Цагаан сараар цагаан сэтгэл өвөрлөе
2014-01-21

Монголчуудын цагаан сараа тэмдэглэдэг зан үйл нь үе удам дамжин уламжлагдаж ирсэн үнэт ѳв юм. Монголын энэ зан үйл дэндүү баялаг агуулгатай, гүн гүнзгий утга учиртай, ураг, үндэс угсаагаа гэсэн ач холбогдолтой соёл билээ. Түүх сөхөж үзвэл,их эзэн Чингис хаан, 1206 онд  монгол улсаа байгуулсаны дараа урьд намар хийдэг байжээ.

.

Дараа нь цагаан идээний баярыг, ирэх урин цагийн эхэн хаврын тэргүүн сард ёсчилж, цагаан сар хэмээн нэрийдэж байхаар зарлигдсан байдаг. Цагаан сарын битүүний өдөр эрүүг нь заагаагүй хонины толгой, дал,дөрвөн өндөр хонт шаант чөмөг юм уу эсвэл үхрийн чөмөг тэргүүтэй “гэр мах” чанадаг байж л дээ. Үүнийгээ битүүлэг гэж нэрлээд битүүний орой айл хотлоороо цуглан битүүлэхдээ “битүүлэг ид” хэмээн биесээ дайлж, зөвхөн битүүний өдөр иддэг байж.

.

Сүүлийн үед хүмүүс цагаан сарыг баярхаж, гайхуулж өнгөрүүлдэг болж. Тавгийн боов, тавьсан ууц, тамхины хѳѳргѳѳр ѳрсѳлдѳж, ядарсан нэгнээ  хѳлдѳѳ чирдэг боллоо. Хэт ингэж аархах нь цагаан сарын уламжлалд л үл нийцэх зүйл билээ. “Хүн хэрээрээ тэмээ тэнгээрээ” гэдэг. Эртнээс уламжилж ирсэн энэхүү баяраа чадлынхаа хэрээр тэмдэглэж хамгийн гол нь цагаан сэтгэл өвөрлөх нь хамгаас чухал билээ.

_

Цагаан сар хэдий хүйтэн жиндүү цагт болдог ч гэлээ айсуй хаврын анхны анхны гэгээн нарыг бидэнд бэлэглэдэг.  Шинийн нэгний өглөө сэтгэл цаанаа л дулаан. Жил бүр л цагаан сар болохоор тэдэн төгрөг үрлээ, бэлэг өгөхөө больё, эрт цагт ууц тавьдаггүй байсан юм, мөнгө барьж золгохоо больё хэмээн  өөр хоорондоо болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр залхтал ярьдаг. Хичнээн ядарсан ч савангийн мөнгө олддог  гэдэг. Цагаан сараар хуучин ч гэсэн хиргүй хувцастай цагаан сэтгэл өвөрлөн сэтгэлээрээ баян явж яагаад болохгүй гэж.

.

Үндэсний уламжлалт сайхан баяраа дарамт болгон харахаа болъё. Цагаан сарыг угтсан сэтгэлзүйн дайралт буюу зохиомол стрессийн аян дайн аль хэдийнэ эхэлжээ. Ер нь цуглуулж хураасан хэдэн бор төгрөгөөрөө цагаан сараа боломжоороо тэмдэглэх нь зөв. Уламжлал болсон энэхүү хүндтэй баяраараа  “Хятадын хямдхан, хулхи барааг  бэлэг болгон өгөхөө болъё. Эрээнээс чирж ирсэн эрээн мяраан ганц сарын насгүй  бэлэглэнцэр өгч байхын оронд 1000 төгрөг өгсөн нь нэрэнд цэвэр билээ.

.

Өгье гэвэл ганцаасаа уйлъя гэвэл сохроосоо гэдэг. Цагаан сэтгэл өвөрлөн чин сэтгэлээсээ өгсөн нэг чихэр ч амттай байдаг билээ. Цагаан бол монголчуудын хамгийн эрхэмлэн дээдэлдэг, өлзий бэлгэтэй, баяр жаргалын өнгө. Монгол хэлний цагаан сар, цагаан сэтгэл, цагаан зүг, цагаан үйл, цагаан зам, цагаан буян, цагаан идээ гэх мэт үг өнгөний бэлгэдлийг гэрчилж байна.

.

Айлд ирсэн зочин юуны өмнө цагаан идээнээс амсдаг заншилтай. Энэ нь тэрхүү зочин гийчний ажил явдал, үйл хэрэг саад тотгоргүй цагаан мөрөөр бүтэх болтугай хэмээсэн бэлгэдэл юм. Цагаан сараар ирсэн зочдыг эр, эм, их, бага, хөгшин, залуу гэлгүй заавал бэлэг өгч гарыг нь цайлгадаг заншлаа мартаж үл болно. Гэхдээ бэлэг нь үнэ цэнэтэй байх албагүй бөгөөд ёc бэлгийг бодсон байвал зохистой билээ.

_

Гэхдээ бэлэг нь үнэ цэнэтэй байх албагүй бөгөөд ёc бэлгийг бодсон байвал зохистой билээ. Цагаан сараар сархад хэмээх гашуун идээг хэтрүүлэн хэрэглэдэг учир дутагдал бий. Энэ бол хар архины баяр биш цагаан сэтгэлийн баяр гэдгийг санъя.

,

Цагаан сартай холбоотой бүхэнтэй цагаан сэтгэлээр ханддаг хүн олон байгаасай. Бууз,банш хулгайлахыг хатуу цээрлэдэг болж хэрэв ийм хулгай хийвэл хуулийг нь чангатгасан ч болно.

_

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,

Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,

Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,

Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.

_

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
энхээ:
цагаан сар сайхан баяр ч гэсэн зарим үед хүндрэлтэй байдаг. үнэндээ 3 хоног хүний хөлд дарагдаж таньдаг таньдаггүй өчнөөн хүнд бууз жигнэж, гарын бэлэг өгөх,цэвэрлэгээ хийх зэрэг шөнийн 3 цаг хүртэл сэхээгүй хөдөлсөөр их ядардаг. хүүхдүүд хүртэл халширдаг болоод байна. уг нь яг төрсөн үр хүүхэд ,ойр ах дүү нар нь л ирж золгодог байвал зүгээр. түүнээс биш зарим нь таних төдий байж авгай хүүхэд хамгийгаа дагуулаад айл хэсэж хүн хүндрүүлж явах нь дэндүү юм шиг ээ.ялангуяа ханиад томууны энэ үед өчнөөн хүүхэд чирээд явах нь зохисгүй гэж боддог.
2014-01-23
хүмүүс ээ:
хэчнээн хоосон ч сэтгэл дүүрэн байя
2014-01-21
nergui:
bi tsagaan sariig ih hundetgeliin udur gej oilgodog.ih uhaant mongol tumnii urs yumaa
2014-01-21
bayaraa:
tsagaan setgel uburluj amidarie
2014-01-21
монгол:
сайхан ес тертэй баяр шуу. хамгийн гол нь аав ээж , ахмад настай хумуустээ унсуулж билэг дэмбэрэлтэй ереел сонсож урам авах мен ч сайхан шуу. тэгээд нэг харандаа, 12 менгений дэвтэр , ганц чихэр еотон аваад л хуухэд байхдаа баярладаг байж дээ. одоо ч заримдаа " хэтруулээд" байна. гэвч хумуус гэр орондоо яаж баяраа тэмдэглэхийг зугээр л орхичих хэрэгтэй байх л даа.....
2014-01-21