Алт, цайрын үйлдвэрлэл хамгийн их байжээ
2014-01-30

 

Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар зэсийн үйлдвэрлэл 803.2 мянган тонн буюу 84.9 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 3732.1 мянган тонн буюу 101.3 хувийн гүйцэтгэлтэй. Зэс, молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 101.5 хувьтай гарсан байна. Харин нүүрсний хувьд 33.3 сая тонныг олборлож, 25.8 сая тонныг борлуулснаас 18,2 сая тонныг нь экспортложээ. Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээс давсан буюу 8904.4 кг-д хүрсэн байна. Ингэснээр оны өмнө төлөвлөснөөс 165.8 хувийн гүйцэтгэлтэй гарч, татварын орлого бүрдүүлэлт 196.4 хувьтай байна. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 104.1 мянган тонн буюу 187.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
мхророл:
манай улсад юм бгаа биз дээ.
2014-02-01