Цагаан сарын баяр дөхөж байгаа энэ өдрүүдэд гэрээсээ ууц, мах, буузаа алдлаа гэх иргэдийн дуудлага цагдаагийн байгууллагад ихээр ирж байна. Тодруулбал, энэ сарын 19-нд буюу өнгөрсөн ням гаригт Хан-Уул дүүргийн 14-р хорооны иргэн М-ийн гэрт хулгай орж, 810 ш бууз, 15 кг хонины мах алдагдсан байна.
Мөн тус хорооны иргэн Ц-ын гэрээс Samsung LED /32/, Sony LCD зурагт, 4ш мөнгөн аяга, үйтэн хуар 6,5 м, торго 12м болон хонины ууц хулгайд алдагджээ. Дээрх хэргүүдийг ХУДЦХ-2 шалгаж байна.
Б.Одон
Уншиж байна |