Урт цагааны урд 200 машины зогсоол байгууллаа
2014-01-29

 

Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төв орчимд худалдаа үйлчилгээний олон цэг байдаг ч зогсоолын хүрэлцээ хангалтгүй байдгаас байнга түгжрэл үүсдэг. Тиймээс “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс Урт цагааны урд талбайг чөлөөлөн, 200 гаруй машин зогсох боломжтой авто зогсоол шинээр байгуулж тэмдэг тэмдэглэгээ байрлууллаа.

Урт цагааны урд талын талбайг автозогсоол болон ашигласнаар тухайн хэсгийн замын хөдөлгөөний түгжрэл 20 орчим хувиар буурна гэж албаныхан үзэж байгаа юм. Цаашид Урт цагааны урдуур хоёр урсгалтай  автозам тавихаар төлөвлөж ирэх гуравдугаар сараас замын ажлыг эхлүүлэхээр тооцож байна. Ингэснээр модны хоёр, нэгдүгээр хороолол чиглэл рүү нэвт гарах боломжтой болох юм.

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
өнөр:
гандан хавийн газар хамгийн бохир заваан балиар газар. хичнээн арван жилийн хур хог, тэр айлуудын жорлон угаадсаар дүүрсэн газар. одоо жорлон ухах ч газаргүй болж байгаа гэсэн. тэнд амьдардаг тэнэгүүд яагаад нийлж дахин төлөвлөлтөнд орох гэж зохион байгуулалт хийдэггүй юм бол? аягүй бол хашаагаа үнэ хүргэнэ гээд мангартаад суужийдаг байх. тэрнээсээ өмнө утаа, хөрс агаарын бохирдолдоо мажийхаа мэдэхгүй.
2014-01-29
gandangiin ger horoolol:
gandan dunduur zam tavih hudalaal boluudaa .... baruun 4 zamiin araar maxiin araar baidag dalangiin araar 1 sonin zam shig yum baidag daa teriig ashiglaj zam tavilaal gej tsetseg urguulj goshigruulna daa harj bgaarai
2014-01-29
шинэ зам:
модны 2-ын гудамж руу яаж нэвт гардаг юм бол доо. гандангийн гэр хороолол дундуур зам тавих юм байх даа.
2014-01-29
baagii:
ih zuv nudee olson ajil bolj...sain bn
2014-01-29
deed taliin *ad:
yundaa yum hiiheer dandaa hudlaa esergvvtsej bdg yum be?
2014-01-29
assaaa:
eserguutsej bna 200 bish olon heseg olon davhar davhar 1000 mashinii zogsool barih ystoi
2014-01-29
bulga:
zuw yum hiijee
2014-01-29