“Улаанбаатарын өвлийн наадам” боллоо
2014-02-03

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Засаг даргын  Тамгын газартай хамтран анх удаа нийслэлийн иргэд, жуулчдад зориулж “Улаанбаатарын өвөл-2014” үйл ажиллагааг энэ сарын 02-нд буюу Шинийн гуравны өдөр Туул гол дээр зохион байгууллаа.

 

Өвлийн наадмын үеэр мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны тэмцээн, тэшүүрийн болон уран гулгалтын үзүүлбэр, өвлийн дугуйн аялал, нохойтой чарганы уралдаан, Улаанбаатар чуулга, Хөсөгтөн, Жонон хамтлагийн тоглолт, Торго салоны загварын үзүүлбэр, бартендерийн үзүүлэх тоглолт зэрэг олон сонирхолтой үйл явдлууд болжээ. Өвлийн баярт хүрэлцэн ирсэн иргэддээ зориулан Хан-Уул дүүргийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид халуун хоол, ундаагаар үйлчилж тэшүүр, чарга, өвлийн дугуйны түрээсийн үйлчилгээ гаргасан байна.

 

Эртнээс нааш Монголчууд шинийн гуравны билэгт сайн өдөр мөсөн шагай харваж тэр жилийнхээ аз хийморийг шинждэг уламжлалыг сэргээсэн, шинэлэг байдлаар зохиогдсон уг наадамд гадаад, дотоодын иргэд болон манай улсад суугаа Олон Улсын, дипломат байгууллагынхан оролцжээ.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин