З.Энхболд: Монголын алт Монголдоо үлддэг хууль батлагдлаа
2014-01-24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хууль  батлагдсанаар алт олборлогчдод банкинд алт тушаах сонирхол бий болж, алт тушаагчдын тоо өсөж, хууль бусаар алт худалдах, хил давуулах зэрэг эдийн засгийн сөрөг үзэгдэл бодитойгоор буурна, төгрөгийн ханш тогтвортой байна гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм билээ. Цаашлаад алтны нөөц эрс нэмэгдэх улсын төсөвт алтны борлуулалтаас татвар хэлбэрээр орох орлого жилд 40-50 сая ам.доллароор буурах хэдий ч Монгол Улсын валютын сангийн нөөц 1,7-2,0 ам.тэрбум доллараар нэмэгдэж 5 жилд 8,5-10,0 тэрбум ам. доллар болж, эдийн засгийн чадавхи, баталгаа сайжрах ажээ. Харин гишүүд алтны татварыг бууруулахдаа үндсэн ордуудыг уг хуулийн заалтад хамааруулахгүй байх саналыг гаргаж байлаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар гишүүдийн асуултад хариулж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Үндсэн ордыг энэ татварт хамааруулахгүй байх талаар дахин хэлэлцсэн үү, байнгын хорооныхон.

-Эдийн засгийн байнгын хорооныхон хуралдаанаараа орон нутагт сорьцын тасаг байгуулах тухай болон хажуугийн саналын таван хувийн татварын асуудал л яригдсан. Таны асуудлыг ярилцаагүй.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Орон нутагт сорьц шалгах тухай санал нь олонхийн дэмжлэг авав гэсэн мөртлөө дахин  санал хураахаар ороод ирсэн байх юм.  Гуравны хоёрны саналыг авахаар байсан шүү дээ.

-Сорьцын албаны тухай хууль байхгүй юм билээ. Ашигт малтмалын тухай хуульд сорьцын албаны тухай хууль байдаг юм билээ. Энэ тогтоол дээр орон нутагт сорьцын алба байгуулж болно гээд заасан юм байна.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Алтны асуудал маргаантай явж байгаа. Үүнийг бодож, тунгааж шийдэх нь УИХ-ын чухал асуудал. Монголбанк үүн дээр тодорхой хариулт  хэлэх ёстой.  Монгол банк бүрэн худалдан авах боломжтой юу. Мөнгө дутна энэ тэр гэсэн асуудал дэгдээхгүй биз.

-Таны асуусан зүйлийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Бид алтны хулгайчдад бууж өглөө гэж болох уу. Алтаа тушаахаа багасаад байна гэдэг чинь гэмт хэрэгтэн ихсээд байна гэсэн үг.  Танай намынхан алтны компанийн лоббид орсон юм биш биз. Алт нэмүү өртөг шингээдэг зүйл биш.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад байнгын хороо харъяаллын дагуу хэлэлцээд явсан. Өөр хариулах зүйл алга.

Ингээд асуулт дууссаны дараагаар  санал хураалт явууллаа.  Уг хуулийн төслийг батлах санал хураалт явуулах үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлага авах санал гаргасан боловч спикер З.Энхболд “МАН алтны тухай хууль дээр хэдэн удаа завсарлага авах гээд байна вэ” хэмээн зөвшөөрсөнгүй. Гэхдээ УИХ-ын Дэгийн хуулиараа нэг хуулин дээр нэг л удаа завсарлага авах заалттай.  Ингээд Ашигт малтмалын тухай хуулийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 53,3 хувь нь дэмжив. Хууль батлагдсаны дараагаар УИХ-ын дарга З.Энхболд “Монголын алт Монголдоо үлддэг хууль батлагдлаа” хэмээн онцлов.

55

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
bfdfbd:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-25
dbbdb:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-25
zocnin:
zahialgiin huuli bitgii baigaasaa
2014-01-24
зочин:
энхбаяр еронхийлогч байхын уед алт 10 -н тоонн байсн одоо 2 -тооно болсон гэж гадаадын зурагтаар ярьж байсан энэ унэн болвуу
2014-01-24
shinjeech 4:
sain huuli bolson.mongol tumen batalj chadlaa.gadnii huluu mash huchtei nuluulsin shuu!.2 ih hurshuus uur naa* harj suugaa gadniihan baihgui ued sain2 umaa.2,3 jiliin daraa mongoliin haiguuliin buh litsenziin hugatsaa duusna. iimd litsenzuudiin hugatsaag 3-5 jil dahin sungah zorigtoi alham ah zugees nen darui hiih heregtei.mongol kompani uldehgui n bna.
2014-01-24
уих-ын гишүүн б.бат-эрдэнэ:
уг хуулийг "оюутолгой" компанитай огт хамааралгүй гэж эрх баригчид тайлбарлаж байгаа ч хөрөнгө оруулалтын гэрээний дагуу монгол улсад татварын ямар таатай эрх зүйн орчин бий болно, түүнд хамрагдах заалттай. тийм болохоор оюутолгойд гурван тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт эдлүүлэх хууль батлагдлаа. өмнө нь оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярьж байсан бүх хүнийг ард түмэн уих-ын гишүүнээр сонгосон. гэтэл байр суурь нь өөрчлөгдөж байгаад гайхах юм" гэлээ.
2014-01-24
hmmm:
eserguuzeed bag humuu saltan deer suusan guilgachin heveeree uldekhgui yu tegvel. undur tatvariig hen ch tulukhui.
2014-01-24
монгол хүн:
хамгийн тэнэг хууль байна даа татвар төлөхгүй дээр нь алт тушаагаад байдаг долларыг нь хамаад гадагш аваад гарвал бид хоосон л үлдэх юм байна ,
2014-01-24
зочин:
их хурлын дарга гуай үгээ олоод хэлчихэж чадахгүй юм даа эсвэл ард түмнээ даапаалж байгаа ухаантай юм байх даа бэлтрэг царайлчихаад шал дургүй хүрчихлээ
2014-01-24
монгол хүн:
нээрээ үлдэнэ биз?
2014-01-24
жаав:
яаж ичихгүй ингэж хэлж чаддаг новш вэ
2014-01-24
монгол иргэн:
ан-ын гадаадынхан болон хэдэн том компаний захиралуудад толгойгоо мөн ч сайн угаалгасан байна. хэдэн үеэрээ идээд барахгүй мөнгөтэй болсонд ан-ынханд ядуу бид чинь баяр хүргэж байна. уг нь татвараар улс орон хөгжиж ард түмэн бид сайхан амьдрах ёстой байсан юм. тэгэхэд татвараа бууруулаад гадныханд монголчууд бидний баялгыг зүгээр шахуу өгөөд юу л болоод байна даа. мэдэхгүй юм.
2014-01-24
монголчууд:
гөлжгий энхболд битгий худлаа хуцаад байгаач чи монголын нефтийг монголд үлдээж нефть боловсруулах үйлдвэр барина гэж байсан яасан, дарга болоод шууд үгнээсээ буцаж. хужаагийн гар хөл болсон шүү...
2014-01-24
зочин:
татвар хөнгөлдөг буруул юм шиг санагдаж байна гишүүд өөрсдийн эрх ашгаа өмнөө тавьж улс орны эрх ашгийг хойш нь тавих юм
2014-01-24
зочин:
энийг сайн ойлгохгүй юм алт гадагш нь гаргахыг хориглосон хууль байдаггүй юм уу гаргахыг хориглоод хуулиа чангалчихад монголын алт монголдоо л байна биз дээ алт олборлодог хэдэн кампаниа хяначихад чаддаггүй юм уу манайд чинь хууль хяналтын байгууллагууд хил гаалийн албууд байдаг биз дээ цэвэр алт олборлогчдийн лобби орсон л байна даа гишүүд өөрсдөө л ингэж заваараад байхаар яалтай билээ
2014-01-24