Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарт хариуцлага тооцох ёстой гэв
2014-01-27

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын таван хүнд холбогдох шүүх хурал энэ сарын 21-нд болж тэдэнд 21,6 жилийн ял сонсоод байгаа билээ. Тэдэнд ногдуулсан ялыг эсэргүүцэн ар гэрийнхэн нь саяхан хэвлэлийнхэнд хандаж байсан юм. Тэгвэл өнөөдөр “Гал үндэстэн” холбоо болон бусад иргэний нийгмийн 35 байгууллагууд хамтарч Урт нэртэй хууль болон Ц.Мөнхбаяр нарын шүүх хурлын асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр “Гал үндэстэн холбоо”-ны зохицуулагч Я.Цэрэнханд “ Үйлдэж байгаа үйлдлийн сэдэл, учир шалтгаан, учруулсан хор хохирол зэргийг үл харгалзан  Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахаас шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн, нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу, хэрэглэхээр заналхийлсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүй хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй”, Үндсэн хуулийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх” зарчим болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа явдал юм.

Улс төрийн өнгөөр шүүхийн нэр хүндийг унагасан энэхүү шийдвэр нь Шинэчлэлийн  Засгийн газрын олон нийтийн хэрэгцээ шаардлага, тэднийг эрх ашигт үндэслэн шударга ёс, хариуцлага, хяналт, иргэдийн оролцоо хэмээн эрх чөлөөт монгол хүн хууль зүйн шинэчлэл хийх ажилтай нийцэхгүй байна” хэмээн ярив.

 “Хөх Монгол” ТББ-ын төлөөлөгчид “Ц.Мөнхбаяр нарт оноосон ялыг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд удахгүй бид давж заалдах шатны шүүхэд хандана. Монгол Улсын Үндсэн хуулийн 50-р зүйлийн Дээд шүүхийн тогтоол эцсийнх байх болно. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух гэж үг бий. Өнгөрсөн есдүгээр сарын 16-ны өдөр бол монголын Алтай, Хангай, Хэнтий зэрэг дэлхийн их усны хагалбар газрыг хамгаалах, “Урт нэртэй” гэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн. Энэ нь зөвхөн монголын эрх ашгийг биш дэлхийн байгалийн нөөцийг хамгаалах үүднээс хийсэн ажил байсан. Өнөөдөр зарим хэвлэл мэдээллээр “Гал үндэстэн холбоо” болон бусад холбоо, ТББ-ыг терорист мэтээр ярьж, бичиж байна. Үнэндээ тэр терористууд чинь Төрд шургалсан “эдийн засгийн алуурчид” шүү дээ. Бидний өмнөөс ял аваад байгаа Ц.Мөнхбаяр нар өнөөдөр хэнийг ч алаагүй, хэний ч өмнө гэм хийгээгүй. Тиймээс бид шүүхийн шийдвэрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Түүнчлэн, тэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарт хууль хэрэгжүүлэх, зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, хууль бусаар хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан гэх үндэслэлээр хариуцлага тооцох ёстойг сануулсан юм.

Б.Одон

Гэрэл зургийг П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
эх дэлхий,газар усны төлөө тэмцэгч мөнхбаярыг ялалсан нь зүйд нийцэхгүй 21 жил гэдэг үнэндээ тохирх ял биш байна
2014-01-28
baterdene:
ene garyydiig barivchilaach. davarsan xyn amitaniig xychirxiileld yrialan dyydax chin yaltai gemt xereg biz dee.
2014-01-27
zochin:
ed uursdiin alah ni gej aisan yum baiga biz de bodvol. ushuu ard ni temrseh ard tumen baiga naad gazar shoroo chin ymar aimaar bolsoniig haraa biz de
2014-01-27
zochin:
novshnuud uursdiig ni shuuh yumsan
2014-01-27
baldan:
buu granat tesreh bodis zereg haluun zevseg bur todruulbal humuusiig olnoor ni hunuuh chadvartai zevsegeer zevsegleed turiin ordonii gadaa zogsoj baigaa uls tegeed hen bolj taaraad baina. terroristuud bishuu. shuuh zuv shiidver gargasan. harin ch gaigui shiitgesen baina lee.
2014-01-27
cjud:
hu t*g gol ognuud ve. terroristuudiig der dor ni nsm buudaj alah yostoi baisan yum. mongoloos oor orond bol tegdeg yum
2014-01-27