Нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн болж байна
2014-01-21

2014 оны өвсөрийн шатарчдын  нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-23-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын 23 болон 45-р сургуульдүргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнийг НИТХ-ын даргын ивээл дор  Нийслэлийн Шатрын холбоо, Цэцэн нүүдэл шатрын клуб хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ сарын 18-20-ны өдрүүдэд 45 сургуульд 8 нас хүртэлх болон 11-12 насны охид хөвгүүдийн ангиллын тэмцээн болсон бол 23-р сургуульд 9-10 нас, 17-18 насны охид хөвгүүдийн ангилалын тэмцээн боллоо. Харин өнөөдрөөс 13-15, 16-17 насны охид, хөвгүүдийн ангиллын тэмцээн 23-р дугаар сургууль дээр болох болох юм. Тэмцээнд нийт 20 гаруй байгууллагын 364 шатарчин өрсөлдөж байна.

  Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин