"Нарантуул" 14 хоног амарна
2014-01-30

  Худалдааны төвүүд сар шинийн өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана.   “Нарантуул”  худалдааны  төв  1 дүгээр  сарын 30 -нд   10.00 - 20.00  цагт  ажиллаж , 1 дүгээр сарын   31 –нээс   эхлэн   2 дугаар сарын 11 –нийг дуустал  амарна. 2 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

 “Хар хорин” худалдааны төв 1 дүгээр сарын 30 –нд  09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж,  1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02, 03 –нд амрана. 2 дугаар сарын 04-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 “Барс”худалдааны төв  битүүний өдөр буюу 1 дүгээр сарын 30 –нд  09.00 –19.00 цаг хүртэл   ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд   амраад, 2 дугаар сарын  03-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 1 дүгээр сарын 30 –нд өглөө 06.00 –18.00  цаг  хүртэл  ажиллаж,1 дүгээр сарын  31, 2 дугаар сарын 01, 02, 03 –нд  амраад, 2 дугаар сарын 04-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 “Да хүрээ трейд техникийн зах  1 дүгээр сарын 30 –нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын  01, 02 –нд  амраад, 2 дугаар сарын 03-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Shuud.mn
Сонин хачин
үзмэрч:
амарах болохоороо хязгааргүй амардаг наймаачидаа гэж.өөрөөсөө бусдыг боддоггүй хар захын хачин бүдүүлгүүд
2014-02-01
btbt:
burmusun haa
2014-01-30