Сар шинийн өдрүүдэд салхи шуургатай байна
2014-01-30

 

Энэ жилийн хувьд цаг агаарын хэм дулаан байгаатай холбогдуулан зарим томоохон гол, мөрөнд халиа үүсэх, голын дагууд харз, тошин гүйх, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна. Нуур, гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн байгааг Цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Иймд, Иргэд, жолооч, тээвэрчид та бүхэн цаг хожих, зам товчлох зэргээр гол мөрөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туухгүй байх, тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөс цөмрөх аюулаас болгоомжилж, баталгаатай зам, гүүрээр зорчин аюулгүй байдлаа хангахыг иргэд та бүхэндээ анхааруулья.

 

Мөн сар шинийн баярын өдрүүдэд  баруун аймгуудын нутгаар, 31-ний өдөр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи 30-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 31-ний өдөр ихэнх нутгаар 16-18 м/с хүрч цасан шуурга шуурч, 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 01-ний өдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарах тул салхи шуурганы үеэр бага насны хүүхдийг малд болон харгалзах хүнгүйгээр золгуутаар явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох зэрэг эрсдлээс хамгаалахыг зөвлөе.

 

Иймд иргэд,  малчид Та бүхэн сар шинийн баярын өдрүүдэд золгуутаар холын замд гарахдаа дулаан хувцаслаж, хувийн бэлтгэлээ сайтар хангах, техникийн бүтэн байдлыг шалган шатахууны нөөцтэй явах, батлагдсан зам, чиглэлийн дагуу зорчиж өөрийгөө болон  гэр бүл, дотны хүмүүсээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага сар шинийн баярын өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллана хэмээн Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

5

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
jjjjjjjuuu:
сүүлийн жилүүдэд прогноз дандаа худлаа туудаг болжээ. хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ жилийг олон жилийн дундажээс давж хүйтэрнэ гээд байсан хаана байна харин ч эсрэгээрээ. нөгөө 100 жилийн прогноз хэлдэг америк машин хаачсан бэ?
2014-02-03