Такси №53
2014-01-24

За манайхан,  цагаан сардаа бэлдэх цагаан сэтгэлт олноо зааж халтуураа хийж л байна. Ингээд хэдэн өдөрт харсан сонссон сониноо бөөгнүүллээ. Таалал орштугай.

1

1.Төр нь бизнес хийгээд... байна

1

Савхи булга болсон нэлээн задгай яриатай нэг сүрхий улс төрждөг байрын залуу бичиг цаасны ажил хөөцөлдөөд, юм хөдөлчихлөө гэсээр сууж хүнсний нэгийн орчуулгын төв хүргүүллээ. Бид хоёр ордны аруур явж байлаа. Манай залуу “Иргэдийг хүлээн авах 11 11 төв өө” гэж амандаа хэлснээ яриа эхлүүллээ.

1

З/залуу/ -Уг нь одоо Засгийн газартай холбогдож үг саналаа хэлэхэд үнэгүй л баймаар байгаа юм даа.

Х -Энэ 11 11 төлбөртэй гэж үү?

З -300 төгрөг ш тээ, арай л хатуу. Хувийн утас шиг.

1

Х -Өө тийм үү, яагаад ?

З -Яагаад гэдгийг сайд нар л хэлэх байх даа. Төр нь хүртэл ингээд бизнес хийгээд байвал яах юм. Худлаа худлаа новш, сүүлдээ бүр дургүй хүрээд байгаа юм. Лалрууд зугээр худлаа тоглоод сайхан сайхан юм яриад л юу ч хийхгүй.

1

Х -Энэ 11 11 руу чинь одоо мэдээлэл өгөх биш бас бухимдсан улс их ярина биз дээ. Нэг минут ярих хүн байх уу. Бүгд л 2-3 минут, зарим бухимдуу нэг нь 10 минут ярьдаг биз.

З -Тэгнэ ш тээ, ТВ-ийн утсаар чинь улс төр ярихаар хүмүүс яадаг билээ ккк. Утсаа таслахаа мэдэхгүй мөнгө хамаагүй гээд ярьдаг биз дээ.

1

Х -ТВ-үүд нэг хэсэг тэгж овоо мөнгө хийсэн тэ.

З -Тэрийг нь одоо энэ төр нь хуулаад авчихсан дургүй хүрмээр. Нэг хэсэг хэрүүл болоод байсан хэвээрээ л байгаа байх. Хүмүүс гомдоллоод байсан нөгөөдүүл нь тоогоогүй биз .....

Энэ нөгөө жагсдаг хэд тэгээд нам дарагдав уу тэ, 21 жил авчихаж тээ.

1

Х -Аймаар байгаа юм шүү.

З -Дарж байхгүй юу. Пи-нууд, дахиад ийм юм гаргавал хохино шүү гэж. Бусдыг нь айлгаж байгаа байхгүй  юу. Ард түмэн их дүлий байгаад байна муу даа. 7 сарын 1-нд нэг нам авахуулсан одоо энэ гарууд 21 жил, аймаар дарж байгаа байхгүй юу. Тэгэхийн бол ингэнэ шүү гээд.

1

Х -Харин тийн, одоо дуугарах хүн олдохгүй байх аа.

З -Уг нь тэр Мөнхбаяр чинь дэлхийд бол байгаль хамгаалж тэмдцэг гээд бас нэртэй гар билээ ш тээ. Дээр нэг Үндэстэн гээд ТВ-ээр гарч байна лээ. ИТХ-д байж байгаад тэрийгээ хаяад гарч тэмцэж эхэлсэн юм билээ ш тээ. Хэд гэлээ, 17 билүү гол мөрөн хамгаалж 30-аад алтны компанийг хааалгасан гэсэн, хэлэх юмтай л гар.

1

Х -Буу үүрч ордон дээр ирдэг л дэмий юм болсон юм даа.

З -Харин тнх. Гэхдээ л 21 жил гэдэг чинь арай л, Пи нар дарж л байгаа байхгүй юу.

1

2.Мөнгөтэй хүн үхэхгүй байна

1

Хоёр залуу хүнсний нэгээс сууж 10-р хороолол хүргүүллээ. Тэнгисийн орчимд ирээд бөглөрч явдал удааширч бид буу халж эхэллээ. Доргио бас хөгжилтэй ярьдаг хоёр байлаа.

1

З/залуу/ -Би бүр гайхаад байгаа юм. Эндээс юм унахад жолоооч нь нам үхээд хажууд нь сууж явсан дарга нь зүв зүгээр.

Х -Даргатайгаа явж байсан юм уу?

1

З -Тийн, дарга дээр нь яагаад унаж болоогүй юм.

Х -Дарга нар мөнгө хаяад сайн ламдаад байна уу ккк?

Н/найз/ -Үгүй ээ, тэд нар чинь шаасан хийсэн хар юм нь их, тийм амархан үхэхгүй. Нөгөө зовж үхэх ангилалд орчихсон. Тэгээд л үлдчихгүй юу ккк.

1

Х -Хүн нээрээ цаг нь болохоор амархан юм аа.

З -Энд бол дарга нь сууж л байсан тэгээд үлдчихсэн байгаа байхгүй юу. Дотроо бодож байсан байх даа яг над дээр шаах гэж байна шүү, ашгүй үлдлээ шүү гээд хахаха.

Н -Бурхан чинь бас зарим гарыг дараа зовоож, юм бодуулж үхүүлэх гээд мах шиг ангилчихсан байдаг гээд хэлээд байхад чинь хахаха.

1

З -Нээрээ тэгдэг байж магдагүй шүү тэ, тэр цуг явсан дарга нь нөгөө Их засгийн хэн билээ, улаан.

Н -аан Ням-Осор гээд үү.

З -Тийн, тэрэнтэй мангар адилхан бүдүүн улаан эр байсан. Мангар адилхан.

Х -Тэгвэл муухай азтай гар байна тэ.

1

З -Тийн би тэгээд бодож байсан юм. Мөнгөтэй хүн ч үхэхгүй юм байна л даа гэж.

Н -Болдог бол энэ Франц баруун гоё гэж байна шүү. Шуналтахгүй хурааж мураахгүй гэвэл. Мөнгө хийж барина гэсэн ойлголт байхгүй.

З -Гэхдээ эх орноосоо хол хэцүү л дээ.

1

Н -Лам нараар сайн ном уншуулж байгаад гадагшаа гардаг ч юм билүү.

З -За чи тэгж хилийн дунд гацав. Тэр лам нар чинь ямархуу гарууд билээ айн, Галаа яриа биз дээ.

1

Виктор Цой гийн дуу явлаа. “Яа яа Цой ах айн” гээд хөгжмийг чангаллаа.

Н -Энэний хүү нь аавынхаа нэртэй ресторан байгуулаад овоо мөнгө олж байгаа юм шиг билээ.

З -Лам нар худлаа тээ. Нэг л биш.

Н -Нөгөө юун дээр гардаг билээ тэрэн шиг. Сүсэгтэн олон туйлын ядуу багш оройгүй баян шаасан ккк.

1

З -Тэгээд контордоо л баахан хүн тархидаж тоглоод л кккк ална.

Н -Манай нэг гар бий. Үнэн хүүхэнчин шоучин гар бас аймаар конторчин лам шаасан.

З -Би ч багадаа лам болохоо алдсан. Ээж нэг газар орхичихсон, үүрээр босоод л нэг үсэг цээжлээд л.

Н -Лам нар аймаар баян, Пүрэв хэн билээ тэр лам аймаар баян гэсэн тэ. Солонгос авгайтай.

З -Тэр чинь нөгөө Энхбаярын үед ном их гаргаад ард нь орчуулсан “байя Энхбаяр” гэж /by Enkhbayar/ бичээд мөнгө авдаг байсан юм биш үү...хахаха.

1

Бид гурав дахин лам хуврагийн талаар шар бор яриа руу халин орлоо.

1

Н -Манай нөгөө Ооёо яасан гэлээ.

Х -Яасан лам юм уу?

1

З -Үнэн хүүхэнчин шоучин гар байхгүй юу, лам болчихсон. Чамайг очиход яасан гэлээ.

Н -ккк надтай уулзаад гитар дарчихсан лаг садар дуу дуулчихсан байж байсан чинь хүн үзүүлэх гээд ороод ирсэн.

1

З -Юу гэсэн гэлээ Харш яасан гэлээ.

Н - Өнөөдөр эрэгтэй хүн үзэхэд харш өдөр гэж ороогдоод хахаха.

1

З - Алнаа тэр, энгийн хуцастай явахдаа аймаар садар яриатай тэ ккк.

Х -Гэхдээ сайн залуу лам нар ч байгаа л даа.

З -Тийм л байх л даа, за ах наанаа зогсоорой , ёооё баахан халлаа, баяртай ах.

1

3.350 мянгыг дуусгачихлаа

1

Хархорин захын хойд зам дээр “отоонд” гарлаа. Нөгөө гүүр өнгөрөөд зогссон юм. Ул боовны цар, боодол оймс, аяга таваг, будаа агшаагч, тогооны угаалтуур гээд элдэв янзын эрээн барааныг цуглуулсан хүмүүс гарцтай гарцгүй гүйлдэн зам гарч, яаруу нэг нь дээгүүр нисэх шахаж байна. Би бодлоо, цагаан сар идэж ууухаас гадна бас гэр орондоо жижиг сажиг хөрөнгө оруулалт хийж гал тогоо, сав суулга, аяга тавгаа ч гэсэн шинэчилж нэмэгдүүлдэг, бас их зүүгээр юм байна гэж... За тэгтэл боодолтой хоёр бондгор юм дааж ядсан залуу дөхөн ирж явах уу гэж дохилоо.

1

Хоёр талдаа үстэй бүчтэй нэлээн сүрхий том лоовууз маягийн малгай өмссөн залуу хотод ирээд удаагүй, ердөө л 5 жил болж байгаа гэнэ. Гэрийнхнийхээ захисан зүйлийг цуглуулаад бүх мөнгийг нь дуусгаж өгөөд буцаж яваа гэнэ. Гэр нь Орбитод бас буудлаас хол тул “яадгийн” гээд өгсөн мөнгөнөөс нь илүү гаргаж дур мэдэн такси барьж байгаа гэнэ.

1

З/залуу/ -Ёооё за овоо явлаа шүү.

Х -Юмны үнэ их өсч үү, хүн пиг байна уу?

З -аая аймаар, баахан юм ав гээд надад мөнгө өгсөн, нөгөө мөнгө нь хүрэх ч үгүй юм байна... гээд нэг цаас гаргаж ирэн тулгаж харж эхэллээ. Тал цаасан дээр дугаарлан хоол хүнсний зүйл бололтой нэлээн нэрийг дараалуулан бичжээ. Манай залуу бас их нямбай эр бололтой. Авсан зүйлүүдээ цэнхэр балаар дарж зуржээ. Нэлээн хэдэн дарагдаагүй нэр үлдсэн харагдав. Багцаалахад захисан зүйлийн  тавин хувийг нь л авсан бололтой.

1

З -Ёооё сураггүй байна шүү.

Х -Чиний авсан юман дотор тэгээд хамгийн үнэтэй нь юу байна?

1

З -зааа одоо, ааруул цагаан идээ чинь аймаар байна. Хорхой ааруул чинь кг нь 10 мянга тэгээд нөгөө цагаан тос 8000, шар тос жижиг нь 4000.

Х -Жоохон цагаан идээ авахад 30, 40 нь яваад өгөх нь ээ.

З -Өө жоохон юм аваад л мөнгө нь дуусаа.

Х -Гэхдээ чи ч хоёр тор юм болгочихжээ, бас яахав. Ууц явж өгсөн байна уу?

1

З -Ууц чинь 270 гээд жижиг нь, том нь 350-тай байна. Сая 480 гээд ланжгар ууц байна даа, тэрнээс идэх мах гарахгүй ээ. 480 гэсэн ууцны хүн нь “ах нь арваад ийм ууцтай ирсэн зараад дууслаа” гэж байна ш тээ, ёстой ланцгар ууц байна аа. Нэг бяруу гаргаад тавьчихсан юм уу гэмээр.

Х -хахах тэгвэл үнэхээр том ууц байна аа. Танайх настай хүнтэй юу?

З -Аавынх том хийнээ. Би ч нэг ууц авч өгсөн 350 мянгаар, одоо өөрийнхөө юмыг авья даа. Бусдыг нь ах эгч нар авч өгнө биз ккк. Өглөө чинь авгай зүгээр яг тааруулаад өглөө, яг хүрнэ гээд л 350 мянгыг өгсөн талыг нь аваад л дуусаа ккк.

1

Х -Одоо ууцаа хаана чануулах уу, гэртээ юу?

З -оо үгүй тогоо бүрхээр байхгүй. Энэ 32-р байрны ард чанаж байна. 80 мянга гээд. Тэнд чануулсан.

1

Х -Өө яанаа, би нэг хөгшнийхөө ууцыг чануулья гээд бүлтэрчихсэн. 40,50 мянга л байх гэж бодоод явсийн.

З -4 гал дээр 4 ууц зэрэг тавьчихсан чанаж байна лээ, хүн ч их байна лээ дээ.

Х -Тэр олон хүний ууцыг яаж 4-хөн гал дээр барах вэ дээ.

З -Манайх ууцаа өгөхөд харин ачаалал их байна, 2 хоноод ирж аваарай гэж  байна лээ.

1

Х -Чи ч бараг ажлаа нугалсан юм байна даа.

З -Харин одоо ах эгч нар гэж том толгойтой гарууд юмаа хийхгүй бултаад яваад байна аа. Би одоо ингээд бодсон 500 мянгыг бол аавд  гаргачихсан байгаа байхгүй юу.

Х -Олуулаа байгаагийн хэрэг энэ цагаан сараар гардаг юм биш үү, тал талаасаа бужигнаад.

З -Тийн ганц хүн бол доороос нь босохгүй.

1

Х -Заза чи ажлаа нугалжээ, би одоо нэг ууц чануулах ажилтай, халтуураа сайн хийж 80 мянгыг л босгох хэрэгтэй юм байна даа.

З -Би бүр өнөөдөр авгайтай зориуд яваагүй юм.

Х -Яагаад вэ?

З -Өө бүтэхгүй, юм авахгүй за байз жаахан яваадхья. Тэнд арай хямд, энд арай өөр гээд эргэж буцаад яваад л байна. Би бүр залхаад чи юмаа өөрөө яваад ав би энд цайны газар сууж байя гээд үлдсэн ш тээ ккк. Тэр зах руу нэг орчихвол гарахаа үзэхгүй.

1

Х -Хүмүүс нээрээ бэлгэнд юу авч байх шиг байна.

З -За даа, оймс тэгээд нөгөө Монголын төрийн далбаатай янз бүрийн зурагтай подволк тэрийг л их бөөндөж авч байна лээ.

Х -Тэр нь тэгээд 1000 төгрөг хавьцаа юу?

З -Өө үгүй 1500 гэж байх шиг байсан шүү. Өө тэгээд бэлэг болгох хог эрээн мяраан юм их байна лээ дээ. Би ч хүнс л авах үүрэгтэй болохоор ...

1

Бид хоёр хотын баруун зах гэж болох Орбитын зам өгсөөд нэлээн давхиад зам салж нөгөө уулын бэл рүү гудамж сүлжин өгслөө. Бараг л уулын оройд гарах шахуу ирлээ. Манай залуу энэ газраа 2 жилийн өмнө 2 сая төгрөгөөр авсан гэнэ. Буудлаас гэр хүртэл 20-оод минут, гэрээсээ буудал ортол бол хурдхан алхчихвал 10-д минут л явна гэнэ. Уруу газар болохоор буцахдаа амар гэлээ. “Өндөр газар болохоор утаа багатай манай энд сайхан шүү ах” гэж залуу сэтгэл өндөр орон суурин газраа магтаж нямбай боож амыг нь бэхэлсэн хоёр том тор цүнхээ тэвэрч явганаар дээш өгслөө. Заасан зүгт нь харвал гэрийнх нь яндан  дөнгөж цухуйж харагдлаа. “Уг нь дээшээ машин гардаг бол ахад цай амсуулахгүй юу, даанч манай энээд жижиг машин гарахгүй л дээ” гээд салсан залуу олон стрессийг минь хөөчих шиг болов. Нам гүм энэ буйд гудамжинд хэсэгхэн зогслоо. Хаа нэгтээ нохой хуцах бол нэг гэрийн тооноор битүү уур савсан харагдана. Харалдаа хашаанаас түмпэн бас нэг хувин барьсан нөмгөн хүүхэн урд хашаа руугаа гүйж орж яваа харагдана. Ард нь цатгалан банхар сүүлээ гозойлгон дагажээ. Монголын цагаан сар хаяанд иржээ. Айл бүрийн тооноор уур илч савсан,  бууз хуушуурын их ажил оволзож эхэлсэн нь санагдана. Гаднаа стресс бухимдалтай ч гэртээ бол өнөр жаргалтай сар шинэдээ бэлдэж байх шиг байнаа манай борчууд...

1

Мохоо хутгаар мах эвдээд хэрэггүй шүү гэж манай залуу надад захисан. Сайхан амраарай манайхан...

1

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

1

Shuud.mn
Сонин хачин
аяатунгаа:
өө за за бүр 53-ыг нь уншлаа цааш нь хайнаа
2014-02-07
unshigch7:
hoobond shar shiniin mend hurgie. suuliin heswg ih aytaihan sanagdla. tsagaan sar ba har nulims natsagdorjiin zohiol shig....tsaash ni orchin ueiinheer jaahan ybuulsan bol.....
2014-02-01
зочин :
нийт монголчууддаа сар шинийн мэнд хүргэе. хоовон ахад амжилт хүсье
2014-02-01
зочин :
нийт монголчууддаа сар шинийн мэнд хүргэе. хоовон ахад амжилт хүсье
2014-02-01
байна уу:
хоовон яачуу ажлаа хийгээч ээ
2014-01-29
>>>x:
manaihanch neeree yneheer byh l uyms yzegdeliig burhantai holboh uymdaa. nygel hiivel zasal hiilgeed nygelee arilgachihna ter ideed uugaad shulaad baigaa hahuulichid oligarhi-dtai uursduu uursdiinhuu ireedyi yr hyyhdiinhee ireedyin tuluu temtseh bish bas burhan l tedentei temtsej yhliin muugaar yhyylj tamd unagaj ugnu. tyyndee byr itgeltei burhan tedniig bygeliig ni yyryyleed ugnuu geed bicheed yariad baigaam shyy bas ... yanadaa
2014-01-26
zochin :
bayrlaa xoowon axaa
2014-01-25
slooo:
setgeld oir han heljee
2014-01-25
fbsfbs:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-25
vdfbsfb:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-25
юм-үз:
сайн байцгаана уу? хоовон минь, аяга цай амсуулаад гаргах санаа сайхантай залууг хүргэж өгчихөөд, хавийгаа харангаа өөрт төрсөн үзэмжээ дурайтал өгүүлсэн чинь манийг бүүр хөөргөж орхилоо байна. миний монголын минь аж төрөлт, амьдран суулт яахын аргагүй л тиймдээ. нээрээ л, цагаан сар гээд монгол минь бужигнаж байгаадаа, сайхан ч баяр, хүндтэй ч баяр, хөлтэй ч баяр. манайх тэр хорьж цагддаг байх үед ч цагаан сараа хийсээр өдийг хүрсэндээ. хоовон минь, чамтай таарсан хүмүүс яриа хөөрөө сайхантай, зарим залуус нь ч хөгжилтэй, хөгтэй ярьдаг зорчигчид шүү, хэхэхэ. хоовон минь болгоомжтой л яваарайдаа, халтиргаа гулгаа, нэмээд эндүү ташаа хальтирч гулгадаг жолоо баригч гээд юм юм л замд тохиох. өө тийн, чиний "манайхаан" гэдэг сайхан байдаг, элгэмсэг төрхтэй.
2014-01-25
зөв дөө:
аан тэр эхнэрийг орхиж зээлээр явна гэдэг тун зөв шийдэл шүү яг тэгдэг бүгд адилхан бараа бараг нэг эзний салбар лангуу шахуу байхад л энд тэнд гэсээр бүүр ядраанаа эхнэрүүд өөрснөө харин ядранаа нэг байхгүй цаанаасаа баадуутай хүмүүс байх өө кккк цай уунгаа ачааны манаач хийсэн нь дээр гэдэг үнэн
2014-01-24
like:
нам гүм энэ буйд гудамжинд хэсэгхэн зогслоо. хаа нэгтээ * хуцах бол нэг гэрийн тооноор битүү уур савсан харагдана. харалдаа хашаанаас түмпэн бас нэг хувин барьсан нөмгөн хүүхэн урд хашаа руугаа гүйж орж яваа харагдана. ард нь цатгалан банхар сүүлээ гозойлгон дагажээ. монголын цагаан сар хаяанд иржээ. айл бүрийн тооноор уур илч савсан, бууз хуушуурын их ажил оволзож эхэлсэн нь санагдана. гаднаа стресс бухимдалтай ч гэртээ бол өнөр жаргалтай сар шинэдээ бэлдэж байх шиг байнаа манай борчууд...
2014-01-24
zochin:
hoovongiin setgegdeliig/suuliin heseg/ un*d bur setgel hudulchihluu.
2014-01-24
zochin:
saihan niitlel. setgeld ih oir yum unshihad, bodvol bidnii amidral yag neg iimerhuu ursgal dund ursaj bgaa bolohoor ter yum bol uu. sain bn, amjilt husie.
2014-01-24