“Хөх тэнгэрийн орноор” аялахуй
2014-01-27

Гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзийгийн “Хөн тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын 03-нд “Blue moon” арт галлерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.

Тэрбээр эх орноороо аялан 25000 км замыг туулж үзэсгэлэнт байгаль, үндэстэн ястны онцдог, хүн ардын аж амьдрал, ховор амьтан ургамал зэргийг гэрэл зургийн хальснаа буулгаснаа үзэсгэлэн болгон гаргаж, олон нийтэд сонирхуулах гэж буй юм. Уг үзэсгэлэнгийн үеэр түүний гэрэл зургийн бүтээлүүдээс бүтсэн “Мөнх тэнгэрийн орноор” номыг худалдан авах боломжтой юм байна.

Үзэсгэлэн хоёрдугаар сарын 06-ныг хүртэл дэлгэгдэх ба 03-ны өдрийн 18:00 цагт нээлтийн үйл ажиллагаа болох юм. Г.Ган-Өлзий өмнө нь 21 аймгийн төвд гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин