Такси № 52
2014-01-22

За манайхаан, би зочинтой нэг явсаан. Бараг бүгд танина даа, пар пар инээсэн, ээ хүүдий гэж хааяа дуу алддаг. Би дээр нэг таксинд явья гэж гуйгаад нөгөө ажил явдал болоод хэсэг яриагүй юм. Тэгээд оны дараа залгаад ажил явдал гарснаа хэлсэн чинь “ээ хүүдий ум мани бадми хум аа” гэсэн ккк. Ажаад байхад гэнэтийн юм сонсохоороо хүүдий мүүдий гээд хэлчихдэг юм шиг билээ. За тэгээд хэн юм бэ гэж үү. Албан ёсны танилцуулгаараа бол ХЭҮК-ийн дарга Жамсрангийн Бямбадорж гуай юм аа.

7

Бид хоёрын яриа шууд бөглөө таглаа бужигнааны талаар нэлээн бухимдалтай л эхэллээ дээ.

6

Х -Энэ бөглөө овоо байна аа. Манайхан хууль журмыг сайхан мөрдөөд сахиад сурчихвал ингэж ч бас бөглөрөхгүй л дээ.

6

Б/Бямбадорж/ -Манайх чинь замаа алдчихлаа, дэлхийн жишгээс буруу явахад ямар буруу явдаг юм бэ гэдгийг харуулж байна. Хаана хүрэх вэ? Анх замын хөдөлгөөн Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэмтэй байж байгаад УИХ-аар орж хууль болсон. Тэр үеийн сэтгэгдлийг одоо харахад төрийн бодлого буруу байхад нийгмийн харилцааг ямар юм руу оруулдаг гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу. Тухайн үед би нэг л юм хэлж байсан. Хүүхэд халгайд нэг л удаа түлэгддэг. Том жижиг наснаас үл харгалзан. Наадах чинь түлнэ шүү гээд байхад барьж аваад л гараа түлдэг. Ахиад халгайнаас ямар ч насны хүүхэд хэзээ ч барихгүй. Халгай түлдэг гэдэг ойлголтоор байдаг юм гэж. Яг үүнтэй адилхан цагдаагийн хууль, замын хөдөлгөөний асуудлыг ярьж байхад би үүнийг ярьж байсан байхгүй юу. Нэг хэсэг нь их уурласан машинтай баячуудыг тэтгэж байгаа юм уу гээд явган хүн хамаагүй болох юм уу гээд. Одоо хар халгайд хүн гар хүрдэггүйтэй адилхан энэ замын хөдөлгөөнд хууль бус оролцвол амиа алдана гэдгийг хүн мэддэг, би хохино болно шүү гэдгийг ойлгодог байх байсан. Бид нарыг 90-ээд оны үед, УИХ-ын гишүүд гадагшаа явж эхэлж байсан ш дээ. Монголдоо байдаг шиг байх юм бол машин дайрч хаячихаад эргэж ч харахгүй яваад өгнө шүү. Зөвхөн ногоон гэрлээр, зөвхөн гарцаар гарна шүү гээд бүр сэтгэлд суулгачихсан. Манайхан бол тийм юм байхгүй, явган зорчигч давуу эрхтэй гээд толгойд нь суучихсан. Амь нас минь гэж боддоггүй. Намайг дайраг л дээ гээд жилд хичнээн хүн дайруулж, осолд өртөж байна вэ, энэ асуудлыг их юутай хийхгүй бол, дээр нь манай автомашинтай хүмүүсийн зорчиж байгаа нь ч ялгаа байхгүй хөдөө мориор явж байгаа юм шиг байх юм. Энэ асуудлыг цэгцэлж авахгүй бол хүнд хайртай явган зорчигчид, иргэддээ хайртай юм шиг мөртлөө иргэдээ муу зуршилд сургаад харин ч амь нас эрүүл мэндийг нь хохироогоод байна. Байсхийгээд л төчнөөн аваар гарлаа, тэдэн хүн нас барлаа, бэртлээ гэдэг.

6

Х -Сүүлдээ би ерөөсөө манайх хожимдоогүй байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс үнэхээр хөдөөгөөрөө байна?

7

Б -Наадах чинь үнэн хө. Байна байна. Би бас хөдөөний хүн, хөдөөний малчин хүний хүүхэд. Бид нар чинь хөдөөний асар уудам газар нутагтай тэгээд морь малаар хаана ч туулж болдог хүмүүс чинь тэр өндрийн цаана даваа ч байсан уул ч байсан түүгээр л давж очдог болохоос тойрно гэдэг ойлголт байхгүй. Машинтай тэгээд байх юм байна ш дээ.

7

Х -Таксинд хааяа зочин аваад явахаар хүмүүс хувь үзэл бодол хэн бэ гэдгийг мэдэхийг хүсээд байдаг байхгүй юу. Жишээлбэл, та байлаа гэхэд бүгд нэг мэдээлэлтэй ш дээ. Таныг харьцангуй улс төрөөс холдсон гэж ойлгож байгаа байхгүй юу. Яагаад холдов гэдгийг хүмүүс сонирхож байгаа. Тэр үед хүн бүр улам орохыг сонирхож байсан. Цаашаа зүтгэж өшөө мацаад байхыг хүссэн?

7

Б -Тэгэхээр би одоогоос таван жил гаруйн өмнө ходоодны мэс засалд орж ходоодоо тайруулсан л даа. Тэгээд ходоод жижиг болчихсон хоол их жаахан иддэг болохгүй юу. Гэдэс өлсөнө гэдэг чинь ходоод хоол нэхэж байна гэдэг чинь худлаа юм шиг байна лээ ш дээ. Өөр газраас хоол нэхдэг юм шиг байна лээ. Яагаад үүнийг хэлж байна вэ гэвэл. Би нэг жаахан идээд л нөгөө ходоод чинь тулчихдаг байхгүй юу. Сэтгэл бол цадаагүй юм шиг уурлаад бухимдаад... Тэгээд л би мэдсэн, за ер нь хүн гэдэг хязгааргүй шуналтай амьтан байдаг юм байна, үүнийгээ хэзээ ч тавихгүй юм байна, ямар аймаар юм байдаг юм бэ гэж бодсон. Сүүлд нь бодоход хүн өөрийгөө татаж авах чадвартай л байх хэрэгтэй юм байна лээ. Хүн шунал дээрээ үргэлж тоормоз гишгэж цаашаа явах уу, болсон байна уу гэдэг дүгнэлт хийж баймаар юм шиг. Би боддог юм. Одоогоос яг 10 жилийн өмнө улс төрөөс хөндийрсөн. Төрийн алба залгуулаад өнөөдрийг хүртэл явж байна. Эргэж харах, олон талаар эргэцүүлж харах боломж надад олдсон байхгүй юу. Одоо ингээд бодоход би зөв л юм хийсэн байна. Парламентад дөрвөн жил суулаа.

7

Х- Нэг орчихвол гарахад тийм амар юм биш гэж ярьдаг юм билээ дээ.

7

Б -2004 оны сонгуульд ялагдаад яасан тэр бол маш том луйвар орсон байна гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолуудаар гаргачихаад, нэгэнт ийм юм болоход би болилоо гэж очоод өргөдлөө татаж аваад гарч ирээд явсан.

7

Х -Тэрийг би санаж байна. Тэгэхэд бол хүмүүс таныг цаашаагаа явна мухарлана. Ороод ирнэ л гэсэн хүлээлттэй байсан л даа. Одоо та эргээд харахад... Янз бүрийн л юм боллоо доо, тэрнээс хойш. Дээр тантай нэг ярьж байхад тань руу нэг хүн яриад “чи сайхан нойртой хонож байна” гэсэн гэж байсан. Одоо мөнгөгүй баян биш байж болно гэхдээ би нойртой хонож байна гэдэг хэсэг надад их таалагдсан юм.

7

Б -Нэг хүн надад чи өнөөдөр ТҮЦ ч үгүй байгаадаа битгий гунигла. Бүтэн нойртой хонож байгаадаа баярла гэж хэлсэн. Би бас бодсон байхгүй юу. Хүний шунал гэдэг хязгааргүй гэж би түрүүн хэллээ ш дээ. Магадгүй нийтийн жишгээр юу ч болох байсан юм билээ. Аяндаа дуусаад л ордог.

7

Х -Ер нь та мэдэрч байсан уу. Одоогийн хүмүүс хамаг үнэнээ хэсэг ярьж тухайн үеийн улс төрийг өшөө ч их бохир байсан байна гэдэг. Ер нь их шүүмжлэлтэй хэлдэг юм ш дээ?

7

Б -Ер нь ингээд бодоход яг одоо улс орныхоо төлөө ч гэдэг юм уу гэхдээ хүн болгон л улс орныхоо төлөө л дөө. Яг хөрөнгө мөнгө бодолгүй эх орынхоо төлөө ажилласан хэсгүүд бүгд гадагшаа гарсан ш дээ. Гадагшаа гарсан гэдгийг би улс төрөөс хөндийрсөн гэдэг утгаар нь хэлж байна л даа. Олон хүн байна. Хоёр намд аль алинд нь л байна. Жишээлбэл, одоо Сингапурт байгаа элчин сайд Дэлгэрмаа бид хоёр нэг яриад сууж байсан. Дэлгэрмаа АН-ных, “мань мэт бол энэ улс төр гэдэг юманд орохын аргагүй болж дээ” гэж. Яагаад гэхээр хоёулаа ам уралдаад улс төрд орохын тулд мөнгө хэрэгтэй байна аа. Чи бид нарыг орж байх үед юун мөнгө ард түмэнд нүүрээрээ, ярьж байгаараа итгэл үнэмшил болгоод сонгогддог байсан. Одоо бол сонгогч нь ч сонгохгүй, нам нь ч дэвшүүлэхгүй аргагүй болсон байна гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу. Сонгогчоо хүртэл муу занд сургачихсан байна ш дээ...

6

Бид хоёр ингэсгээд улс төрийн яриагаа орхиж хотын бөглөө буруу зөрүү дайрах нөхдийн талаар нүүмжлэл хоршуулсан шиг явлаа. Харин гар өргөж байгаа хүн харагдсангүй.

5

Б -Одоо жишээлбэл чи энэ нэг машиныг харж байгаа биз. Ийшээ нэг ухрах гээд урдах хоёрыгоо... 

6

Х -Одоо тэгээд үүнийг чинь харахаар хотод орж ирээд 4-5 жил болсон түрээсийн нэг хямдхан машин авсан хөдөө дунд сургууль төгссөн банди нар байдаг байхгүй юу, хөөрхий.

6

Б -Би эртээд нэг такси аваад төмөр замаас гэртээ хүргүүлэхгүй юу. Манайх чинь Батлан хамгаалах яамны ард байдаг. Тэр чинь бүр албан ёсны таксины жолооч байсан. Та хаана хүрэх вэ гэхээр нь БХЯ гэсэн чинь БХЯ чинь хаана байдаг билээ гэж байна. Яагаав Офицеруудын ордон гэсэн чинь тэр чинь хаана байдаг юм гээд. Тэгэхээр чи Госпитал мэднэ биз дээ гэсэн чинь мэдэхгүй гэхээр нь за тэгвэл зүүн тийшээ яв гээд. Тэр нөхөр таксины жолооч болоод удаагүй юм уу, тийшээ хүн зөөж үзээгүй юм уу.

7

Х -Тийм нөхдүүд их бий, бий. Яахав дээ надтай адилхан хэдэн цаас л олох гээд халтуур хийж яваа юм даа. Гэхдээ л хөдөлгөөнд оролцох соёл энэ тэр бол болоогүй ээ, бэрх.

Хүмүүс таныг гишүүн байсан гэдгээр мэднэ. Цэцэд байснаар нэлээн мэднэ. Тэгээд Цэцийн тухай сэтгэгдэл бодлоо хуваалцаач. Ер нь манаач л гэдэг л дээ?

7

Б -Одоо хүртэл намайг тэндээ байгаа л гэж бодоод байгаа юм шиг байгаа юм. Манаач чинь юмаа алдахгүй байхыг л бодно биз дээ. Би бол тэр нэр томьёонд жаахан дургүй. Дээр нь нэмээд Цэцийн дээр хөх тэнгэр бий гэж манай талийгаач Совд багшийн хэлж байсан үг л дээ. Тэрүүгээр нь доромжлоод ч байгаа юм шиг ярьдаг юм зарим хүмүүс. Би бол Цэцийн дээр Үндсэн хууль байгаа л гэж хэлдэг юм. Монголчуудын хэн хүнгүй захирагдаж ажиллах юм бол Үндсэн хууль. Түүний зөрчигдөж буй, үгүйг хэлэх нь Цэц. Тиймээс Цэц шударга ажиллах ёстой. Намайг ажиллаж байсан зургаан жилд бол Цэцийн гишүүд магадгүй томилогдохдоо янз бүрийн байдлаас болж томилогддог л байх.

8

Х -Нөлөөтэй юу ?

8

Б-Тийм, хэрэв чи үнэхээр монголын толгой хуульч гэж Цэцэд томилогдсон бол хэний хүү хэн гэдгээ харуулахаас илүү толгой хуульч гэдгээ л харуул гэдэг юм би. Тэгэхээр тэнд зөвхөн нэр төрийн хэрэг л гарч ирнэ. Чи хуульч уу, улстөрч үү, эсвэл аялдан дагагч уу чамд өөрийн толгой байна уу гэдгээ л харуулна. Нэг хоёр удаа янз бүрийн захиас энэ тэр гарч ирнэ. Яваандаа бол усны ундарга шиг гольдрилоо дагаад урсаад л өнгөрнө.

7

Х -Тэр нэр төрийн өндөрлөгт гарсан хүмүүс бол гоё байна шүү?

7

Б -Тийм нэр төрийн хэрэг. Сүүлд нь судлаачид үзнэ ш дээ. Бямбадорж цэцийн гишүүн байхдаа ийм асуудал дээр ингэж байсан юм байна ш дээ гээд хүүхэд нь уншвал ичмээр дээ.

7

Х -Такси л юм чинь намтар түүх сонсоно. Та чинь хаанахын школтой билээ.

7

Б -Би Орос. Тэр үеийн л алдартай сургууль Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгссөн.

7

Х -Оросын эрх зүйн шинжлэх ухааны суурь мундаг. Марксизм, Ленинизм  нам  энэ тэрийг нь хасаад хаячихад л үлдэж байгаа сургааль онол суурь нь мундаг гэж ярьж байхыг сонссон юм. Тэр үеийнхний туйлбартай, эх оронч, үзэл бодолдоо үнэнч байгаа гээд ер нь олон юман дээр нь хүнийг төгс гаргадаг байсан юм шиг.

7

Б -Тийн, ах нь малчин айлын хүүхэд. Ховд аймгийн Дарви сумынх. Олхонууд овгийнхны гол үүр нь шүү дээ. Өэлүн ээжийн удмын овог гээд тэрүүгээр их бахархдаг юм. Өссөн орчин тухайн нийгмийн байдал чинь хүнээ бол яг л тэр лүүгээ аваад явчихдаг юм байна. Би чамд нэг жишээ хэлье. Манай багш нар их ярьдаг байсан юм. Орос яагаад дэлхийн 2-р дайнд хүнд байсан бэ, яагаад олон газар нутгаа эзлүүлсэн бэ гэхээр манай багш нар их сонин аргумент хэлдэг байсан юм. Ерөөсөө социализм байгуулж байгаа энэ тэр гээд хүмүүжил идеал бүх юмнуудыг нь зааж байсан. Тэр бол үнэн байхгүй юу. Та нарын эцэг эх чинь ч гэсэн 45 хоноод л хүүхдээ яслид өгөөд ажилд ордог байсан. Өөрөөр хэлбэл, эцэг эхээс нь хүүхдийг салгаж байна л гэсэн үг шүү дээ. Орост яагаад тэгсэн гэхээр чинь хүүхэд төрмөгц нь яслид эмэгтэй хүн хүлээж аваад, цэцэрлэгт нь эмэгтэй хүн хүлээж аваад, түүнээс сургуульд нь эмэгтэй хүн хүлээж аваад бүх хүмүүжил нь эмэгтэй хүнээр дамжсан учир юун тэр дайн байлдаан хийж хүн алах нь битгий хэл эмэгтэй сэтгэлгээтэй болчихсон учир их алагдаж байсан гэдэг юм байна лээ.  Эргээд Оросын түүхэнд 1946-1947 онд маш хүнд юм болсон. Яагаад гэхээр нөгөө эмэгтэй сэтгэлгээтэй байсан хүмүүст хүн ална гэдэг чинь жирийн үзэгдэл болчихсон. Хоёр залуу нэг охин дээр ирээд хэн өрссөн нь нэгийгээ алчихдаг. Үүнийг Сталин чинь 47-48 оны үед нэлээн хатуу бодлого барьж байж дарж авсан гэдэг юм билээ.

8

Х -Эрүүгийн ертөнц нь ч аймаар болсон гэсэн тээ.

8

Б -Сталиныг нас барсны дараагаар эрүүгийн ертөнцийг судласан юм байна лээ ш дээ. Кино байдаг шүү дээ. “53 оны халуун зун” гээд. Яг нийгмийн юм гэж үүнийг л хэлээд байгаа юм. Нийгэм яаж хүнийгээ өөрчилдөг. Гэтэл Герман цэргүүд Орост орж ирээд зүлэг давж харайж байгаад буудуулж байсан гэж байгаа ш дээ кккк. Юун тэр амь нас зүлгэн дээр гишгэж болохгүй гээд.

8

Х -хаха наадах чинь ёстой сонин зураглал байна даа, дайн болж байхад.

8

Б -Тийм сэтгэлгээтэй зүлгэн дээр гишгэхгүй гэсэн. Нийгэм гэдэг хүнийг тийм л болгодог байхгүй юу. Манайхан зөв юм руу нийгмийг хөтлөөд явахад тийм болгоно ш дээ. Хүнд үе ш дээ, тэр үе нь амьд байх уу гэдэг асуудал тавигдаж байхад зүлэг бас тойрох л ёстой байдаг. Тэгэхээр хүний сэтгэлгээг нийгэм удирдаж чаддаг, яг өөртөө тохируулан бүтээгдэхүүнээ бий болгодог гэдэг харагдаад байгаа юм даа. Манай Монголчууд чинь хүүхэд хүмүүжүүлэх асар их ухаантай. Та нар намайг бас тоогоод л улс төрд байсан энэ тэр гээд байдагт би баярлаж л явдаг юм. Аавын минь хэлсэн нэг үг байдаг юм. Миний хүү олон түмэнтэй л яв. Олон түмэнтэй байхад хэзээ ч газардахгүй шүү гэдэг байсан. Энэ бол маш үнэн үг. Мөнгөгүй байж болно, олон түмэнтэй явахад өлсөхгүй шүү. Унаагүй явж болно олон түмэнтэй явахад чи явгарахгүй шүү. Чамд нэг нь унаагаа өгөөд явуулна гэж хэлдэг байсан. Хөдөөний хүн болохоор. Харин олон түмнээсээ тасарчихсан баян байгаад чи унаагүй явбал чиний баян хэзээ тус болох юм. Чамайг хүн хохь чинь үүнтэйгээ таарсан амьтан гээд хөтөлгөө морьтойгоо давхиад өнгөрнө. Хэрэв чи олон түмэнтэйгээ бол энэ чинь энд явж байна гээд өөрөө явган яваад чамд морио өгнө. Магадгүй чамайг өлсөж явахад чинь энэнд ч ёстой аргагүй шүү гээд ам руугаа хийх гэж байсан хоолоо чиний аманд хийнэ. Хүний хоолыг булааж иднэ гэж үүнийг хэлж байгаа юм гэж аав минь хэлдэг байсан юм.

8

Х -Айхтар. Таныг төрд гараад ирсэн хойно энэ үг чихэнд чинь хангинаж л байсан байлгүй дээ?

8

Б -Өө тэгэлгүй яахав. Намайг Намын дээд сургуульд багш болчихсон байхад миний муу аав их мундаг хүүтэй боллоо л гэж бодож байсан. Намайг Улсын Бага хурлын гишүүн болоход парламентад орсныг аав ээж хоёр минь хоёулаа мэдээгүй. Гэхдээ бурхнаас харж л байсан байх даа.

8

Х -Таны гэр бүлийн хүн чинь?

8

Б -Миний хань нас бараад зургаан жил болж байна. Хүний амьдрал болсон хойно эрэгтэй хүн чинь маш арчаагүй байдаг юм байна. Би маш сайн хүнтэй ханилсан. Би нэг юманд их баярлаж явдаг юм. Бурханд, олон түмэнд, муу аавынхаа сургаалд. Яагаад гэхээр олон түмэнд гэмгүй явдаг болохоор бурхан хүртэл намайг харж үздэг л юм байна. Хүний хань гэдэг бол юутай ч зүйрлэхгүй юм байдаг юм байна. Хүний амьдрал хоёр газар өрнөдөг юм байна. Хоовон минь нэг нь энэ ажил албанд нөгөөх нь гэр. Энэ хоёр газраа сэтгэл хангалуун байвал аз жаргал. Би сэтгэл хангалуун байхыг л аз жаргал гэж боддог.

8

Х -Таны залуу идэр үеийн зорилгод одоо өөрчлөлт орсон уу?

8

Б -Би хүүхэд байхдаа эмч больё гэж боддог байсан. Хувь заяаг намайг хууль руу хөтөлж оруулсан. Хүнийг хувь заяандаа эзэн бол гэдэг бол бурхан чамайг энэ рүү чиглүүлсэн, үүнийг аваад л явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэрнээ би тийм юм болох байсан гээд хөлдүү юм шиг байх биш. Би нэг л зорилго тавьсан. Чи хүн шиг л амьдар тэгж чадвал чи хүн. Эхээс төрж байгаа чинь бол хүн гэдэг нэртэй амьтан. Хүн гэдэг ойлголт хэдийд гардаг вэ гэхээр нийгэмд орж ирж нийгэмшиж байж гардаг байхгүй юу. Нийгэмших гэдгийг манайхан ойлгодоггүй. Чи хэрэв нийгэмшихгүй бол хүн биш зүгээр л амьтан болж байгаа байхгүй юу. Хоол иддэг, эр эмийн харилцаанд ордог. Хоёулаа хүн амьтан хоёрын ялгааг хоолон дээр яриад үзье л дээ

8

... энэ үед нэгэн залуухан хүүхэн гар өргөлөө. Би ч яриаг таслан байж зогсоод авчихлаа.

Энхтайваны гүүр Эрлийн байр гээд суусан охин манай машин нэг л хэвийн биш гэдгийг гадарласан бололтой биеэ хураан тун болгоомжтой болж урд суугаа даргыг царайг таних гэж хичээв. Би ч тэр дор нь учрыг хэлж, бид гурав харинч нэг чөлөөлтэй буу халлаа даа. Буу халах гэхээсээ илүүтэй Бямбадорж дарга эмэгтэй хоёрын асуулт хариулт ток шоу гэдэг билүү, тийм маягийн юм болов.

7

Х -За дүү сурдаг уу?

5

З/зорчигч/ -Тийм, эдийн засгийн чиглэлээр.

5

Б -Чи шөнө орой такси барьдаг уу.

5

З -Үгүй ш дээ айдаг.

5

Б -Миний дүү өөрийгөө хэр их эрдслээс хамгаалдаг вэ?

6

З -Харин сая яараад суучихлаа. Жоохон хүүхэдтэй байхгүй юу, уйлаад байна гээд.

6

Б -Хүүхэд нь хэдэн настай юм. Тэгээд сураад байгаа юм уу?

6

З -Дөрвөн сартай. Сая сургуулиа төгссөн.

6

Х -Хүүгийн аав юу хийдэг вэ?

6

З -Сагс тоглодог. Лигт.

6

Б -Чи хэдүүлээ амьдардаг юм.

6

З -Нөхөртэйгээ 3-уулаа

6

Б -Хөөе чи хүүхдээ ямар сүүгээр угжиж байна?

6

З -Өөрийнхөө сүүгээр гэх юм уу даа, хөхүүлж байгаа.

6

Б -Ямар сайн хүүхэд вэ, одоо мөөмөө өглөг ээж ховордсон шүү дээ. Чи яагаад өөрийнхөө сүүгээр өсгөе гэж бодов?

6

З -Тэр чинь л одоо сайн гээд байгаа биз дээ.

6

Б -Чи өөрөө хэдэн нас хүртлээ мөөм хөхсөн.

6

З -ккк Өө зөндөө 7-8 хүртлээ.

6

Б -Чи чинь над шиг шаар байна ш дээ. Би 11 хүүхэдтэй айлын хамгийн том одоо 7-уулаа үлдчихээд байна. Манай дүү нар дараагийнхаа гарахаар хөхнөөс гарчихдаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд хөхөж байгаанууд мөөмөө бардаггүй болохоор би сургуульд ортлоо хөхсөн. Эхийн сүүг, би жирэмсэн охин хараад их баярладаг юм. Хоёрдугаарт, хүүхэдтэй тэгээд анх удаа сүүгээрээ өсгөж байгааг ойр тойрондоо анх удаа тааралдлаа.

6

Х -Хаана ажилд орох гэж байна?

6

З -Сайн төлөвлөөгүй л байна. Уг нь Монголбанкинд орно гэж бодож байсан чинь хавар шалгалтаа өгдөг түүнээс нь жирэмсэн байж байгаад хоцорчихсон. Энэ хавар л өгөх санаатай байна. Эдийн засгийн онолоор төгссөн.

6

Б -Анхны хүүхэд үү?

6

З -Тийм охин.

6

Х -Амьдралын зорилго, сайхан амьдралыг яаж төсөөлж байна.

6

З -Өмнө нь ажил хийгээд явна, гэр бүл гэж санаа зовохгүй байсан чинь одоо хүүхдээ гэртээ хараад суусан чинь хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх юмсан гэж бодож байна. Өмнө нь би л гол байсан бол одоо гэр бүл гол болоод амьдралын зорилго чинь өөр болдог юм байна. Хүүхэд гаргаад л өөр болчихдог юм байна.

6

Б -Чи маш чухал юм ярилаа. Чи найз нартаа наадахаа хэл. Ах нь ингэж боддог юм. Ганц Монголд ч биш л дээ дэлхий нийтээр явж байгаа давалгаа. Намайг оюутан байхад Орост гурван гэр бүлийн нэг нь салж байна гэхэд би гайхдаг байсан. Монгол бол өнөөдөр тэр лүү л явж байна ш даа. Энэ хүүхэд юмаа ойлгосон байна. Өрхийн тэргүүн гэж данхалздаг нь эхнэр хүүхдээ тэжээх чадвартай болж байж данхалз. Тийм чадваргүй бол чи эхнэрийнхээ цалингаар амьдрах болно. Эхнэр нь хүүхдээ хүн болгож хүмүүжүүлэх, нөхөр нь эхнэрээ тэжээх чадвартай байхад Монгол гэр бүл нэлээн удна аа бас болоогүй. Энэ хүүхэд их гоё үг хэллээ. Чи айхтар асуулт асуув, чи айхтар хариулдаг юм байна.

6

Х -Одоо ажлаа л зөв олмоор юм байна даа тэ.

6

З -Монголбанкинд орьё гэж бодож байгаа юм. Охиноо нэг нас хүртэл нь харъя гээд. Тэгээд одоо өөрөө гялс ажилд орохгүй бол мэдсэн сурсан юм маань мартагдаад сая шалгалт өгөх гэсэн чинь нэлээн юм мартчихсан байна. Тэгээд...

6

Б -Эхийн хайр хүүхдэд яаж шингэдэг юм бэ мэдэрсэнээ ахдаа хэлээч?

6

З -Бүх талаараа шингэдэг юм байна лээ. Хамгийн энгийнээс гэхэд хөхүүлээд сууж байхад л их хайр очиж байгаа юм ш дээ.

7

Б/дуу орон нүд нь сэргэж/ -Би ингэж боддог, үнэхээр үнэн цагаан сүүгээр дамждаг. Хүмүүс эхийн сүүг илүүд үзэж байна ш дээ. Цагаан сүү сургаал үг, харцаар нь дамжиж хайр очсон хүн хэзээ ч муу хүн болохгүй. Манай ээж тэгдэг байсан юм. Хөдөөний хүүхэд чинь боорцогтой, боорцог дуусна, би уурлана. Миний хүү ээж рүүгээ муухай харсан хүнийг эрлэг үзүүртэй юмаар нүдийг нь дэвхэдчихдэг юм гэнэ лээ шүү гээд. Би нэг удаа тэгж үзээд аймаар өвдсөн. Би сэтгүүлчдэд хэлдэг юм. Би ээж рүүгээ нэг ч удаа муухай харж өсөөгүй шүү гэж. Ээж рүүгээ муухай харж өсөөгүй хүн бол хэзээ ч хүн рүү муухай харахгүй.

6

Х -Ер нь хэдэнхүүхэдтэй болно гэж бодож байна?

6

З -3 юм уу 4.

7

Б -Би хүүгийнхээ хурим дээр хэлж байсан юм. Хоёр үгийг их гол хэлсэн юм. Аавынхаа хэлдэг олонтойгоо яваарай гэдгийг, хоёрт олон хүүхэдтэй болоорой энэ бол жижүүрийн үг биш шүү жинхэнээрээ гэж.

Өөрөө ганцаараа өссөн болохоор олуул болох юмсан гэж боддог байсан Бавуугийн Лхагвасүрэнгийн нэг хэлсэн үг байдаг ш дээ. Би айлын ганц хүү байсан. Олуулаа болгосон гэж.

6

Х -Хүн тэгээд эх орондоо л байсан нь ер нь сайхан даа

6

Б- Эх орноо гэснээс би та хоёрт нэг юм ярих уу.

1996 онд их олон орноор явлаа. Найман Их хурлын гишүүн Чимэд гуай энэ тэртэй. Эндээс Бээжин нисээд тэндээсээ Норвеги ороод, Ослогоос Стокольм ороод тэндээсээ Германы Бонн ороод цаашаа Вашигтон, Японоор дамжиж яваад ирлээ. 20 хоног яваад ирлээ. Одоогийн хүүхдүүд бидний тэр үеийг төсөөлөхгүй юм байна ш дээ. Буянт-Ухаад бууж байхад улаан шуургаа шуураад л гурван сард байсан ш дээ. Тэгээд машинаас буугаад тэр шороон дээр хэвтмээр санагдаж байсан шүү дээ. Одоо хүмүүс энэ галзуурчихсан мэдрэл муутай юм ярьж байна гэж бодох байх. Эх орон гэж тэр юм байна лээ. Үнэхээр тэр шороотой ч гэсэн Улаанбаатар ямар гоё байна гэж бодож байна.

6

З -Манай нөхөр Америкт 10-аад жил болсон. Хоёр жилийн өмнө ирэхдээ Монголчууд ямар аймаар өөрсөд рүүгээ муухай хардаг юм бэ. АНУ-д чинь хүмүүс танихгүй ч гэсэн бие рүүгээ хараад инээж байдаг.

7

Х -за амьдрал ярья.  Нөхөртэйгээ муудалцлаа. Магадгүй чиний буруу биш шиг санагдаад байдаг. Хэн нь эхэлж буулт хийдэг вэ?

6

З -Хоёулаа чимээгүй болчихно. Сайндаа л нэг цаг болно. Тэгээд бие биендээ хальт хальт хүрээд л инээгээд л зүгээр болчихдог юм ш дээ.

6

Б -Энэ бол чухал шүү. Ялангуяа эмэгтэй хүн сайн буулт хийж чадвал эрчүүд боол болчихдог юм ш дээ, миний дүү. Ах нь нэг боол явж байна. Ерөөсөө эмэгтэй хүн бууж өгөх л чадвартай байвал эрэгтэй хүнийг ёстой боол болгоно. Ам муруйсан үед эмэгтэй хүн л санаачлагыг гаргаж бууж өгч байгаа юм шиг царай гаргасан байхад нөгөөх чинь хайлаад урсчихна. Жаахан жаахнаар атгасаар байтал нөгөөх чинь чиний хоолноос өөр хоол идэж чадахгүй гэртээ хонохоос өөр газар хонож чадахгүй, гэрээсээ өөр газар ямар нэгэн сайхныг мэдрэхгүй болчихдог байхгүй юу. Тэр л гэр бүлийн бат бэх сайхан уур амьсгалыг бий болгоход хэрэгтэй байдаг юм....

Ингээд Энтайвны гүүрэн доогуур эргэж яриа хөөрөөтэй залуухан ээжийг хүүхэд дээр нь хүргэж өгөөд бид хоёр буцлаа. Бөглөө гүүр даваад нам болж энэ хооронд би зорчигчоо дахиад жоохон яриулж авлаа даа.

7

Б -...Монголчуудын энэ нэг зиндаархдаг юм. Ерөөсөө Зэв жанжны хэлсэн үг байдаг ш дээ. Нууц товчоон дээр байдаг. Нөхөр болгоод авбал үнэнчээр зүтгэе. Нөхөр болгохгүй гэж бодож байгаа бол одоо намайг устгасугай. Алгын чинээ газрыг өмхийрүүлнэ биз гээд эцсийн эцэст хэн байсан ямар ч том албан тушаалтан бай, ямар ч баян бай үхээд л хоёр метр газар. Огт ялгаагүй. Манай хүний эрхийн зарчим тэгж эхэлдэг байхгүй юу. Хүн төрөхдөө адилхан л улаан нялзрай ганцхан хүйсээр ялгардаг, арьсны өнгөөр жаахан ялгардаг тэр нь хүн төрөлхтний түүхэнд жаахан муухай юм болсон. Цаашдын хөгжил нь өөр болчихдог яг төгсөхдөө их адилхан болдог л байхгүй юу. Тэгэхээр энэ хооронд нэгийгээ дээрэлхээд яах юм бэ. Одоо нэг юм бод доо та нар хамгийн баян хүний идэж байгаа хоол биднээс ялгаатай нь юу байгаа юм тээ, хоол биенд шимтэй байвал  ккк ...

6

Х -Тийм шүү, хоол л бол хоол, заримдаа рестораны хуушуур цайны газрын хуушуураас нэг их ялгаагүй адилхан л амттай байдаг санагдаад байдгийн ккк.

6

Б -...Тэгээд ийм юм байна ш дээ хүн юм иднэ, ус ууна, амьтан ч юм иднэ ус ууна. Хүн хоол идэх амьтан хоол идэх хоёрын хэрэв чи орчин үеийн хүн байж зэрлэг хүн шиг хоол идвэл энэ хүн биш. Тэгвэл би орчин үеийн нийгэмд байгаа бол хутга, сэрээгээ яаж барих тавгаа хаана нь тавих юм ам хамар чинь яаж хөдлөх юм амаа ангайгаад шүлсээ үсчүүлээд л байх юм уу гэдгээс чинь хүний амьтнаас ялгарах онцлог гарч ирж байгаа юм. Тэгэхээр зэрэг хүн бол тэр амьтнаас ялгарах шинжээ дандаа нийгэмд үзүүлж байх ёстой. Нийгэмд үзүүлэхдээ нийгмийн шаардлагад нийцэж магадгүй зарим талаар нийгмээ хөтлөх хэмжээний явах ёстой. Европын нэг үг байдаг юм байна лээ. Нэлээн дээр үед гарсан “Хоолтой хүнийг хооллоход хэцүү. Хувцастай хүнийг хувцаслахад хэцүү” гэж яг одоогийн нийгэмд байгаа биз дээ. Одоо чинь тэр рестораны хоол тийм хоол сайн ийм гээд энэ чинь бол яахав хүн төрөлхтөн хөгжөөд хоол гэдэг бол гэдэс цатгалан байлгах гэдгээс гадна соёл, хүний харилцааны хэрэглүүр болоод байна шүү дээ. Хувцас ч гэсэн ялгаа алга өнөөдөр хөл нүцгэн юм уу уранхай хувцастай явж байгаа нь бараг алга. Бүр дээд хэсэг нь брэнд тэгээд тэр дотроо 2013 оны загвар энэ тэр гээд. Эндээс чинь л нийгмийн хөгжил байр суурь, нийгэмдээ ямар байхав гэдэг нь харагдаад байна л даа.

6

Х -Баян ядуугийн ялгаа хэт их боллоо гэж байна ш дээ. Үүнийг дагаад хүний эрхийн үнэлэмж унах юм байдаг уу. Бусад оронд ямар байдаг юм бол?

5

Б -Би энэ дээр хоёр юм боддог. Ялгаа байхгүй эргээд л нөгөө хүн нийгэмдээ яаж байр суурь эзэлсэн гэдгээсээ л явах ёстой гэдэг ойлголт надад байдаг. Гэхдээ хоёр юманд дургүй байдаг. Бүх юмыг ааваасаа, ээжээсээ төр засгаасаа ч юмуу хардаг. Намайг жаахан байхад манай аав ярьдаг байсан залхуу хүний үлгэр гэж. Залхуу хүн завагтай махандаа хүрдэггүй гээд ардын үг байдаг л даа. Яагаад тэгдэг юм бэ ааваа гэсэн чинь завагт мах байдаг залхуу нь хүрээд түүнийгээ авч чаддаггүй. Унжаад байхын чинээ унаад ороод ирээсэй. Улайгаад байхын чинээ борлоод ороод ирээсэй гэж хэвтэж байгаад турж үхсэн юм гэнэ лээ гэж ярьдаг. Аргагүй ш дээ тэр чинь тэрийг болгохын тулд усанд явна, түлээнд явна, гал түлнэ, тогоонд хийнэ, ус хийнэ, чанана. Үүн шиг одоогийн зах зээлийн нийгэмд бол гишгэх газар амьдрах нөхцөл алга Төр засаг нь дэмжээд, ах дүүс нь дэмжээд ч гэсэн. Үүнд жаахан дургүй хүрдэг юм. Нөгөө нэг хэсэг нь харсаар байтал шударга бусаар баяжчихаж байгаа. Үүнд хүмүүс жаахан дургүйцэж байгаа. Гэтэл үнэхээр нэгээ хоёр, хоёроо гурав болгоод нөгөө Тамирын голын мөсийг долоох шахам явж байгаад өөрөөсөө гадна хүн тэжээгээд бизнес хийгээд амьдралаа аваад явж байгаа олон сайхан хүн байна. Би Ч.Лодойдамба гуайг зохиолч гэхээсээ илүү асар том улс төрийн зүтгэлтэн байж гэж боддог юм. Тунгалаг тамир бол тэр чигээрээ бид нарын үеийн улс төр эдийн засгийн ухааны сургаал юм шиг санагддаг.

5

Х -Таныг ард түмний баатар энэ тэрд нэр дэвшүлдэг шиг Бямбадорж гуайг улс төрд нэр дэвшүүлье эргэж ир, жагсаалтаар шууд сонгоод өгье гэвэл яаж хүлээж авах вэ?

5

Б -Бид хоёр түрүүн энэ сэдвээр ярьсан тиймээ. Би баярлалаа ч гэж хэлж чадахгүй. Би хошин хүн л дээ. Хүн чадах л юмаа хийх ёстой ш дээ чадахгүй байж чаддаг царай гаргаад хэрэггүй. Хоёрдугаарт, түрүүчийн хэлсэн юмаа л хэлье энэ чинь бид нарын юм биш үе нь гараад ирчихсэн хүлээгээд авчихсан чи сайн байж болно дэндүү сайн байж болно залуучууд муу гологдож байж болно. Хэрэггүй угаасаа чиний үе өнгөрсөн чи сайн, муу ямар ч байсан чиний үе өнгөрсөн. Одоо энэ залуучуудад битгий гай бол, замд нь бүү саад бол гэдэг л юм хэлнэ. Одоо болсон.

7

Одоогийн залуучууд хэрэг алга гэж бид нарын үед ч ярьж байсан. 16 дугаар зуунд лав тэгж байсан юм байна лээ. Би энэ үгийг л байнга боддог юм. Хэзээ ч одоогийн залуучууд хэрэг алга гэж хэлэхгүй шүү гэж. Хүн ер нь дандаа тооромзолж эргэж харж байх хэрэгтэй эргэж харна гэдэг чинь буцах гэсэн үг биш шүү дээ. Би ер нь юун дээр гишгэчихэв ээ, хаагуур яваад ирэв, зөв замаар ирэв үү, буруугаар ирэв үү энэ замдаа хожив уу алдав уу, хүний хоолыг булааж идэж энд ирэв үү гэдгээ дүгнэхийн тулд эргэж харж баймаар юм шиг байгаа юм. Тэгэхээр зэрэг одогийн залуучууд гэдэг үгийг голж хэлэх биш, одоогийн залуучууд үүнийг авч явахад би юугаар тусалж чадах билээ л гэдгийг бодох....

7

Бид хоёр 2 цаг орчим машинд хамт явж хотын замын бөглөө, гадаад дотоод нийгмийн ялгаа, бас жоохон хов жив гээд зөндөө л зүйл ярьсан. Энгийн яриатай бас хөгжилтэй ритмтэй ярьдаг болохоор их зүйл багтааж ярьсан. Мэдээж энэ бүгдийг энд буулгавал уншигч та залхах тул гол гэснээ л буулгалаа. Сонирхолтой хийгээд тун чухал хүний эрхийн талаар үзэл санаа бусад нарийн яриаг нь тэр сэтгүүлч Наран дараа та бүхэнд хүргэнэ гэсэн. Цагтаа Их хурлын гишүүн байсан, бас Цэц билүү улаан оройтой малгай өмсөөд хууль хянаад байдаг тэрэнд байсан, миний л хувьд том дарга гэж бодож, хүндэлж явдаг хүнтэйгээ хэсэг таксидлаа. “Өнөөдөр залуучууд твиттер, фэйсбүүк гээд яваад байх шиг байна. Одоо миний үеийнхэн нэт рүү орчихлоо шүү. Миний үеийнхэн чинь мэдрэл муутай улсууд байдаг юм. Гэдэс нь өлсөж, ам нь цангахдаа уурлахаасаа илүү тэр өдрийн мэдээллээ авч чадахгүй бол уурладаг. Сонин захиалдаг авдаг, одоо мэдрэл муутай юм чинь зурагт үзэж авдаг байсан бол мань мэтийн юм бол нэт хараастай л байдаг болсон. Тийм учраас нийгэмд их үүрэгтэй шүү. Нийгмээ зөв залаарай дахин хэлье, энэ та нарын нийгэм, яаж авч явах чинь та нараас шалтгаална шүү...” гэж нөгөө сэтгүүлч охиныг сургаад авч байна лээ. Хол тавиун бодолтой, ил нээлттэй яриатай Монголдоо хийх юмаа хийж, хэрэгтэй газар нь тэр “шуналын тормоз”-оо татаж хүнээрээ үлдэж чадсан хээгүй эр байх шиг санаглдсан шүү...Үүгээр энэ удаагийн зочинтой хийсэн халтуураа дуусгая даа... Ажлын амжилт манайхаан.

7

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
аяатунгаа:
за би нийтлэлүүдийг хөөж байгаад уншлаа энэ бямбадорж гэдэг хүн бол ман-ын хүнд гаруудын нэг одоо хүний эрхийн комисст байгаа биз дээ харийн нутагт амиа алдаад байгаа хүнийхээ төлөө дуугарахгүй нэг зэрлэг амьтанд тамлуулсаар байгаад өөд болсон охины төлөө ганц ч үг ган хийгүй / харин ичинноров хууль дуугарч байгаа/ ийм хүнйи эрхийн коммунис комиссын даргаар яах юм чингэлтэй дүүрэг хэнч танихгүй батын батбаатарт сонгуулиар нам тавиулаад улс төрийн карер нь дууссан ш дээ үнэндээ энэ луйварчин л мөнгөгүй байв гэж тэгж худлаа хэлээд яахав авилагчин энхбаярыг баривчилсаны дараа л энэ хүнийг хүнийг хүний эрхийн комисст байгааг нь мэдсэн тэр авилгачин энэ 2 болон нам нийлж сэм хуйвалдсан нөхдүүд мөнгөгүйгээсээ улс төрд гарч чадаагүй гэдэг нь үнэхээр үнэшил муутай жирийн иргэд чамайг мэддэг юм шүү худлаа хошгорсон муу тарвага минь за хоовон уучлаарай үнэхээр уур хүрээд ийм юм бичлээ хоовондоо амжилт
2014-02-07
zail2:
ene neg nogoorson yum odoo bas yah geed pr-dad unav
2014-01-31
канаа:
ноён хоовонд. ганц нэг хүсэлт байнаа. ер нь цаашид нэр бүхий хүмүүсийг энэ буланд оролцуулахдаа энэ нийгэмд юу бүтээсэн, ямар гавьяа шагналыг юу хийж авсан, буяны ямар ажилд гар бие оролцсон, нийгэмд тустай ямар хууль баталсан гэх мэт танилцуулгыг оруулж өгвөл хувь хүнийг таних талаасаа уншигч олон хүндэтгэлтэй хандах бус уу. тэрнээс олон хүн дээрхи сэдвээр яриж чадна л да . яривал хэн чиг ярина хамгийн гол нь асуудлыг шийдэх чадамжтай иргэнийг оролцуулж асуудлуудыг шийдүүлж чадах аваас урд чинь сөгдмүү.
2014-01-30
baagii:
hoovon odoo bolioch dee. chamd jiriin irged taalagdahaa baigaa yu, esvel ulstorchid mongoor zodood bna uu. sonirholgui bolgood hayachih yum. naad durakuudiig chini chamtai chamgui tv, internet, sonin hevleleer zalhtalaa uzej sonsoj bgaa shuu dee. odoo deer ni hoovon hoh ... bid jiriin ulstorgui niitleld chini durtai. buu mart. martval unshigchgui bolno
2014-01-27
gege-d:
huduunuu ochij nyydelee hiij yavsan chin deer uym bna daa. uur heleh geedch heleh yg oldohgyi uym bna chamd bol...
2014-01-26
hunii erh:
saihan yariltslaga bna. saihan ch hun yum. mongoliin turd iim humuus bdag bol uls hugjinu uu
2014-01-24
gege-д хандав:
bumbadorjoo bitgii huts gadaad orniig duuraigaad uu ene muu ulaaan gerleer garhaar ni bi dairaad haychlaa geh uu tenegteed bai bid genen tsagaan nudelchin humuus shuu dee uuruu er ni hotjij amsan yum uuu бид нүүдэлчид л гэх юм тэгсэн мөртлөө хөдөө тал нь эзгүйрээд л байдаг, гэнэн цагаан гэнэ шүү гэнэн цагаан гэдэг үг чинь тэнэг гэдэгтэй ижил сонсогддог болсон шүү дээ хотод амьдарч байгаа бол улаан гэрлээр гарахгүй зөв соёлтой байж сурах хэрэгтэй ш дээ.
2014-01-23
bold:
toriin khutguur bymbadorjoo gej
2014-01-23
ард бор-д:
өөрөө хаанахын хужаагийн **** вэ та. нэг улс оронд адилхан монгол хүмүүс байж битгий ийм хачин юм бичиж өөрийнхөө боловсролыг гайхуулаарай андаа
2014-01-23
ард бор-д:
өөрөө хаанахын хужаагийн **** вэ та. нэг улс оронд адилхан монгол хүмүүс байж битгий ийм хачин юм бичиж өөрийнхөө боловсролыг гайхуулаарай андаа
2014-01-23
deegii:
joloochiin asuult ene ter bnaa bna urdaas beltgesen yariltslaga yum bishvv ikh l medlegtei nuhur shig asuusan bna
2014-01-23
ard bor:
hania nas barsan tegeed ilyy sain saihan hanitai burhan uchruulsan gej balairch zavhairch yavaa xovdiin hujaagiin * gesen.chalchahaas uur uls turd hiisen yum baihgyi.tetgevertee suugaad av -gai-tevreed hevtvel taarna
2014-01-23
юм-үз:
сайн байцгаана уу?
2014-01-22
баяр:
овоо гайгүй нийгмийн янз бүрийн хүмүүсийн дуу хоолойг хүргэсэн сонирхолтой цувралууд байсан сан. энэ улс төрчид завааруулаад эхэллээ.яг танайд хоноё шиг аятайхан эхлээд л дампуурах юм байна л даа. улс төрчингүүд ээ. ардын хүүхдүүд та наргүйгээр нэг аятайхан нийтлэл уншиж болохгүй юу
2014-01-22
нэрр:
2004 онд энхбаяр ялагдсан юмаа жинхнээсээ бол. мань эрийг дарамтлаад, цэцэд оруулж өгье, манийгаа гаргачих нтр гэж байж цэц рүү орсон нөхөр дөө.
2014-01-22
eenee:
odoo songyyli bolxoor 76 * bugd syyxyy
2014-01-22
enndee:
engii saihan yaria huuruutei gedeg cchini erdem neg ih suraagui gedegtei utga neg yumaa
2014-01-22
maaam :
mungund ih buruu handdag hun yumaa daa hussen ch huseegui ch mongol hun zaaaval hurun* bh yostoi yum sh dee ayulgui baidliin uudnees ch ter
2014-01-22
jan su:
ter hamgiin suulchiin hariult undseeree buruu yofonii tur udirdaj bga humuusiig haraarai heden nastai ulsuud bna turiin alba zaluu hunii turshlaga suudag gazar bish shuu dee odoo yag tanii nasnii ulsuudiin ajil odoo ingeed turuus hundiireed yavchhaar uls hohirch bga yum sh dee olon jil beltgegdeed yag belen bolj ireed hoish suuchdag ji*e ni sumyabazar buh gedeg neg hun bnaa daa ih hural ternii beltgeliin gazar uu ain
2014-01-22
gerelmaa.:
sain ohin bain amidraliinhaa toloo zutegdee dan geriinha hunii nuruun deer achaa uuruuleh bish ooriinhoo toloo orool zutgej baij amidral saihan shuu ur huuhed aeaaraal osoj ondiin buu nealhar imegtei hun oriigoo odor bur shinchilej baih hergtei
2014-01-22
good:
byamdorj guai engiin yaria hoorootoi saihan hun baina shuu
2014-01-22
irgen:
ter jil manai duurgiin songuulid orsoldood batiin batbaatar gedeg zaluud ylagdsan, herev yalagdaagui bol ternees iluu tord heregtei hun baih blaa..
2014-01-22
irgen:
ter jil manai duurgiin songuulid orsoldood batiin batbaatar gedeg zaluud ylagdsan, herev yalagdaagui bol ternees iluu tord heregtei hun baih blaa..
2014-01-22
irgen:
ter jil manai duurgiin songuulid orsoldood batiin batbaatar gedeg zaluud ylagdsan, herev yalagdaagui bol ternees iluu tord heregtei hun baih blaa..
2014-01-22
gege:
bumbadorjoo bitgii huts gadaad orniig duuraigaad uu ene muu ulaaan gerleer garhaar ni bi dairaad haychlaa geh uu tenegteed bai bid genen tsagaan nudelchin humuus shuu dee uuruu er ni hotjij amsan yum uuu
2014-01-22
mbat:
yaria uneheer taalagdlaa hayah yumgui saihan zuils yarijee
2014-01-22