Тайландад зорчих иргэдийн анхааралд
2014-01-23

Тайландад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Засгийн газар өчигдрөөс эхлэн 60 хоногийн хугацаанд нийслэл Бангкок болон ойр орчмын хот, мужуудад онц байдал зарлаад байгаа.  Иймд манай иргэд тус улсад зорчихдоо эдгээр онц байдал зарласан бүсүүдээр аялахаас зайлсхийх, сонор сэрэмжтэй байх, хууль сахиулах байгууллагуудын зөвлөмжийг чанд мөрдөхийг Тайландын ЭСЯ-наас зөвлөсөн байна. Мөн шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-ны утас: 66-2-381-1400, 02-392-1011, цахим шуудан: bangkok@mfa.gov.mn-аар холбоо барихыг мэдэгджээ.

5

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин