Ж.Оюунцэцэг: Мал дагасан хүний ажил амьдрал дээшээ л явна
2014-01-24

  Монгол Улсад нийт 300 орчим мянган малчинтай. Тэгвэл 2013 оны ажил үйлсээрээ 53 малчин шилдгээр шалгарлаа. Энэ дундаас ганцхан эмэгтэй улсын сайн малчин төрсөн нь Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт бригадын малчин Ж.Оюунцэцэг юм. Тэрбээр гурван хүүхдийнхээ хамт мал сүргээ өсгөн үржүүлж, 1700 гаруй толгой мал тоолуулжээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу?

-Сайхан өвөлжиж байна. Энэ жил цас багатай, мал онд сайн орж байна.

 

-Та хэдэн жил мал маллаж байна вэ?

-Би 1992 оноос мал маллаж эхэлсэн. Нөхөр маань өвчний улмаас өөд болж, би гурван хүүхэдтэйгээ үлдсэн. Өдийг хүртэл мал маллаж ирлээ. Малын буян арвин юм. Манайх 1750 мал тоолуулсан. 1008 хонь, 330 үхэр, 332 ямаа, 83 адуутай.

Би 2003 онд мянгат малчин, 2007 онд аймгийн аварга болсон.

 

-Сайн малчныг шалгаруулахад малын тооноос гадна өөр олон шалгуурыг эх үндэс болгодог. Малаа өсгөн үржүүлэх арга туршлагынхаа талаар хуваалцахгүй юу?

-Манайх малын үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулахад их анхаардаг. Үүний тулд отор нүүдэл жилийн дөрвөн улиралд хийнэ. Манай өвөлжөө зуслангаасаа 60 гаруй км зайтай. Мөн үүлдэр угсааг сайжруулахын тулд Дархад, Цагаан-Уулын хуц авч тавьдаг. Түүнчлэн Төмөрбулгийн хар ухна, аймгийн мал эмнэлэг, үржлийн албанаас махны чиглэлийн бух авч үхэртээ тавьдаг.

Үүнээс гадна өвөлжөөний хашаагаа сайн барих, отор нүүдлээ сайн хийх, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай хийлгэх зэрэг олон хүчин зүйлээс хамаарч мал сүрэг өсөн үрждэг. Манайх 1-2 малчинг тогтмол цалинжуулж ажилуулдаг. Харин 4-6 хүнийг улирлын чанартай ажиллуулна. Өвс тэжээл бэлдэх, отор нүүдэл хийх, хашаа хороо засах зэргээр улирлын чанартай их ажлууд гарч ирнэ. Тэр үед хүн хүчээ нэмэхээс өөр арга байдаггүй.

Энэ шагналыг авч байгаа нь манай гэр бүлийн хамтын хөдөлмөр юм. Мөн нутаг орон баян хангайн үр шим, ард түмний минь ач буян гэж бодож байна.

5

-Хүүхдүүд тань бүгд малчин болж байгаа юу?

-Дунд хүүгээ малчин болгосон. Одоо 24-тэй. Хоёрдугаар ангиас нь гаргаад мал дагуулсан юм.

5

-Залуу малчдад хандаж юу гэж хэлэх вэ?

-Мал дагасан хүний ажил амьдрал дээшээ л явна. Хүмүүс нэг хэсэг хот суурин барааддаг байсан бол одоо мал дагах нь нэмэгдэж байна. Малын ноос ноолуур, арьс ширнээс эхлээд үнэ ханш нь өсч, ашиг шим нь нэмэгдсэн тул залуус мал маллах сонирхолтой болсон байна. Ер нь малчдын амьжиргаа дээшилж байгаа. Манай нутагт 10 гаруй мянгат малчин бий.

5

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
зочин:
мундаг юмаа эмэгтэй хүн ингэж ажиллаж амьдрана гэдэг. энэ хүн бол улс эх орондоо маш тх хувь нэмрээ оруулж байна даа. малаа маллаад л худлаа ард түмэн гэж популизмдаагүй ийм хүмүүс хир их олон болно тэр хэмжээгээр улс орны минь хөгжил урагшилна даа.
2014-01-24
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-24
fbdfbdb:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-24