Торгоны хээ тод байг
2014-01-30

Могой жил эргэн улирч ялгуусан морин жилээ хойморлуулахаар монгол зон хөдөлж эхэллээ.

AS

Хүн бүрийн мөр зөв, үйл тэгш байж шинэ сардаа гарах нь засал сүжиг хийгээд санаа сэтгэл зөв байхын нэгдэл болох бол улс гэрийн минь өнгө сүр өндөр байх нь улс төрчдийн буулгах торгоны хээ зөв бөгөөд тод байхаас хамаарах юм. Төрийн өндөрлөгүүдийн их золгуутаар эхэлдэг улс төрийн өнгө улирч буй онд ямар байсныг бид харж шар зурхай болоод бор амьдралынхаа өнгө төрхтэй харьцуулж суугаа.  Ихэс дээдэст халтай ч бас заримд нь зөөлөн байлаа луу жил. Цөөнгүй улс төрчид бизнесүүд АТГ-ийн халамжид орж шалгагдаж шүүгдлээ. Зарим нь өршөөл сонсож жирийн амьдралдаа эргэж ирлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо, ээж аавдаа золгохоор эрх чөлөөтэй хүний омгоор ирж байгаа гэнэ.

S

Энэ хүний урьдын өндөр нэр болоод зангирсан гомдол дээр ирэх жилийн морин жилийн улс төрийн ялгуусан сенсаац эхлэнэ гэж хар өнгөөр шуугин угтаж байгаа ч нэгэн цагт төрийн жолоог сорчлон атгасан түүнийг эвийг зангидаж, төрийг түших талаас нь оролцоосой гэсэн ерөөлөөр цагаан өнгө буулгах хүлээлт олон түмэнд бий.

S

Дахин итгэл үүрч дээш алхах эрхээ авсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагаан сарыг “ухаалаг” үг илтгэл ихтэй угтаж байна.  Үг нь биелэл болж ялгуусан морин жилд  төр ухаалаг төрхөө олж, өнгөө засаасай гэж цацал өргөх нь бүх Монгол иргэний хүсэл байх юм.

SA

Шүүмжлэл гоочлол ихтэй ч Н.Алтанхуягийн засгийн газар иргэндээ хүрсэн алхмуудыг зоригтой эхлүүлж чадсан. Алтан гахай жил шинэ үрийн зулай үнэрлэж өлгий, лам залсан хүн олон байснаараа ялгарч байсан  бол өнгөрч буй луу жилд шинэ байрны даллага авахуулж “обжурандаа” буян бөөгнүүлэх хадаг уясан айл 14451 болжээ. Нийт гаргасан зээлийн мөнгө нь 827.2 тэрбум төгрөг. Шинэ сарын босгон дээр Монгол улс 8,4 их наяд төгрөгийн өртэй бараг нэг төгрөгийн авцаагүй ч Чингис өвөөгийн нэрээр боссын бондын үлдэгдэлтэй, Япон андын нүнжиг заасан Самурай бондийн мөнгөтэй, бүтээн байгуулалтын их уриа, түүнийг дагасан хүлээлт Алтангэрэлийн даллагатай морин жилээ давирах гэж байна. Хэтэвчин дэх хэдэн бор ямных нь чанар муудаж ачаа ихссэн нь ч төрөө зүхэж амаа гашилгах ард түмэн Монголчууд биш. Миний ардын сэтгэл цагаан болохоор мөнгөгүй ч мөр бүтэн, элгээрээ энх мэнд байхыг илүү жаргалд тооцож ирж буй жилийн эхний наран өөд “төрийн сүлд минь өршөө”гэж цайны дээжээ өргөх юм.

S

Сар шинийн битүүний энэ өдөр нэгэн шинэ баялаг ордын мэдээ сайтуудын хойморыг чимж байна. Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Erdene Resource Development” компаний Баянхонгор аймаг дахь “Алтан нар” орд нь Оюутолгойн ордтой эн зэрэгцэхүйц баялагтай гэнэ.

s

“Зуун мод”-ын ордоос баруун тийш 40 км зайд “Алтан нар” хэмээх газарт байрлах тус ордод судлагаа хийхэд ордын “Union North” гэж нэрлэгддэг хэсэг буюу 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл, долоон метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа нь тогтоогдсон гэжээ.Үнэн худлыг тогтоож хэлж чадахгүй ч амны билгээс ашидын билэг гэдэг.

sa

Уул уурхай, алт эрдэнэс минь ундарч байхад ухаж биш ухаан зарж эдэлбэл Монголын буян болооод буян хишиг барагдашгүй. Ялгуусан Морин жил  монголын минь заяа буян дэлгэрэх нигууртай гэсэн болтугай, биелтүгэй.

sad

Улс орны гоёл нь “эв нэгдэл” гэвэл түүнийг түүчээлэх улс төрчдийн торгоны хээ тод бөгөөд нар зөв байг.

as

Сэтгэл цагаан монголын ард түмний мэндлэх хүндлэх ёсны гайхамшигт ялгарал шинийн нэгний мандах нарыг даган Азийн цээжинд тод дуурсана. Энэ бол Чингисийн Монголын цагаан сар.

da

Пүрэвжавын Баярхүү /тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
гэрэл гэгээтэй сайхан мэдээ байна. эх орон маань улам эрчтэй хөгжиж, элгэн садан түмэн маань сэтгэл тэнэгэр, жаргалтай, хүн чанар нь эргэж хуучин үе шигээ болохын өлзийтэй ерөөлөөр мялаая
2014-02-03
zochin:
mogoi jilee ydej baigaa shyy dee, yun luu jil geed baigaan be
2014-02-02
ırgen:
altankhuyag aduu huuchıhsuun davhıj yavna uu daa?
2014-02-02
аахрр:
юу гэж худлаа үг холбомор аядаав.
2014-02-01
сугар:
сайхан мэдээ байна. хойч үедээ үлдээцгээе! бүү оролд!
2014-01-31
enhuush:
mongol ard tumen mini irj baigaa modon mori jildee elgeeree enh amgalan torlooroo tuvshin amgalan saihan shinleeree sar shiniin mend hurgie
2014-01-30
enhuush:
baina uu yasan bee
2014-01-30
enhuush:
zaza goe baigaa biz dee
2014-01-30
bayrmaa:
sar shindee caihan shinleerei
2014-01-30
eeguu:
eeeeeeeeee
2014-01-30
enhuush:
hiisen ym algaa
2014-01-30
enhuush:
hiisen ym algaa
2014-01-30
enhuush:
bi yasiin beeee
2014-01-30
bayrmaa:
ta you hiij baina
2014-01-30
enhuush :
aniagiin duu yu hijin
2014-01-30
enhuush :
aniagiin duu yu hijin
2014-01-30
bayrmaa :
zvgeer baigaach
2014-01-30
enhtsetseg :
bayrmaa enhjin
2014-01-30
bayrmaa:
you hiij bn
2014-01-30
enhtsetseg:
sainuu aniagiin duu
2014-01-30