ЭМШУИС-ийн дэргэд олон улсын стандартад нийцсэн эмнэлэг барина
2014-01-22

 

УИХ-ын даргын ахлах зөвлөх, ЭМШУИС-ийн удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-ийн төлөөллийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Японы буцалтгүй тусламжаарБаянзүрх дүүрэгт барих орчин үеийн тоног төхөөрөмжтэй ЭМШУИС-ийн эмнэлгийн зураг төслийн асуудлаар санал солилцсон байна. “Жайка”-гийн төлөөлөл хэлэхдээ, зураг төслийг богино хугацааны дотор хийж, Японы засгийн газарт танилцуулах болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ. Энэхүү эмнэлэг баригдсанаар Монгол улсад анх удаа Их сургуулийн дэргэд олон улсын стандартад нийцсэн эмнэлэгтэй болж, монгол эмч нарыг бэлтгэх ажлыг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

  Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
manaihan l zamd ny shaltag gargachihgui bol yaponchuud naidbartai shuu dee. amjilt husie.
2014-01-22
irgen:
huviin emneleg bolchih vii dee !!!
2014-01-22
eronhii said:
huviin emneleg bolood office bolchihgyi bol saihan medee bna ta nar heden jiliin daraa minii ygiig sanana daa
2014-01-22
zochin:
songdo 2 gej nerleed udalgui huvichilna shuu.
2014-01-22