Тайландад онц байдал зарлав
2014-01-22

Тайландын Засгийн газраас нийслэл Бангкок хот болон ойролцоох мужуудад 60 хоногийн хугацаатай онц байдал тогтоосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын нийслэлд өнгөрсөн баасан гарагт жагсаал хийж буй иргэдийн дунд тэсрэх бөмбөг дэлбэлсэн халдлага гарсны дараа Засгийн газрын шуурхай хуралдаанаар онц байдал тогтоох шийдвэрт хүрчээ. Бангкок хотыг цагдаагийн ажилчид бүсэлж, төв долоон замыг хаагаад буй жагсагчдыг тараахаар болжээ. Тайландын эрх баригчдын зүгээс урт хугацааны онц байдал тогтоосноор удахгүй болох парламентын сонгуулийн үеэр Засгийн эрхийн төлөөх босогчид болон Йинглакийг дэмжигчдийн хооронд халдлага, үймээн гарч, хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлсэн гэж “APF” агентлаг ярьжээ.

Сөрөг хүчнийхний зүгээс “Засгийн газар бидний эсрэг цэрэг, цагдаагийн хүч хэрэглэхээр санаархаж байна. Эх баригчид Ерөнхий сайд Йинглак Чинаватраг хамгаалж, ирэх сонгуульд дахин нэр дэвшүүлэх оролдлого” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин