр болсон харагдаж байсан.
2019-03-17
зочин :
тал нь хаяг байна, ямар сvртэй хаягтай юм бэ, жорлон гээд оноосон нэр нь байдаг даа, нийтийн жорлон гэвэл болно биз дээ
2014-01-21
irgen:
gadaa gudamjind *ej baaj bhaar tegmeer dee!
2014-01-21
khkhkh:
тэгмээр дээ , манайхан хэзээ нэг энэ нийслэл хотынхоо төвд хаа дайралдсан газартаа хашаа байрны булан , орцонд би засахаа болих бол !??
2014-01-21