Замын-Үүд дэх шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 24-нд улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйлсийг хил давуулахыг завдсан хэд хэдэн тохиолдлыг хилчид илрүүлжээ. Тухайлбал, Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний үйлчлэгчиид болох А, Э нар өрөөндөө тарваганы 131, үнэгний 11, хярсны дөрвөн арьс нууж, хил давуулахыг завдсан хэрэг гарчээ.
Мөн Эрээнээс орж ирсэн “Норд Бенз” маркийн УНА 42- 58 улсын дугаартай ачааны автомашинд их хэмжээний бараа ачиж, түүнийгээ татвараас нууж оруулж ирэх гэсэн жолоочийг хилчид саатуулжээ. Тэрбээр хүнд даацын автомашиндаа гахайн 200 хайрцаг мах, ахуйн хэрэглээний хий 24 хайрцаг, хуванцар бэлдэц 20 шуудай, 63 шуудай гялгар уут, ачааны автомашины 70 ширхэг дугуй, 88 шуудай хатаасан жимс зэргийг нуусан нь байсан аж.
5
Д.Цэцэг
Уншиж байна |