Д.Тогтохсүрэн: Мориноос унасан хүүхэд ухаангүй болчихсон юм байхгүй
2014-02-05

Монголын морин спорт, уяачдын холбооноос хаврын бүсийн уралдааныг Улаанбаатар, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад хоёр, гуравдугаар сард зохион байгуулах санал ирүүлсэн ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаас өвлийн морин уралдааныг зохион байгуулахыг дэмжээгүй. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдааны шийдвэрийг өнгөрөгч нэгдүгээр сарын 28-ний Засгийн газрын хуралдаанаар “Дүнжингарав-2014” төвийн бүсийн хурдан морины хаврын уралдаан хоёрдугаар сарын 23-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар тогтсон билээ.

xsa

Тиймээс товлосон өдрөөс бусад өдөр хурдан морины уралдаан зохин байгуулах хориотой гэж ойлгох болох байв. Гэвч төр засгийн шийдвэр ард иргэдэд хүрдэггүйн бодит жишээ болж, Засгийн газрын шийдвэрээс хоёр хоногийн дараа нэгдүгээр сарын 30 буюу Сар шинийн Битүүний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд их сунгаа болсон байна. Энэхүү сунгааг тус аймагт Шинийн гурванд зохион байгуулагдах байсан морины уралдааны урьтал болгон явуулсан бөгөө энэ үеэр 10 настай унаач хүүхэд морьтойгоо дайруулж, хүндээр бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан аж. Их сунгааны үеэр нэг уяач өөрийн морийг таслаж авах гэж байгаад унаач хүүг морьтой нь дайрч гэмтээсэн гэдгийг эх сурвалж мэдээлж буй. Мөн унаач хүүгийн биеийн байдал маш хүнд, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа ба хүү тархиндаа цус харвасан байх магадлалтай. Ухаан ороод, юу ч санахгүй байна хэмээн эмчлэгч эмч нь хэлсэн байна.

z

Энэ талаар Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнгээс өчигдөр тодрууллаа.

s

-Танай аймгийн Хужирт суманд өнгөрөгч пүрэв гаригт морины уралдаан болж, 10 настай унаач хүү гэмтсэн гэсэн. Хүүгийн биеийн байдал хэр байна энэ мэдээллийг тодруулаач?

-Битүүний өдөр Хужирт сумын 10 гаран уяачид тэрүүхэндээ бооцоо тавьж морь уралдуулсан юм билээ. Гэмтсэн хүүхдийн унаж явсан морь хадуураад машин очиж мөргөөд хүүхэд уначихсан гэж гэрчүүд хэлсэн.  Мориноос унасан хүүхэд хэвлэлүүдээр гараад байгаа шиг ухаангүй болчихсон юм байхгүй. Хүүхэд тархиндаа гэмтэл авч, нүүр ам нь хавдсан юм бол байгаа. Аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгээд долоо хонох гэж байна.

a

-Засгийн газраас хаврын морин уралдааныг хоёрдугаар сарын 23-нд хийх шийдвэр гаргасан. Тэгвэл ингэж дур мэдэн морь уралдуулсан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?

-Өчигдөр манай аймгийн удирдлагууд яг наад асуудлаар чинь ярилцаад дураараа нөхдүүдэд ямар хариуцлага тооцохоо хэлэлцлээ. Мөн аймгийн хэмжээнд хаврын уралдааныг хоёрхон газарт зохион байгуулна. Шинийн 3-нд товлогдсон уралдааныг Шинийн 15 хүртэл хойшлуулсан. Харин бусад сумдад дур мэдэн хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох шийдвэрийг гаргаад байна.

сч

Сар шинийн баярын өмнөхөн Засгийн газрын шийдвэртэй уялдуулан Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө үндэсний газар зэрэг төрийн байгууллагуудаас өвлийн морин уралдааныг зохион байгуулахыг хориглож, зөвлөмж гаргасан. Харин Монголын морин спорт, уяачдын холбооноос хаврын бүсийн уралдааныг Улаанбаатар, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад хоёр, гуравдугаар сард зохион байгуулах санал ирүүлсэн ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаас дэмжээгүй юм. Гэвч тунхагийн чанартай зөвлөмж, журам шийдвэр зөвхөн цаасан дээр үлдэж, бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн тод жишээг бол дээрх үйл явдал харуулж байна.

s

Хүүхдийн гийнгоо цуурайтсан хээр талд хурдан морины уралдааныг үзэж сонирхож, хийморио сэргээх дургүй монгол хүн гэж үгүй. Тиймдээ ч монгол түмэн эртнээс уясан мориныхоо хурд хүчийг шалгаж, унаач хүүхдийнхээ эрдэм чадлыг мэдрэх гэж хурдан морины уралдааныг зохион байгуулж ирсэн. Хэдэн үеэрээ хурдан морь уяж, аймаг сум, улс орондоо алдартай уячдыг үгүйсгээгүй ч  сүүлийн жилүүдэд хурдан морины уяач, унаач нь хэн нэгэн эрх мэдэлтэн, мөнгөтэй хүний "хөлсний ажилтан" болсноос эртний уламжлалт баяр наадмын мөн чанар алдагдах болсон. Магадгүй хурдан морины уяач, өөрийн сойсон мориндоо үр хүүхдээ унуулах, ах дүүсийнхээ хүүхдийг унуулах, унаач хүүхэд өссөн цагаас морь мал гэж өсдөг амьд холбоо тасарч байгааг ч үгүйсгэх аргагүй. Ялангуяа хурдан морины унаач хүүхдийн хувьд сүүлийн жилүүдэд амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд ар гэртээ мөнгө олох зорилгоор гэрээ хийж, жилдээ 2-3 удаа морь унадаг болсон гэх мэдээлэл ч байдаг.

S

Тиймдээ ч уяач, унаач, хурдан морь гурвын амин холбоо тасарч, унаач хүүхэд унаж бэртэх тохиолдол нэмэгдээд байгаа ч юм билүү. Хамгийн сүүлийн баримт дурьдвал, 2013 онд улсын хэмжээнд давхардсан тоогоор 635 уралдаанд 57038 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 958 хүүхэд уралдааны замд мориноос ойчиж, 916 хүүхэд хөнгөн, 34 хүүхэд хүндэвтэр, 4 хүүхэд хүнд гэмтсэн бөгөөд 6 хүүхэд эндсэн байна. Зөвхөн 2013 оны хавар эрт болсон хурдан морины 30 гаруй уралдааны мэдээллээс 70 хүүхэд мориноос унаж, 15 хүүхэд хүнд бэртэл авч, Ховд, Дорноговь аймагт 2 хүүхдийн амь эрсэдсэн эмгэнэлт явдал тохиолдсон билээ.

C

Хаврын нэртэй өвлийн хахирган цагт хүний нялх үрийг хүйтэн салхи, хөндийн жаврыг сөргүүлэн, нүүр амыг нь шавар шавхайтай нь хутган, хуруу гарыг нь хөлдөөн байж, хурдан мориныхоо чадлыг үзэх гэж зүтгэдэг томчуудын занг яалтай. Өвлийн уралдааныг төр засгийн хэмжээнд шийдвэр гаргаж, албан ёсоор хориглож болох ч ашиг сонирхолын зөрчилтэй эрх баригчид өөрсдийн хүсэл сонирхол, зугаа цэнгэлийн эсрэг хууль журам гаргахгүй нь мэдээж. Хичнээн эсэргүүцээд ч нэмэргүй хаврын морин уралдаан болдогоороо л болно. Харин хүний бяцхан үрс гэмтэж бэртэх нь бага байгаасай гэж хүсэх юм. Тэд ч бас хурдан морины уяач, хурдан морь уяуулагч таны хайртай хүүхэдтэй адилхан ээж аавдаа үнэ цэнэтэй гэдгийг марталгүй санаж, аюулгүй уралдах орчин нөхцлийг нь бүрдүүлж, хамгаалалтын хувцас хэрэглэлээр нь хангаж өгөх хэрэгтэй. Зүгээр  нэг дугуйт тэшүүрийн хамгаалалтын малгай, тохиойвч, өвдгөвч биш жинхэнэ өндрөөс унахад хүүхдэд аюулгүй байх хувцас хэрэгсэл өмсгөх ёстой. Харин Хүний эрхийн комисс болон Хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд "ниргэсэн хойно нь хашгирав" гэгчээр үйл явлыг дүгнэж сүүлд нь тайлбар, дүгнэлтээ хийх биш хурдан морины уралдааны үеэр хүүхэд нэг бүрийн аюулгүй байдлыг шалгаж, хяналт тавьж, унаач хүүхдийг морь унуулж буй хүмүүст зохих шаардлагыг тавьдаг эрхтэй болсон цагт л хүүхэд мориноос унаж гэмтлээ, амь насаа алдлаа гэх харамсалтай мэдээ багасах биз ээ.

өы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
ииии:
уячид өөрсдийхөө хүүхдээр морь унуулбал яасын , төрсний гэичилгээг нь үзэж байж уралдуулбал зүгээр байх
2014-02-17
asaassa:
yasan mulguu zasag noyon ve barag huuhed zugeeree tiim yum boloogui geed suuj baidag ter ard tumiing toloolood suuj baidag hun ingej yarikhaar yana daa bathuugiin jip yumuu tegeed
2014-02-07
п.наран:
өвөрхангай аймаг больё оо харин хүүхдийн амь нас хүүдийн төлөө газар сэрэх цаг болж ээ хүний эрхийн комис сэрэх цаг болж ээ монгол улсын ерөнхий сайдааа танай засгийн газрын харъяианд байдаг хүүдийн төлөө газрын тэнэг удирдалгуудыг мөн хүний эрхийн комисын удирлагудыг гоцууралахыг танаас хатуу шардаж байна шүү жирийн ард чинь
2014-02-06
baavar:
naad zasag noenii huuhediig mori unuulaad uzdee ene muu yah bol doo buun ym bolondoo hun huuhed bolhoor toohgui mashin ochood murgusun ymar erguu hun ve uil ur gej bdg ym shuu muusain ulsiin munguur bayjsan durakuudaa
2014-02-06
баттогтоход:
наад жийп чинь дундуур нь орсон юм байлээ шдээ. үйлийн үр чинь ирнэ үр хүүхэд дээр чинь тусна хараарай
2014-02-05
jjjj:
ene zasag darga nar chni boon tom mashin unasan hvmvvs bdag.shalgamaar yum.deer veiin hvvhed odoogiin hvvhdvvd orchnoosoo bolood oor bgaa.terhooson yos zanshil yarisan hvmvvs oorsdiinhoo hvvhdvvdig unuulaach.harin ch ted nar ni turihan hvvhdvvd angli -mongol holij yarisan hvvhdvvd bdag yum bilee.hvvhdiin erh gj yarih ni zov shdee.
2014-02-05
zochin:
hamgaalalt zohion baiguulaltiin arga hemjee sain avaad l ajillah heregtei shuu dee. tegeed hyanalt ni ajillana biz. havriin uraldaanii sungaa chin bituund bolj l baidag shuu dee. tegeed alivaa sport sanhuujilttei baij l huchirheg hugjil irne shuu dee. jaahan mungutei mongol setgeltei humuus ene sportiig hugjuuleh ni yunii buruu baina aa. harin huuli busaar olson mungutei humuusiin olson mungiig ni shuumjilne biz ingej ulamjlalt sportiin ahuin tom soyoliig hudlaa dalimduulj sanhuujiltgui bolgoj darj avah gesen hariin yalanguya hyatad bodlogo interneteer huchtei yavaad baih yum.
2014-02-05
бобо:
батхүү,м.энхболд нар боливол яасан юм.олон хүүхдийн амь насаар тоглолоо.ичихгүй цол мол аваад байгаа юм.мөнгө цагаан нүд улаан болсон адгууснаас дор уяач нэртэй хулгайчидын эсрэг нэгдэгтүн.энэ хаврын уралдааныг хүй долоон худагт хийлгэхгүй. цаашид өвөл хавар морь уралдуулахын эсрэг тэмцэлд нэгдэхийг хүүхдийн төлөө нэртэй байгуулага,хүний эрхийн комиссыханд уриалж байна
2014-02-05
zochin:
nytagtaa yu bolj bgaag meddegvi zasagaarch yax yum bilee mordvvlj chadaxgvi bj xyyli gargaad ch yax yum bilee dee
2014-02-05
00000000000000000:
батхүү морио унуулах хүүгүй юм уу...
2014-02-05
заяат :
дарга нар минь яасан мунхаг вэ? морь хадуураад машин мөргөсөн хүүхэд унасан гэнэ. буруутан нь морь машин хоёр болохоос морь хөөсөн хөөрцөг толгойт биш бодлж хувирч байна. хужиртад морь уралдуулчих эр байхгүй ээ, батхүү, дагвадорж мэт эргүүнүүд сагсуурч байгаа юм. тэр муу бэртсэн хүүд з сая төгрөг санаанаасаа өгчих сэтгэдл тэдэнд байхгүй дээ. батхүүгийн гар урт шүү. түүний явсан газар дандаа балагтай, хар энергитэй хулгайч байгаа юм.
2014-02-05
зочин:
монголчууд бид мориноос унаж босож ирсэн зоримог ард түмэн шүү дээ.орчин цагийн нялзрай нялуун этгээдүүд солиорч байна.засгийн газар , хүний эрхийн үндэсний комисс, хүүхдийн төлөө үндэсний газар зэрэг төрийн байгууллагууд нь үнэхээр хүний төлөө санаа тавьдаг бол гудамжаар тэнэж яваа гэр оронгүй энэ олон хүүхдүүдэд анхаарчээ.
2014-02-05
irgen:
uyachidyg nertei avligachidyg namnaj ehlehgui bol huuhduud deer mani tug tahiad duuslaa shuu?
2014-02-05
1919:
ямар нэгэн асуудалд ул суурьтай хандаж бай. хэн нэгнээс бурууг хайх мөн хэн нэгнийг буруутгах нь бидний алдаагаа засах гол зам биш аливаа хөгжилийн гарц нь түүнииг зөв зохистой хэлбэрд шилжүүлэх нь чухал морин спорт уяачидиин холбоо өвөл хавар зун намар морь уралдуулаж болох болхгүйг сайн судлах хэрэгтэй. хэрэв монголчууд уламжилалт морин спортыг энэ хэлбэрээр цааш хөгжүүлэж авч явхаар бол ядаж морны зам ямар байх ёстойг, морны унаач хүүхэдиин хувцас ямар шаардлга хангсан байх талаар стандарт тогтоож түүнииг ягштал биилүүлэх хэрэгтэй хууль болгох хэрэгтэй.
2014-02-05
irgen:
tsus ni ih oirtoj baigaa gazar daa, uburkhangain udirdlaga. yalanguya togtohsuren guai ta. tegeed hunii huuhdiin eruul mend hohirood baihad toohgui... uuriiguu umuuruud l
2014-02-05
иргэн:
морио таслаж авах гэсэн уяачын буруу биш хадуурч яваад хүүхдээ унагасан морины буруу гэж тэнэгтэж байгаа засаг дарга өөрөө адгууснаас тэнэг бус уу.
2014-02-05
иргэн:
морио таслаж авах гэсэн уяачын буруу биш хадуурч яваад хүүхдээ унагасан морины буруу гэж тэнэгтэж байгаа засаг дарга өөрөө адгууснаас тэнэг бус уу.
2014-02-05
зочин:
морь хадуурч очоод машин мөргөж гэнэ, битгий худлаа туугаад бай. адуу машин мөргөх бүү хэл хаана гишгэхээ ч мэддэг, мэдрэл муутай хүнээс ухаантай амьтан шүү. хүүхэд гэмтээснээ булах өөрийгөө хариуцлагаас мултлах гэж мөн их мачийж байнаа дарга гуай
2014-02-05
irgen:
uyachidyg neg negeer ni namnaj ehluul yasan yom be?
2014-02-05
зочин.:
тогтохсүрэн минь ээ,өвөл морины уралдаан зохиохыг хатуу хориглох хэрэгтэй. хужирт суманд г.батхүү мэтийн хэдэн баян дур мэдэн морио уралдуулсан нь чамд хамаагүй л дээ. гэхдээ л аймагт болж буй бүхнийг чамд хамаатуулна. хөлдүү гөзөар хүүхэд мориноос унахад заавал бэртэнэ. хотын олигархи г.батхүү мэт үүнийг мэдэхгүй.
2014-02-05
irgen:
oo hyyhed hynd hychir ajild zarj baihgaa neg helber shyydee.jaahan hyyhed ynae l gene bizdee baliar myyhai hymyys ium aa.yr hyyhdee hairlaachdee ene eh ni gej yamar bydyyn bor hyyhen baina aa.
2014-02-05
зусаг дорго:
зусаг дорго нь ширэн нүүрээ хамгаалж байна мөн тэр бооцоо тавьдаг цүзгэрүүд нээрээ явганаар өөрсдөө уралдвал таарна морь бахардахын биеээрээ мэдрэг
2014-02-05
zasag:
zasag dargaa gej teneg nowsh yumaa
2014-02-05
bold:
ene yu ve undaa uurlaad bga ym bol surtei ym boloogvi huuhed zvgeer bgd geh shig estoi ymtai gar ve muusain baychuudiig uursdiin unuulaad yval taaran
2014-02-05
зочин:
энэ тэнэг засаг дарга амьтны хэл амны бай болж дууслаа
2014-02-05
1234:
бооцоо мөрий тавьдаг гарууд өөрсдөө явган уралдмаар юм
2014-02-05
зочин:
морио уяачид нь өөрсдөө унамаар юм тийм их нэр хүндэд дуртай юм бол
2014-02-05
0999:
өвөрхангайн цус нь ойртсон эргүү мал тархины гэмтэл ямар байдгийг чамд үзүүлэх юмсан
2014-02-05
бичгийн дүрэм зохиогч:
zashin гуай зөв бичээч ээ
2014-02-05
мөнх:
болиорой новш оо. хэдэн уяачаас мөнгө авчихаад хүний хүүхдийн амийг ч тоохгүй новширч байна даа.
2014-02-05
zochin:
obol bol uralduulahgui baisan ni deer.. teneg darga nertei malaa 15 hvreheer obol duusah yum uu? ene chini zasgiin gazariin shiidberiig esergvvtseed bgaa yumuu ene mal...
2014-02-05
зочин:
битүүнд морь уралдуулж шинийн 3-аас хойш хурдан морины уралдаан хийх хуулийн заалтыг зөрчсөн хүмүүсдээ засаг дарга аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хуулийн байгууллагад хандан хариуцлага тооцуулах ёстой ажлаа хий засаг даргаа
2014-02-05
baagii:
mori mashin ochij murguh uu ain mashinaar dairsan l bna sht
2014-02-05
bogii:
өөрийнх нь хүүхэд бол...?
2014-02-05
зориг:
битгии жижиг юм яриад бие омоороод суугаад баи ажилаа хии аимгиинхаа товиин оир орчимын замаа зас ядаж монгииг нь идчихсэн уу магадгуил баих
2014-02-05
0999:
uuriinkh ni khuukhed morinoos unaj tarkhindaa gemtel avsan tokhioldold ...iim toomsorgui yariltslaga ugukh bolov uu...zevuun yumnuud
2014-02-05
munkh:
ym gdeg helj irehgvi hisej irdeg hoino buruutgah ym bhgvi bertej gemtej bga hvvhdiin uya ar tal ni burhanii shashnar bol zas l ym ni dutuu garz ihteeges bolj bga tal bii uyachid maani uul usaa sain aragdaj bai
2014-02-05
jyraa:
mori uraldaj huuhed gemtehees omno ter arga he.jeegee abch baihgui yasiin be darga tcaraitai mal min
2014-02-05
zachin:
миний бодлоор морь уралдуулахыг хориглох биш морыг энэ орчин цагт яаж аюулгүй зөв уралдуулах талаар дүрэм журам боловсруулаад түүниийхээ дагуу шаардлага тавиад явхын бол уралдуулхад болохгүй юм ч баихгүйлдээ харин зөв голдирлдоо ороод хөгжөөд явах боломжтой.
2014-02-05
7890:
хэзээний ярилцлага вэ? битүүнээс хойш өнөөдөр 6 дахь өдөр шүү.
2014-02-05
123456:
өөриигөө өмөөрөөд байна уу даа зусаг дарга гуай
2014-02-05