Ш.Дулмаа: Хайраар хүн амьдарч, амьсгалж явдаг
2014-02-04

Монголын яруу найргийн загалмайлсан эх, хаан найргийн хатан эх гэхээр л хэний тухай ярьж байгааг хэн хүнгүй мэднэ. Энэхүү эрхэмсэг хатагтай бол сар шинийн өмнөхөн Ардын уран зохиолч хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсон Ш.Дулмаа юм.  Дулмаа гуай өдгөө  80 настай хэдий ч сэтгэлгээ нь  үнэхээр залуу. Түүний амьдарлыг яруу найраг, уран бүтээлгүйгээр төсөөлөхийн ч аргагүй. Эрхэм найрагчтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

.

-Ардын уран зохиолч хэмээх өндөр босготой шагнал хүртсэнд нийт уншигч олныхоо  өмнөөс халуун баяр хүргэе. Таныг чинь аль эрт л ардын уран зохиолч болсон гэж бодож байлаа?

-Баярлалаа. Би яруу найргийн ариун сүмийн хаалгаар орсондоо дандаа баярлаж явдаг. Олон хүн  урам хайрласан.  Энэ бол уншигч олны минь сэтгэлийн өглөг гэж бодож бэлгэшээж сууна. Мөн шавь нарын минь дэмжлэг ч их бий.  Би цаг ямагт шавь нараарааа бахархаж өөрийнхөө хүүхэд шиг л санадаг. Сайн явахад нь баярлаж, саар явахад нь зовнидог. Шавь нарынхаа бичиж байгаа уран бүтээлийнх нь гэрэл гэгээнд дулаацаж яваадаа би азтай. Миний шавь нар Монголын уран зохиолыг өнгөлж байгаа. XXI зуунд өмнөх үеийн зохиолчдын авьяасыг үргэлжлүүлж чадна гэж би баттай хэлж чадна. Шавь нар маань "Болор цом"-ын тэргүүн, дэд байр гээд томоохон уралдаан тэмцээнийг өнгөлдөг. Гэхдээ энэ нь миний сайных биш. Тэдний бурхнаас заяасан авьяас юм. Би шавь нараа "Сайн яруу найрагч, сэтгүүлч байхаас гадна сайн хүн байх ёстой шүү" гэж хэлдэг. Монголын утга зохиол, урлаг, сэтгүүл зүйд миний шавь нарын хувь нэмэр чамлахааргүй юм аа гэдгийг цаг ямагт мэдэрч байгаа шүү.

.

-Хамгийн сүүлд ямар шүлэг тэрлэв?

-“Миний диваажин” гэж шүлэг бичлээ. Одоогоор цээжилж амжаагүй байна. Үхэн үхтлээ үзгээ тавихгүй гэж боддог. Олон жил уншигчдынхаа хайран дээр тонгочиж ирлээ. Уншигчид маань сайхан алга ташилт, урмын үг байнга л хэлж байдаг. Уншигчдын маань намайг хайрлаж байгаа сэтгэл миний яруу найргийн галыг дандаа өрдөж байдаг учраас сэтгэлдээ галтай, жаргалтай 60 гаруй жилийг тууллаа. Би 70 шахам жил шүлэг бичжээ. Энэ хугацаанд дандаа сэтгэл өег, жаргалтай явлаа даа. Мэдээж хүний амьдрал болсон хойно зовлон тохиолдож байсан. Тэр бүхэнд жаргалтай хүн шиг явсан минь олон түмэн, уншигчдаас авсан их өглөгийн хүч гэж боддог.

.

-Таны аав, ээж амьдралын их ухаантай хүмүүс байсан гэдэг. Ардын уран зохиолч охинтой гэдгээ зөнгөөрөө мэдэрч байсан болов уу?

-Тийм ээ. Миний аав ээж жирийн малчин хүн байсан. Гэхдээ малчин хүний ухаан ямар агуу гэж санана. Надад аж төрөх, амьдрах ухаан зааж сургаад, хүнийг хайрлахын их ухааныг мэдрүүлж өгсөн. Би үүнийг нь насан туршдаа эцсийн амьсгалаа хураатлаа бодох болно. Намайг тавхан настай байхад ээж минь дээлийн шилбэ зангидуулдаг байлаа. Аав ээж маань "ядарсан хүмүүст туслаарай" гэж үргэлж захидаг байсан. Тэгээд л аав ээжийнхээ захиасаар өвөл сагстай мах үүрээд, овоо даваад явдаг байлаа. Аав маань дандаа надаар айлд өглөг өгүүлдэг байж билээ. Хүнийг баярласан сэтгэл надад хайрын өглөг болж, сэтгэлийнхээ сайхныг алдалгүй, өдий болтол хүнд хайрлуулж, хүнийг хайрлаж яваа. Би аав ээж, хань ижил, үр хүүхэд, шавь нар, ард түмэн, уншигчдынхаа хайранд өлгийдүүлж ирлээ. Хайраар хүн амьдарч, амьсгалж явдаг. Хүний зүрхнээс хүлээж авсан хайр өөрийг чинь үргэлж урагшаа, сайн сайхан зүйлд хөтөлдөг. Үүгээрээ хайр агуу юм. Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын "Амьддаа бие биеэ хайрла" гэдэг их үнэн үг юм шүү дээ. Хайрын гэрэл гэгээ хүнийг насан туршид нь өөд нь татдаг.

.

-Таны "Амьдрал хайр дээр тогтдог" дуу монголын ард түмний зүрх сэтгэлд мөнхөд эгшиглэсээр ирсэн.  Одоо ч бараг зүйр үг шиг болж дээ? Энэ дуу бүтсэн түүхээс хуучлаач?

-1980-иад оны үед бүтсэн. Шүлгийг нь нэлээд эрт бичсэн юм. Л.Цэрэнчимэд энэ дууны ганцхан бадгийг олоод над дээр барьж ирсэн. "Энэ шүлгээ бүтэн болгож өгөөч гэж. Би таны энэ шүлгэнд ая хийсэн юм" гэлээ. Тэгээд бид улаан буланд ороод сонссон чинь жигтэйхэн сайхан аялгуутай болсон байв. Би ч баярлаад түүнд үлдсэн бадгийг нь өгсөн. Тэр хүүхэд слесарь хийдэг байсан. "Слесарь хиймээргүй байна. Би дуу дуулдаг. Дуугаа л дуулмаар байна. Намайг үлгэрийн танхимд оруулаад өгөөч" гэдэг юм байна. Тэр үед Монголын зохиолчдын холбооны дэргэд Ардын аман зохиол сурталчилдаг тусгай "Үлгэрийн танхим" байсан юм. Тухайн үед Л.Дагвадорж "Үлгэрийн танхим" эрэгтэй дуучингүй байгаа. Сайн дуучин олж өгөөрэй" гэж хэлсэн нь санаанд бууж "Энэ хүүхдийг шалгаад боломжтой бол авна уу" гэсэн бичиг хийгээд гарын үсэг зураад явуулсан. Яг тэр өдөр нь үлгэрийн танхимд хүн элсүүлж авах шалгаруулалтын хамгийн сүүлийн өдөр байсан юм билээ. Дарга нар нь ч их дуртай хүлээж авсан гэсэн. Мэдээж Цэрэнчимэдийн дуулахыг нь сонсоод үгүй гэж хэлж чадахааргүй байсан биз. Би Цэрэнчимэдийгээ урт насалж чадаагүйд нь үнэхээр харамсдаг. Гэхдээ энэ дуучин маань бүхэл бүтэн уянгын дууны сайхан эгшиглэн үлдээгээд буцсан. Монголын дууны урлагийг хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан гавьяатай хүн гэж боддог. Хүний зүрхэнд шигтгэж өгдөг, уянгатай, мэдрэмжтэй, дуулдаг дуучин. Түүгээрээ дахин давтагдашгүй. Хүн төрөлхтөн хайр дээр уярч, хайлж, амьдарлаа босгодог. Энэ бол миний гүн ухаан.

.

-Мэдээж хүний амьдралд жаргал зовлон хосолдог. Амьдралын нугачаанд хөлд алдсан хүн олон байдаг?

-Хүн зовлонд хэзээ ч хөл алдаж болохгүй. Амьдралын хүнд үеэс гарах гарц заавал байдаг. Тэр гарцыг олох хэрэгтэй. Би нэг жишээ хэлье л дээ. Хүн амьдралд аав ээж, ах дүү, хань ижлээсээ хагацах гээд зовлон бэрхшээл их бий. Тийм үед ижий аавдаа буян хураахын тулд нулимсаа татах хэрэгтэй. Ямар л буян байна түүнийг хийх хэрэгтэй. Тэгэхээр сэтгэлийн өглөг чинь буян юм шүү дээ. Би яруу найрагч болохоор ямар ч хүнд үед гунигаа хэдэн мөр шүлгэндээ шингээж сэгсэрдэг.

“Амьдрал чамаас дэндүү сайхныг гуйхгүй

Алаг эрээн хорвоо наян түмэн бартаатай

Гүндүүгүй сайхан сэтгэл гэдэг хорвоогийн хамаг баяр

Гүйцэд хөглөж чадах юм бол орчлонгийн их жаргал “

 .

-Таны “Хар нүдэн” бүсгүй  дуугаа хэнд зориулсан юм бэ?

-Одоогоос 30 гаруй жилийн өмнө санагдана. Цэргийн ансамблийн хөгжмийн удирдаач гавьяат Д.Бадарч, “морины” хэмээн алдаршсан Г.Батбаяр, Амгалан бид хэд Сулинхээрийн заставт очсон юм.Орой хоол зооглож байхад нэг хөөрөн алаг нүдтэй бүсгүй хоол зөөж байсан нь нүдэнд туссан л даа. Тэр үед би “шувуу ч нисэхгүй энэ газар ийм хөөрхөн охин хань ижлээ дагаад ирж дээ” хэмээн бодлогоширлоо. Гэтэл маргааш өглөө нь

“Зүүдэнд гийх саран байгаарай

Зүрхэнд гэрэлтэй наран байгаарай” гэсэн бадаг орж ирлээ. Ингээд л “Зүрхний наран” хэмээх дуу бичээд хөгжмийн зохиолч Б.Магсаржавт үзүүлэхэд “Ямар гоё шүлэг вэ” гэж аваад л сайхан ая хийсэн байсан.  Орой нь үдэшлэг дээр Дулмаагийн шүлэг, Б.Магсаржавын ая “Зүрхний наран”, дуучин Г.Батбаяр дуулна гээд зарладаг байгаа.  Хожим нь “Хар нүдэн бүсгүй” болсон байсан. Дууг маань олон түмэн дуулж байхыг харахад сэтгэл өег байдаг даа.

.

-Уншигч олондоо хандаж юу хэлэх вэ?

-Модон морин жилдээ эрүүл энх, аз жаргалаар дүүрэн амьдраарай гэж ерөөе. Уншигч түмнийг минь номын цагаан буян ашид ивээх болтугай.

.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
naranerhes:
tandaa hairtai shuu shawi n mash olon gaihamshigiig hiij buteeneee
2014-05-24
sh tseveenravdan:
tand ene orchlongiin khamgiin sain saikhan bukhniig khusen eruue...
2014-02-04
irgen:
1990 oni halhiin shoron huugiin ezegt bichsen nairgaar amisgalj baij bilee.aguu emegtei.eruuliig,urt udaan nasal hiig huse.
2014-02-04
zochin:
mongoliin yaruu nairgiin tengert giisen bohoshgui gerelt olon oddiin neg tanid bayar hurgeye. bii tniig bag* gej boddog, yaruu nairagt durtai negen. uchir yu ve gevel ta 1984 onii 3 dugaar sariin 4-nii odriin zaluuchuudiin unen sonind minii anhnii shuleg garahad ta redaktorloj omnotgoliig ni bichsen. tiimees taniig setgeldee bagsh mini gej hundetgen bodoj yavdag yum. tanid eruul enh baij, urt udaan naslahiig eroogood uran buteeld ni ondor amjilt huseye.
2014-02-04
sh.tserendolgor:
tanid bauar xyrgee. ta mash ix aztai xyn shyy. tanid burxan goe saixan bolgoniig xaramgyi xairalsan tsashdaa ulam saixan baix boltugai.
2014-02-04
sh.tserendolgor:
tanid bauar xyrgee. ta mash ix aztai xyn shyy. tanid burxan goe saixan bolgoniig xaramgyi xairalsan tsashdaa ulam saixan baix boltugai.
2014-02-04
уншигч:
нутгын яруу найрагч эгчдээ хамгийн сайн сайханыг хүсч урт насалж уншигч бидэндээ их олон яруу найраг хөглөж өгч байгаарай
2014-02-04
çî÷èí:
ach okhin tergeld ni bayar hurie!
2014-02-04
enku:
ene duunii ugiig sh. dulmaa, hogjmiig ni tom jagaa zohioson.
2014-02-04
çî÷èí:
õ¿ëýýëò ¯äøèéí òýíãýðò îäîä ò¿ãýýä ¯çýñãýëýí ãîî ÷è ìèíü èðýý÷! íàì¿¿õàí áàéãàëèéí öýöýãñèéí äóíäààñ ×àìàéãàà õ¿ëýýí õàðóóëäàí ÿâíà àà ×è ìèíü íàääàà èðýý÷! òýíãýðèéí ìàíäàëä ñàðàí óðãààä îð÷ëîíä ãýðëýý ò¿ãýýíý ýý òýðòýýä àíèâ÷èõ îääûí äóíäàà òàíõèëõàí ÷àìàéã ìèíü ñàíàãäóóëíà àà. ×è ìèíü íàääàà èðýý÷! ¯¿ðèéí ãýãýý ìàíõàéí öàéðààä ¯çýñãýëýíò ãîî ÷è ìèíü èðýý÷ ¯ëýìæèò áàéãàëèéã ñýðãýýõèéã ¿çýýä ×àìòàéãàà óóëçàõ øèã áîëëîî. ¯¿ð öàéòàë áè õ¿ëýýíý ýý! ×è ìèíü íàääàà èðýý÷ ! ßìàð ñàéõàí äóó âý?
2014-02-04
çî÷èí:
õàð í¿äýí á¿ñã¿éã áàñ çîõèîñîí þì áàéíà àà. ìàø àãóó ýìýãòýé ø¿¿. "õ¿ëýýëò" äóóã ÷èíü ñîíñîîä óõààí àëäàõ øàõäàã ø¿¿.
2014-02-04
çî÷èí:
tand bayar hurge! tanii "huleelt" duu gaihaltai shuu!
2014-02-04
tuvden:
алтан овоо шилийн богд ганга нуураа дахин хэзээ ч харахгүй болгох их нүгэлт үйлийг норовийн аланхуяг тэгшбаяр тэргүүтэй увсийнхан эхлүүлээд байна энэ нь францын арева компанид алтан овоог ураны лиценз нэрээр худалдаад энэ хавраас энэ ард түмний шүтээн болсон нутгийг маань хоёр дахь улаанбадрах болгох гэж байна халх монголчуудаа алтан овоогоо хамгаалах ариун тэмцэлд нэгдэцгээе
2014-02-04
muurii:
tanid bayar hurgej sain saihan buhnii ohi deejiig husie
2014-02-04
мягаа:
танд баяр хүргэж, монголын нийгэмд ихээхэн дутагдаж байгаа хайр - ыг найргаараа, энгийн сайхан сургамжит үгээрээ, өөрийн амьдралын үлгэр дууриалаараа дахин олон жил бу*д түгээж, нар шиг гэрэлтэй явахын ерөөл дэвшүүлье.
2014-02-04
çî÷èí:
ñàéí áàéíà.ñýòãýëèéí ãýãýý öàöðóóëàí ÿðóó íàéðàã÷ òàíüä óðò íàñûã åðººå.òà ñàéõàí õàðàãäàæ áàéíà.
2014-02-04
иргэн:
монгол найргийн хатан хаан, өндөр ёс суртахуунт сайхан монгол эмэгтэй ш.дулмаа эгчдээ халуун баяр хүргэж, амьдралд нь аз жаргал, уран бүтээлийн шинэ шинэ амжилт хүсье.
2014-02-04
сайхан:
сайхан ярилцлага болжээ
2014-02-04
bagshdaa:
bagshdaa ene horvoogiin hamgiin saihniig husie
2014-02-04