Жирэмсэн эмэгтэй сураг тасарчээ
2011-12-06

Таван сартай жирэмсэн эмэгтэй ор сураггүй алга болсон талаарх мэдээлэл манай сайтад ирлээ. Уг мэдээллийг  Н.Буяндэлгэр гэх хүн өгч байна. -Та сураггүй болсон эмэгтэйтэй ямар холбоотой хүн бэ, таван сартай жирэмсэн бүсгүй хэзээнээс сураг тасарсан бэ? - Би  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэг уурхайд Д.Мөнхдэлгэр гэх бүсгүйтэй хамт ажиллаж байсан юм. Тэр таван сартай жирэмсэн. Гэтэл өнгөрөгч зун уурхайд ажиллаж байхад нь нэг эрэгтэй дагуулаад явсан. Өнөөдрийг хүртэл сураггүй. -Хууль хяналтын байгууллагад хандсан юм уу? -Алга болсон өдөр нь аймгийн цагдаагийн хэлтэст мэдэгдэж, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст тэмдэглүүлсэн. Тэгээд аймаг, дүүргийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагаа хэсэг явуулж байгаад хэргийг  хаасан гэсэн. Дахин эрэн сурвалжлуулах гэсэн боловч хүсэлтийг хүлээж авахгүй байна. -Ар гэрийнхэнтэй нь холбоо барьсан уу? -Уг нь гэртээ харина гэж байсан юм. Гэтэл гэртээ хариагүй. Огт сураггүй өдий хүрлээ. Ар гэрийнхэн нь намайг хамт ажиллаж байсан болохоор охиноо надаас нэхээд байх юм. Цагдаагийнхан эрэн сурвалжаад олж өгч болохгүй юм байх даа. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин
eee fizda deer xun amny xereg bolood baihchn ene 2 teneg zar ywuuldg bshdee arshaagui nobchnuud
2011-12-06
tiim sh dee yun shine jil oor material baigaa biz dee.
2011-12-06
yug haana bichehee medej baigaa ch teneguud miny.
2011-12-06
Болохгүй бол ерөнхий прокурорт ханд
2011-12-06
Шинэ жилийн баяраа дурсамж дүүрэн тэмдэглэцгээе! Мартагдашгүй сайхан шинэ жилийн баяраа видео болгон мөнхрүүлж, хөгжилтэй, хөгтэй дурсамж дүүрэн мөчүүдээ фото халисанд буулгамаар байна уу? Энэ одоо амархан боллоо. Яг одоо утсаа авч бидэн рүү залга! 96720102, 88045009
2011-12-06