Лениний чихрэн хөшөөг урлажээ
2014-01-22

Владимир Ильич Ленин бол большевик нам буюу хожмын ЗХУКН-ыг үндэслэн байгуулж, Октябрийн хувьсгалыг удирдаж, ЗХУ-ыг үндэслэсэн гэдэг. Улс төр болон философийн чиглэлээр асар олон зохиол бичиж ленинизм гэх өөрийн онолыг бий болгожээ. Түүний дэлхийн түүхэнд оруулсан гавъяаг нь үнэлж, Италийн алдарт зураач Николае Кеаусески шоколад, цагаан будаа, чихэр зэргээр Лениний гурван метрийн өндөртэй хөшөөг урлажээ. Тус хөшөөг Ром хотын төв номын сангийн өмнө байршуулсан байна. Хөшөөг бүтээхийн тулд 500 кг шоколад, 100 кг цагаан будаа, 20 мянган ширхэг зөөлөн чихэр ашиглажээ.

1

Зураач хөшөөнийхээ нээлтэд “XX зуун бол хамгийн аймшигтай зуун. Энэ зуунд л олон сая хүн ямар нэгэн байдлаар хохирч, бие сэтгэл санаагаар тоглуулж байсан. Харин Владимир Ильич Ленин хэмээх эрхмээс болж, хэдэн зуун хүн хохирсоныг би мэдэхгүй ч гэлээ, түүний үг тэдний чихэнд яг бал бурам шиг сонсогдож байсан гэдгийг мэдэж байгаа учир ийнхүү “Чихрэн Ленин” бүтээхийг хүссэн гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин