“Улбар шар хувьсгал” эхлүүлэхийг санууллаа
2014-01-21

Украины нийслэл Киев хотод сөрөг хүчнийхэн болон цагдаагийн хооронд мөргөлдөөн болсны улмаас 50 гаруй хүн гэмтсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Парламентын ордноос холгүй жагсаал өрнөж, жагсагчид замдаа тааралдсан автомашин, цагдаагийн автомашин зэргийг галдан шатаажээ. Хууль сахиулагчид жагсагчдын урдаас нулимс асгаруулагч хий ашиглаж, хүчээр тараасан байна. Сөрөг хүчнийхэн парламентыг Үндсэн хуулийг зөрчсөн, хүний эрхэнд халдсан хууль тогтоомж баталсан гэж буруутгаж байгаа юм. Эрх баригчид жагсаал цуглаан хийх тухай хуулийг шинэчлэн баталсны дараа байдал улам хурцдаж, тайван жагсаалаас мөргөлдөөн болон хувирчээ.

6

Ерөнхийлөгч Виктор Янукович өнөөдөр сөрөг хүчний удирдагчдыг хүлээн авч, хэлэлцээр хийхээр болжээ. Тус хэлэлцээр бүтэлгүйтвэл, Украйнд 2004 онд болж байсан “Улбар шар хувьсгал” дахин өрнөх магадлалтай гэж олон улсын ажиглагчид үзжээ. Дэлхийн боксын хүнд жингийн аварга, Украины сөрөг хүчний төлөөлөл Виталий Кличко “Украин бол зүүн Европын хамгийн ардчилсан улс. Гэвч өнөөдөр байдал эсрэгээрээ байна. Виктор Янукович бидний шаардлагыг хүлээн авч чадахгүй бол тэмцлийн дараагийн шат буюу “Улбар шар хувьсгал” эхлүүлэхэд бэлэн. Гэхдээ бид аль болох тайван замаар хямралыг шийдвэрлэх хүсч байна” гэж ярьжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkkk:
mgl ukrain 2 t boh boxchin 2 uls tor hiideg baihdaa chaavaas
2014-01-21