Ц.Пүрэвсамбуу: Алдагдлаа нөхөх үүднээс тасалбарын үнийг нэмж байна
2014-01-21

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар нийтийн тээврийн алдагдлыг төрөөс нөхөж өгөхгүй гэсэн шийдвэр гарсантай холбоотойгоор автобусны зорчих тасалбарын үнийг 100 төгрөг нэмэхээр болжээ. Монголын том оврын автобус эрхлэгчдийн холбооноос өнөөдөр энэ талаар олон нийтэд мэдээлж, хэрвээ төрөөс ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол иргэд нөгөөдрөөс 500 төгрөгөөр зорчих аж.

6

Энэ талаар тус холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуугаас тодрууллаа.

6

-Автобусны тасалбарын үнэ нэмэх болсон шалтгаанаа тодруулаач?

-Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 93 дугаар тогтоолд “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан хотын нийтийн тээврийн үйлчилгээний тарифийг 1996 оны 3 дугаар сард багтаан чөлөөлт тогтолцоонд дэс дараатай шилжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй” гэж заасан байдаг.  Харин Нийслэлийн нийтийн тээврийн газартай бид гэрээ байгуулж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн тасалбарын үнийг нэмэхгүй байхаар болсон. Уг гэрээ дууссаны дээр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар нийтийн тээврийн алдагдлыг төрөөс татаасаар олгохгүй гэсэн шийдвэр гарсан тул бид алдагдлаа нөхөх үүднээс тасалбарийн үнийг нэмэхээс аргагүй болж байна.

6

-Нийслэлийн Нийтийн тээврийн газраас өчигдөр зорчих тасалбарын үнийг нэмэхгүй талаар ярьж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Бидний байгуулсан гэрээ дууссан. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулж байж шийднэ. Хэрвээ нийгмийн эмзэг хэсгийнхэн голдуу үйлчлүүлдэг автобусны үнийг нэмж, тэдэнд ачаа нэмэхгүй гэж байгаа бол бидний алдагдлыг нөхөх хэрэгтэй.

6

-Одоогоор хичнээн төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа вэ?

-Манай холбоонд нийтдээ 24 аж ахуй нэгж байдаг. Эдгээр байгууллагууд 2009-2013 оны хооронд нийтдээ 23.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Үүний улмаас ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэж чадахгүйд хүрээд байна. Ганцхан жишээ татахад, 1999 онд дизел түлш 270 төгрөг байхад автобусны мөнгө 200 төгрөг байсан бол 2009 онд түлш 1000 төгрөг болсон хэдий ч тасалбарын үнэ 300 төгрөгөөс хэтрээгүй. Харин 2011 онд түлш 1300 төгрөг байхад 400 төгрөг, одоо 1750 төгрөг байхад тарифийг 500 төгрөг болгох нь зүйтэй юм. Мөн өнөөдрийн байдлаар дунджаар том оврын автобусны жолооч 650-750 мянган төгрөг, кондуктор 350-450 мянган төгрөг авч байгаа.

6

-Хэрвээ үнэ нэмлээ гэхэд автобусны үйлчилгээ сайжрах уу?

-Мэдээж сайжирна. Бид алдагдлаа нөхөөд ирвэл, үйлчилгээ үзүүлж буй хүмүүсийн тухайд ч ажиллах сонирхол нэмэгдэж, зах харилцаа, үйлчлүүлэх орчин зэргээ сайжруулах боломжтой.

6

-Энэ жил оюутан, ахмад настан зэрэг хүмүүст зориулж хичнээн төгрөгийн татаас өгөхөөр тусгасан бэ?

-Яг өнгөрсөн жилийнхээр буюу 53 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан.

6

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
natsag:
buh hun tasalbaraa tolchih oyutan 200 suragch 100 tsagdaa 200 geed yalanguya ene oyutanuudiig cholooloh hereggyi 70000 avch baiga abiz dee yadaj sard 20000 togrog av ldaa malnuudaa surch chadahgyi bol barilga deer ajillag l dee
2014-01-22
eegii:
yo xurdan metrotoi bolchmoor yum doo tegvel avtobus ni 1000tug bolson ch yadiin suux ni suugaad suuxgvi ni suuxgvi
2014-01-22
bb55:
53 тэрбум төгрөгний алдагдал үүрээд яаж ажиллаж чадаж байна аа. зорчигчдыг дандаа үнэгүй тээвэрлээд байгаа юм бишүү. хүн үнэмшмээр юм яриач луйварчдаа. шөхтг-ын магнай луйварчидтай нийлж ард түмнийг шулахаа болиоч ээ.ийм юм яриад зогсож байдаг мөн дүүрчихсэн хөлдөө гар байна шүү, их мөнгө идээд хэр баргын хүнээс айхаа болчихсон нөхөр байх өөалдагдалтай ажиллаж байгаа юм бол дампуурлаа зарлаад зайлаач. цаана чинь ашигтай ажиллах чадвартай өчнөөн автобус байна. лай болохоор зай болооч
2014-01-22
zocnin:
bvgd 200. ogood yawdag bolie ulcaac demi mongo ogdogo bolie jolooch nar ni oroi buuhda ko toigo bilet taclagvi mongo huwaj awdag awtobuc baaz ter mongo olj awha bod
2014-01-22
zochin:
*uudaa ard turned bodooch
2014-01-22
dfasfs:
ийм юм яриад зогсож байдаг мөн дүүрчихсэн хөлдөө гар байна шүү, их мөнгө идээд хэр баргын хүнээс айхаа болчихсон нөхөр байх өө
2014-01-21
зочин:
53 тэрбум төгрөгний алдагдал үүрээд яаж ажиллаж чадаж байна аа. зорчигчдыг дандаа үнэгүй тээвэрлээд байгаа юм бишүү. хүн үнэмшмээр юм яриач луйварчдаа. шөхтг-ын магнай луйварчидтай нийлж ард түмнийг шулахаа болиоч ээ.
2014-01-21
iiiiii:
eldev vnemlex vzvvlvvlexee boliod baga ch gesen mongo toldog bolbol arai deerdex bolov uu ternees bisn tolood yvdag xvmvvsiig ingej xoxirooj boloxgvi xerevee bvr chadaxgvi gevel chaddag kompani ni avax xeregtei bna zaaval chadaxgvi geed baixad ni chad gex xereg bna uu xarin ch ajil xaysan ved ni zam tvgjreegvi oor avtobusnuud yvaad bolj l bna lee sn tee
2014-01-21
зочин:
алдагдалтай ажиллаж байгаа юм бол дампуурлаа зарлаад зайлаач. цаана чинь ашигтай ажиллах чадвартай өчнөөн автобус байна. лай болохоор зай болооч
2014-01-21
user:
нэм нэм хүмүүс сууж чадахгүй болтол нь нэм
2014-01-21
зочин:
нийтийн тээвэр татаас өгөхийг зогсоож хүн бүр 200 төгрөгөөр зорчих хэрэгтэй байна. ийм нөхцөлд нийтийн тээвэрт ч иргэдэд ч алдагдал мхүлээхгүй.аль аль нь хариуцлагаа ухамсарлах болно.
2014-01-21
kklhuu:
buzar *r mahn hulgaich zail gai bolj ybsnaas uheech
2014-01-21
иргэн:
53 тэрбум гэдэг бол их мөнгө байна ш дэ. ах тэр мөнгийг нэмүүлж хувааж цохих гээд л дарамтлаад айн. тэгвэл болиулаад өөр компаниудад тусгай эрхийг нь өг л дө.
2014-01-21
galt:
konductor ni tasalbaraa uguhgui zugeer l mungu avchihdag. tegeheer autobus company aldagdaltai ajillah ni todorhoi shd
2014-01-21
conc:
abtobucni xeden jolooch nar ni tvl*e zaraad ybj baidag shvvdee
2014-01-21
иргэн:
53тэрбумыг хувааж иддэг том оврынхноос нийтийн тээврээ салгаж аваач.төр мэдэлдээ авч онц байдал тогтоо?? оюутан,цагдаа,тэтгэврийнхэндээ мөнгийг нь нэмж олгоод бүх хүнээс төлбөр хураадаг бол,100төгрөг болгосон ч ашигтай ажиллана.кондукторын ч хэрэг байхгүй.урд хаалгаар нь оруулаад хойт хаалгаар нь буулгаад жолооч хянадаг болчихвол бол оо.олон улсад ийм л журам байдаг шүү дээ.бадамжунайгийн үеийн луйварчдыг нийтийн тээврээс хөөж зайлуулаач???????
2014-01-21
belen munguur bish:
tasalbar heblej belen mungu hyraahaa odoo bolimoor yum, konduktor jolooch 2 mash ikh mungu idej bgaa. dabarsan yumnuud yyr hurch uheh ni
2014-01-21
зочин:
менежмент л гүл доо. бинзен түлш идэлтийг багасгах тал дээр анхаар мөн удирдлагын багаа цөөрүүл гэх мэт
2014-01-21
qqqqqqqqqq:
ene olon oyutaniig unegui yavuuldagiig boloih hergetei. ooriinhee toloo unegui yavj unegui suraad bas deerees ni stalin avdag oyutan baij bolohuu????
2014-01-21
зочин:
та нар менежментээ сайжруул тэгж байж ашигтай ажиллана.хэрвээ мөнгө нэмнэ гээд дарамтлаад байвал өөр компаниудад тусгай зөвшөөрөл өгчих маргааш гэхэл 1000 автобус оруулаад ирэх нөхдүүд байгаа байх шүү.
2014-01-21
элбэгдорж:
энэ хүн яаж өөрчлөлт шинэчлэлт хийж чадах юм бэ маргааш та ажилдаа ирээд хэрэггүй шүү
2014-01-21
ooooo:
iim argaar ajilladag nastai huniig zailuulaach. uur shineleg argaar ajilladag ard tumnee zasgiin gazraa oilgodog zaluu yum uzsen huniig bolgoh heregtei
2014-01-21