Францчууд Ерөнхийлөгчөө эсэргүүцжээ
2014-01-29

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландыг эсэргүүцсэн иргэд нийслэл Парис хотноо дургүйцлээ илэрхийлэн, жагсаал зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан жагсагчдын өөдөөс нулимс асаргуулагч хий ашигласны улмаас мөргөлдөөн болжээ. Албаныхны мэдээлснээр мөргөлдөөний улмаас 19 цагдаагийн ажилтан бэртэж, 250 гаруй жагсагчийг баривчлан саатуулсан байна.

1

Ерөнхийлөгч Олландыг ард иргэд эсэргүүцэж буй гол шалтгаан нь “эдийн засгийн хүндрэлийг шийдэж чадахгүй, хувийн амьдралдаа хэтэрхийн их анхаарал хандуулж, Франц улсын нэр хүндийг дэлхий дахинаа унгааж” байна гэжээ.  Эсэргүүцлийн жагсаал эхлэхдээ тайван байсан боловч хэсэг хугацааны дараа мөргөлдөөн болон хувирчээ. Тус жагсаалд 17 мянган хүн оролцсон тухай хотын дарга хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. Харин жагсаал зохион байгуулагчдын зүгээс 50 мянган хүн оролцсон гэв.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkkkkk:
yostoi delhii dahindaa shivshig bolj bgaa yoronhiilogch kkk ene franciig muulaad bgaa nuhduud ichij amidarie yaa kk bidnii eh oron odoo yamar bgaa bileedee bas delhii niitiin shivshig bolj bgaashdee medeeguimuu kkk
2014-02-01
julia:
quelle honte pour la france!
2014-01-30
julia:
what an embarrassment for france!
2014-01-30
зочин:
францад төдийгүй европт эх оронч үзэлтнүүд гэж байхгүй, жоохон эх оронч эсвэл үндэсний үзэлтнүүд байвал бүгд наци гэж хочлуулна, мөхөж байгаа европ амьдралын зорилгоо ч мэдэхгүй, зүгээр л зугаа цэнгэл, тэр дундаа францчууд бүр дүүрчихсэн толгойнууд
2014-01-30
bayar:
muu sadar er
2014-01-29
*ing france:
haa gazriin erguu francuud yah n bidend yamar hamaa bnaa.
2014-01-29