Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2014-01-22

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо/МҮЭХ/-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар өнөөдөр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал сүүлийн жил гаруйн хугацаанд эрс хүндэрч, улмаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байгааг хоёр тал тэмдэглээд, УИХ, Засгийн газраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүй, шинэтгэлийн тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгааг анхаарч хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

.

УИХ дахь МАН-ын бүлэг иргэдийн нийтлэг эрх ашгийн үүднээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх санал, санаачилга гаргаж, зохих хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан билээ. Иймээс МҮЭХ нь МАН-ын бүлгээс өргөн барьсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл, түүний үзэл баримтлалыг дэмжиж, гурван чиглэлээр Засгийн газар, холбогдох байгууллагад шаардлага тавьж, хамтран ажиллахаар тохиролцов. Нэгдүгээрт, бага орлоготой иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх; хоёрдугаарт, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлт, инфляцийн төвшинтэй уялдуулан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлж байх зохицуулалтыг хуульчлан баталгаажуулах; гуравдугаарт, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог УИХ-ын төвшинд байгуулах замаар Засгийн газарт тавих хяналт-хариуцлагыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар зорилго нэгтэй байгаагаа илэрхийллээ.

.

Хамтран ажиллах санамж бичиг байгуулах үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт 2012 оны эхний хагас жилээс хойш Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өнөөг хүртэл нэг ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй бөгөөд энэ хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ 30 хувиар өссөнийг дурдав. Мөн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан зорилтоо хэрэгжүүлэх талд хойрго хандаж байгаа учраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр МҮЭХ-той хамтран ажиллахаар болсныг онцоллоо.  Тэрээр "Үнэ тогтворжуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөг зарцуулсан боловч үр дүн гарсангүй. Энэ бол дөрвөн жилийн хугацаанд иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөг олгох хэмжээний мөнгө. Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гэж хэлдэг. Гэтэл 2008 онд цалин, тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлэхэд инфляц 20 хувьтай, 2010 онд 30 хувиар нэмэгдүүлэхэд инфляц 10 хувьтай байсан. 2012 онд инфляц 14 хувьтай байхад тухайн үеийн Засгийн газар цалин, тэтгэврийг 42-53 хувиар нэмэгдүүлсэн. Ингэхдээ өргөн хэрэглээний барааны үнэ, инфляцийн төвшнөөс давуулж өсгөж ирсэн. Нөгөө талаас энэ нь цалин, тэтгэврийн нэмэгдэл инфляцийг хөөрөгддөггүйг харуулж байна" гэлээ.

.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "2013 оны сүүлээр МҮЭХ, МАОЭНХ-ноос Засгийн газартай хамтран хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг энэхүү нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд бий болгосон. Тиймээс ард иргэд энэ онд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэсэн өндөр хүлээлттэй байгаа. МҮЭХ-ноос гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд тэвчээртэйгээр хүлээж Цагаан сартай золгох гэж байна. Бид хэлэлцээрээр хүлээсэн үүрэг хариуцлага, нийгмийн түншлэлийн зарчмаа хатуу баримталж ажиллана. Энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг олон мянган иргэдийн эрх ашгийн үүднээс УИХ дахь МАН-ын бүлгээс түргэтгэх, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг тодорхой болгох чиглэлээр хамтарч ажиллахаар болсонд талархаж байна. МҮЭХ бол цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа бүх  байгууллагатай хамтран ажиллах ёстой. Иймд бид сая дурдсан гурван чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлагатай байна" гэв.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ganaa:
ene asuudaliig erthen varih bsiin odo ch oroitoigvi l bna l da hurdhan shiided doriwtoi arga hemjee awah heregtei
2014-01-23
ganaa:
ene asuudaliig erthen varih bsiin odo ch oroitoigvi l bna l da hurdhan shiided doriwtoi arga hemjee awah heregtei
2014-01-23
зочин:
цалин үнэхээр нэмэх хэрэгтэй .ард түмний амьдрал улам доройтож байна.юмны үнэ нэмэгдээд иргэдийн худалдан авах чадвар муудаж байна.
2014-01-22
bunda:
mongol ulsiig samrah geree, 2 hulgaich
2014-01-22
bopchyyd:
altanxyag vxeecee baliap xydlaa ineecen lyybipchi topiin albanixan tetgebeiinxan bycad xvmvvciin staling 30 bish 50 xyb nemex xepegtei zacgiin gazapiixanii idcen gybchcan mongonooc bga mongo
2014-01-22
zochin:
tsalin tetgwer nemehgui bol zasgiin gazriig ogtsoruulah heregtei ard tumnee bodohgui bna hudlaa ih yarij suuhaas uur ajil hiihgui bna art tumeen jagsah heregtei bna ard tumen baij zasgiin gazar baidag um jagsaal hiigeed zasgiin gazriig ogtsruulah erh ard tumen bii erhee edlie zugeer suuj baigaad turj uheh gej yy
2014-01-22
irgen:
tsalin nemehgui bol unend darluulaad duuslaa. hajuud n benzin nemgdeed avdag hed n hureltsehgui bn shuu.
2014-01-22
үэ-д:
цаг үеэ олсон хамтын ажиллагаа байна.амгаланбаатар даргад амжилт хүсье.ингэж далайлгахгүй бол наадуул чинь цалин нэмэх шинж алга. хурдан шийдээрээ
2014-01-22
bayarmaa:
bayarmaai darga myeh erunhiilegch nart bayarlalaa tsalin tetgewer nemehgui bol ard tumen tuildaj bnaa
2014-01-22
зочин:
ард тумэн маш анхааралтай харж бна та нарт итгэж байна алтанхуягт ард тумэн настан буурлуудад огчих монго алга гэжуу арай доромжилж байна
2014-01-22
зочин:
ард тумэн маш анхааралтай харж бна та нарт итгэж байна алтанхуягт ард тумэн настан буурлуудад огчих монго алга гэжуу арай доромжилж байна
2014-01-22
irgen:
yumni odor bolgon nemegdej bn uuniig zohitsuulaachee
2014-01-22
irgen:
hi ugaasaa tsalin tetgeveriiig nemsenl deer ardiin amidral hund bn
2014-01-22