Хаврын чуулганаар хэлэлцэх асуудал дэмжигдсэнгүй
2014-01-30

Намрын чуулганы нэгдсэн хуралдааныг хаахын өмнө УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Ирэх хаврын ээлжит чуулганаар нийт 279 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр санал ирүүлсэн байна. Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцсэнгүй гэсэн гомдол УИХ дахь МАН-ын бүлгээс гарч байлаа. Тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа байнгын хороодын саналыг үндэслэн УИХ-ын  дарга шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзжээ.

Он гарсаар УИХ-д өргөн мэдүүлэгдсэн нийт 83 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн 28 төсөл, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хийсэн болон хэлэлцэж эхлээгүй 55 төсөл байгаа аж.

Одоогоор боловсруулах шатандаа байгаа, Засгийн газраас санал аваагүй, УИХ-д өргөн мэдүүлэгдээгүй байгаа төслүүдийг 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулалгүй үлдээж, чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байхаар болсон байлаа.  УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдсэн тогтоолыг санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжигдсэнгүй. Тиймээс ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин