Парисын “Их дуулга”-д манай 18 жүдоч зодоглоно
2014-02-05

Жүдогийн аварга шалгаруулах Парисын “Их дуулга”-ын тэмцээн  энэ сарын 8, 9-нд болно. Тэгвэл уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчид тодорчээ.

7

Манай улсаас МУГТ, Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг тэргүүтэй 11 эрэгтэй, МУГТ М.Бундмаа, М.Уранцэцэг нарын долоон эмэгтэй нийт 18 тамирчин Парисын татамид зодоглох нь. Баг тамирчдын Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Ш.Цэвэлмаа нар ахлана.

6

Тэмцээний эхний өдөр хуваарийн дагуу эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жингийн барилдаан болох бол дараах өдөр нь бусад жингийн  аваргууд тодорно. Энэхүү тэмцээнд түрүүлж алтан медаль хүртсэн бөхийн чансаанд 500 оноо нэмэгдэнэ. Харин удаах байруудад шалгарч мөнгө, хүрэл медаль хүртвэл 300 ба 200 оноо дагалдах аж.

6

Франц улсын нийслэл Парис хотноо болох  “Их дуулга”-ын тэмцээнд оролцох Монголын жүдочдийг танилцуулж байна.

6

Эрэгтэй:

60 кг: Г.Хэрлэн, Г.Болдбаатар

66 кг: Д.Төмөрхүлэг, А.Батсуурь

73 кг: Х.Цагаанбаатар, Г.Одбаяр

81 кг: Г.Түвшинжаргал

90 кг: Х.Цогтгэрэл

-100 кг: Н.Түвшинбаяр

+100 кг: Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн

7

Эмэгтэй:

48 кг: Г.Отгонцэцэг, М.Уранцэцэг

52 кг: М.Бундмаа, Ч.Аззаяа

57 кг: Д.Сумъяа

63 кг: Б.Мөнгөнчимэг

+78 кг: Д.Жавзмаа

6

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
nyamochir :
nyamochir yaagaad shig*e bagt baidaggui bilee humuus
2014-02-05
ccccc:
delhiin avargiin mongon medalt amartuvshin, olympiin hurel medalt nyamochir nar yasan be?tsagaan baatar zaluuchuuddaa bolomj olgohgui yadag harimal boh ve!
2014-02-05