Захиалгат микроавтобус иргэдэд үйлчилнэ
2014-01-30

Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн  зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2, 3 буюу 2014 оны 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд  өглөөний 08.00 цагаас  орой 22.30 цагийн хооронд ажиллана. Үндсэн 67 чиглэлд 582,  хот орчмын 13 чиглэлд 57, нийт 639 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 25 чиглэлд 188 бага багтаамжийн микроавтобус бүгд   827  тээврийн хэрэгсэл  ажиллана. Нийтийн тээврийн компаниуд иргэдээс захиалга авч, баяраар  Толгойт, Шархад, Хужирбулан, Долоон буудал, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн мянга, Дарь-Эх, Ганцхудаг, Баруунтуруун болон III, IV хороолол руу 30 микроавтобус шинийн нэгнээс тавныг дуустал үйлчлэхээр болжээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин