Автобус 500 төгрөгөөр үйлчилж буй нь хууль бус
2014-01-23

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос өнөөдрөөс эхлэх автобусны тасалбарыг 500 төгрөг болгож буйг мэдээлсэн. Харин өглөө Автобус I зэрэг улсын үйлдвэрийн газрын автобус хуучин үнээрээ буюу 400 төгрөгөөр явж байна. Харин зарим хувийн хэвшлийнхэн тасалбарынхаа үнийг нэмж, 500 төгрөгөөр үйлчилж байна. Яагаад ялгавартай үнийн тарифаар үйлчилж байгааг нийслэлийн Тээврийн газраас тодруулахад “500 төгрөг болоогүй. Хуучин үнээрээ 400 төгрөгөөр явах ёстой. Хэрвээ 500 төгрөгөөр явж байгаа бол хууль бус” гэсэн хариултыг өгөв.

 Нийслэлийн нийтийн тээврийн салбар 2009-2013 оныг хүртэл 26.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэдгийг Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо мэдэгдэж байгаа. Тиймээс алдагдлаа нөхөхийн тулд үнээ нэмэх зайлшгүй шаардлага буйг ч дуулгасан. Харин үнэ нэмэх асуудлаар нийслэлийн Тээврийн газартай ярилцаагүй гэдгийг хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн нь хэлж байгаа юм.

В.Бат
Shuud.mn
Сонин хачин
зочин:
ажил хаяаад байсан нь автобус-1 байсан чинь 500 төгрөг хураах болсон чинь хувийн автобуснууд эхэлж аваад байна ш дээ ... тэнүүн огоогийн бүх шугам 500 гаар явж байна лээ . 500 ийн билет нь байхгүй 400 дээрээ 200 ийнхийг голоор нь урж өгөөд байна лээ ш дээ нтг хан анхааралдаа аваач ээ .....................................
2014-01-23
иргэн:
автобус компаниуд алдагдалтай ажилладаг нь кондукторууд иргэдэд тасалбар өгдөггүй, мөнгөө өөрөө кармалдагтай л холбоотой ш дээ. зорчигчид бүгд тасалбараа нэхэж авч хэвших хэрэгтэй байна.
2014-01-23
уншигч:
автобусны компаниуд алдагдалтай ажилладаг гээд төрөөс байнга татаас өгдөгөө болих хэрэгтэй ш дээ. үнэ бол зах зээлийн жамаараа л тогтох ёстой. насанд хүрсэн хөдөлмөрийн чадамжтай хүмүүс 500 төгрөгөөр зорчино л биз. харин ямар ч орлогогүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчидыг автобус, троллейбусаар үнэ төлбөргүй зорчуулдаг болгох хэрэгтэй. оюутнуудыг виза-р хөнгөлттэй зорчидог байдлыг болиулах хэрэгтэй. оюутнууд чинь сар болгон 70 мянга авч байгаа. дээр нь сэргэлэн оюутнууд хичээлийн хажуугаар ажил хийгээд мөнгө олдог юм. оюутнууд ч гэсэн 500 төгрөгөө төлөөд л явах хэрэгтэй.
2014-01-23
.......:
нэмэх нь зов.
2014-01-23
konduktor:
zov 500 baih n
2014-01-23
murun:
awad bn sh de. heleerei
2014-01-23
zochin.:
avtobus 500 zov .eldev hongollolt edeldeg juramiig boliul aa,oyutanuud mongoo toldog boloh heregtei.ted kartaaraa odorjin tenekh yum daa.
2014-01-23
zochin:
huuli busiig zogsoo!!!!!""
2014-01-23
кондуктор:
оюутнууд мөнгөө төлөөд явж яагаад болдоггүй юм. орой бааранд уудаг пивоны мөнгөө автобусанд суухдаа төлж сурах хэрэгтэй. аливаа үйлчилгээ үнэтэй байдаг гэдгийг мэдрүүлэхгүй бол, төгсөөд тэнгэрээс хишиг горьдсон армийн нэг гишүүн болж хүмүүжиж байгаа.
2014-01-23
зочин:
алтанхуяг батбаяр хоёрын нүдэнд 250 болж харагдана даа маргааш юу гэж бурахыг нь сонсоцгооё
2014-01-23