Тэтгэврийг урьдчилан олгох боломжгүй гэв
2014-01-24

 

Иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д энэ 7 хоногт 1085 иргэн хандаж санал хүсэлтээ илэрхийлжээ. Нийт саналын 66 орчим хувь нь нийгмийн шинжтэй асуудал байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын эсрэг аяны дүнд хавдар илэрсэн тохиолдолд хаана эмчлүүлэх нь тодорхойгүй байна, “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу олгогдож байгаа эмнүүд маш чанаргүй байгаа тухай шүүмжлэлийг иргэд ирүүлжээ.

Мөн Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан тэтгэвэр тэтгэмжийг яаралтай өгөх, 2 дугаар сарын тэтгэврийг Цагаан сарын баяраас өмнө олгох хүсэлтүүд олон ирсэн ч холбогдох байгууллагаас тэтгэврийг урьдчилан олгох боломжгүй гэсэн хариуг өгч, хүсэлт гаргасан иргэдтэй утсаар нь холбогдон энэ тухай тайлбар өгсөн байна.

Нийслэл хоттой холбоотой асуудлаар 354 иргэн хандлаа. Нийслэлийн иргэдийн халамжийн мөнгө буухгүй удаж байгааг иргэд шүүмжилснээс гадна 1 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн зарим нийтийн тээврийн том оврын автобуснууд тасалбарын үнээ 500 төгрөг болгон нэмэгдүүлсэнд бухимдаж байгаагаа илэрхийлж, шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй  байгаа тухай саналаа ирүүллээ.

 5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин