Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал үргэлжилж байна
2014-01-21

 “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын найман хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид эхэлсэн билээ. Тэгвэл өчигдөр болсон шүүх хурал оройн 20 цаг хүртэл үргэлжлээд завсарласан байна. Улмаар шүүх хурал өнөөдөр үргэлжилж байгаа аж.

Хэдийгээр тус шүүх хурал энэ сарын 8-нд болох байсан ч хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч нь орон нутаг болон гадаад улс оронд томилолттой байсны улмаас өчигдрийг хүртэл хойшлоод байсан юм.

Ц.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн 177.2 буюу зохион байгуулалттайгаар бүлэглэн бусдад хор уршиг учруулсан, 149.3 буюу зохион байгуулалттай бүлэг онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн, 185.1.2 буюу галт зэвсэг байлдааны хэрэгсэл хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
buruu hun:
ih teneg er ee .mongol iim huneer dutaagui ee.buruu nomiin buduuleg hund sanuulga uguh heregtei. sanaa ni zuv ch mash buruu hun
2014-01-21
irgen :
zuger l alan hyadagch nart mongo ogood zasgiin garnin ordong uih in gishuudedtei ni delbelchihsen bol mongol tor mon ih tsebershinedeee.
2014-01-21
hun guai:
sanaa ni zuv ch uildel ni buruu yum daa huurhii.
2014-01-21
hotiin zaluu:
shorond ni yavuul . . . turiin esreg zevseg bairna gedeg bol eh ornoosoo urvasantai adil . . .
2014-01-21
ard tumen :
ert oroi hezee negen tsagt ard tumen bosjil taaraa mongolchuud teneg bish shu de
2014-01-21