Чөлөөтийнхөн цуврал тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо
2014-02-04

 

Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 6-7-ны өдрүүдэд Ираны нийслэл Тегеран хотод болох олимп, дэлхийн аварга Голамреза Тахтигийн нэрэмжит тэмцээн, 2-р сарын 8-9-ний өдрүүдэд Францын Парис хотноо зохион байгуулагдах Гран При тэмцээн, 2-р сарын 15-16-ны хооронд Турк улсын Истамбул хотноо зохион байгуулагдах олимп, дэлхийн аварга Яшар  Догугийн нэрэмжит тэмцээнүүдэд оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.

Голамреза Тахтигийн нэрэмжит тэмцээнд Иран, Япон, Казахстан, Румын, Унгар, БНАСАУ, Никарагуа, Армен, Монгол, Ирак, Гүрж,  Турк,  Украйн зэрэг 16 орны баг, тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж.  Жиндээ аваргалсан бөх 5000 ам.долларын шагнал хүртэх бол мөнгөн медаль хүртсэн бөх 3000 ам.долларын эзэн болно. Харин хүрэл медаль хүртсэн бөх 2000 ам.доллароор байлуулах юм байна. 5

Монголын баг, тамирчид

57 кг - Э. Бэхбаяр, Б.Номин 61 кг – Н.Лхамгармаа, Т.Түвшинтулга

65 кг – Б.Батмагнай, Б.Санчир

74 кг – Б.Анхбаяр, Гомбодорж

Дасгалжуулагчид – Б.Баяраа, О.Пүрэвбаатар

Шүүгч – Цэрэнхүү

Гран При тэмцээн /2-р сарын 8-9/

61 кг – Э.Ням-Очир, Д.Цогтбаатар, Б.Нэмэхбаяр

65 кг – Г.Мандахнаран

70 кг – Б.Батзориг

74 кг – П.Өнөрбат

84 кг – О.Үйтүмэн

97 кг – Д.Хүдэрбулга

125 кг – Ж.Чулуунбат

Дасгалжуулагч – Ц.Цогтбаяр, Л.Энхбаяр

Шүүгч – Чойжилжав

Дээрх 2 тэмцээнд оролцсон тамирчид үргэлжлүүлэн 2-р сарын 15-16-ны хооронд  Яшар  Догугийн нэрэмжит тэмцээнд оролцох юм.

Д.Цэцэг

 
Shuud.mn
Сонин хачин
монголчууд:
125 кг-д чулуубатаас өөр хүнд жинд барилдах бөх байхгүй юм уу? өрөвдмөөр юмдаа...
2014-02-05
шинэбаяр:
амжилт манайхан ясны бөх хүмүүс шүүдээ.
2014-02-05