Хүнсний бүтээгдэхүүний чанарт анхаарлаа хандуулья
2014-01-23

Монгол Улсад хүнсний чанар, аюулгүй байдлын баталгаа ямар төвшинд хангагдаж байна вэ? Бид хугацаа нь дууссан, эсвэл ашиглалтын буруу горимд хадгалсан мянга мянган төрлийн “хор” болсон хоол, хүнсийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж байна. Үүнээс болж та бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх маань бараг өдөр бүр л зөрчигдсөөр байгаа.

7

Манай улсын хувьд мал аж ахуйн салбар түлхүү хөгжсөн гэдэг үүднээсээ сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ маш өндөрт тооцогддог. Олон зуун жилийн турш сүү, сүүн бүтээгдэхүүн болон сүү ашигласан олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж ирсэн. Тэр ч утгаараа сүүний ач тус, амин дэмтэй талуудыг тун сайн мэддэг болсон. Харин сүү, сүүн бүтээгдэхүүний сөрөг талын талаар нухацтай авч үзэж байсан удаа тун ховор.

7

Гэтэл сүү сүүн бүтээгдэхүүнд агуулагдах өөх тос хэмээх хэнд ч харагдаж үзэгддэггүй аюулт хөнөөл хэрэглэгч бидний эрүүл мэндэд заналхийлээд буйг сүүлийн үеийн эрүүл мэндийн судалгааны дүн харуулж байна. Тодруулбал, халдварт бус өвчлөлийн дунд толгой цохидог зүрх судас, нойр булчирхайн өвчлөлийн дийлэнх нь дээрх өөх тос, давсны илүүдэл хэрэглээнээс үүдэлтэй байдаг гэнэ.

7

Хамгийн энгийн жишээ л гэхэд хуурай сүүгээр найруулж үйлдвэрлэсэн сүүнийхээ шошгон дээр цэвэр үнээний сүү, экологийн цэвэр сүү гээд л хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг. Ингээд бодохоор бид хүнсний хэрэглээгээ зөв сонгохгүй  бол хэн ч тусч болох хөнөөлт өвчин бидний дэргэд хаалга тогшоод байж байна. Саяхан Хавдар судлалын үндэсний төвийн ажилтнууд Сэлэнгэ аймагт дөрөв хоногийн турш ажиллахдаа 730 хүнд бүрэн хэмжээний оношлогоо хийжээ.

7

Гэтэл тэдгээр иргэдээс 13 нь хавдартай, 173 нь хавдараар өвчлөх эрсдэл маш өндөр гэсэн тоо гарч, ходоод, элэгний өвчний улмаас хавдартай болсон байв. Хоол хүнсний хамааралтай. Тиймээс бид энэхүү үл үзэгдэгч аюулт өвчнүүдээс зайлсхийхийн  тулд хүнсний бүтээгдэхүүний талаархи хэрэглэгчийн мэдлэг боловсрол  болон хэрэглээний соёлыг сайжруулах нь нэн шаардлагатай тулгамдсан асуудал болоод байна.

7

Урд хөршөөс импортоор нийлүүлж буй жимснүүдийг химийн бордоогоор борддог гэдэг. Манай улс нийт жимснийхээ 80 хувийг нь Хятадаас, харин үлдсэн 20 хувийг нь ОХУ, Бельги, Япон зэрэг орноос импортолдог байна. Мэдээж ОХУ, Бельги зэрэг орноос оруулж ирж буй жимснүүд чанарын баталгаатай гэж ойлгож болох нь.  Зориулалтын хөргүүр, халаагуур бүхий чингэлгээр дамждаг учраас ямар нэгэн асуудал гарах нь харьцангуй бага.

7

Хятадын улаан алиманд хачиг байгааг илрүүлж мэргэжлийн хяналтынхан иргэдэд сэрэмжлүүлж байсан. Гэвч монгол хүний уужуу тайван хэнэггүй зангаасаа болж хорт жимсийг идсээр байгаад адаг сүүлд нь мэдэх мэдэхгүй өвчин тусч байгааг үгүйсгэх  аргагүй. Гол нь өтсөн алимтай таарч үзээгүй хүн цөөхөн биз. Ер нь зах худалдааны төвүүдэд зарж буй жимс, жимсгэнэ, нарийн ногоо чанарын шаардлага хангахгүй  хөгцөрсөн, муудсан байх тохиолдол  цөөнгүй гардаг. Хүнс хүний эрүүл мэндтэй салшгүй холбоотой байхад бид ийм л бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Хүнсний аюулгүй байдлын талаар хангалттай ярьдаг ч бодит байдал дээр хэрэгжилт нь үнэхээр сул байна. Тиймээс мэргэжлийн хяналтынхан баяр дөхсөн энэ өдрүүдэд хяналт шалгалтаа сайжруулах  хэрэгтэй байна.

7

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
huu*e:
eruul huns hereglemeer bna shuu mergejliin hyanaltiinhaaaaaaan
2014-01-23
zochin:
gadaa zaraad bgaa ene jimsnuud.g boliulaachee buun shoroo toos huuhed avlaa.ugaalguil idej bgaa ih haragdah yum b.a shuu dee .ìõàëáà àæèë ¿¿ðãýý óõàìñàðëààä õÿíàëòàà ºíäºðæ¿¿ëìýýð .àðàéë äýíä¿¿ ¿éë àæèëëàãàà ÿâàãäàæ ÿâóóëæ áàéãàà õàðàãäàõ þìàà.
2014-01-23
дарга нараа:
саяхан өглөө сүү авлаа тараг болоод нээх эвгүй болчихож юугаар хийдэг юм бэ
2014-01-23
хяналтынхаа:
хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зараад бид хорлогдоод банйа ш дээ
2014-01-23