Баярын өдрүүдэд нийтийн тээвэр 08.00 - 22.30 цагийн хооронд үйлчилнэ
2014-01-29

Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн  зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2, 3 буюу 2014 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд өглөөний 08.00 цагаас орой 22.30 цагийн хооронд ажиллана. Үндсэн 67 чиглэлд 582, хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус бүгд  827 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ.

Мөн гэр хорооллын Толгойт, Шархад, Хужирбулан, 7 буудал, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, Баруунтуруун болон 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага багтаамжийн 30 микроавтобусаар захиалгат үйлчилгээг 2014 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 04-нийг дуустал  зохион байгуулна. Харин  Улаанбаатар хотод такси үйлчилгээнд 17 аж ахуйн нэгжийн 713 такси  ажиллаж, дуудлагаар үйлчилнэ.

  Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
д.цэцэг:
багшийн дээдээс хар хорин зах руу айлд шинэлэхэд автобуус олдохгүй байсан шүү хар хорин захаас айлд шинэлээд явхад нашаа автобуус олдохгүй байсан шүү
2014-01-29