Айлын гэр шатаж, дөрвөн хүүхэд нас баржээ
2011-01-13

Өчигдөр шөнө Улаанбаатар хотын хэмжээнд  гал түймрийн гурав, галын зөрчлийн гурван дуудлага, нэг мэдээлэл тус тус иржээ.  Харин орон нутагт галын аюулын улмаас  хүүхдүүд  амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Гуравдугаар багийн нутагт оршин суугч  Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харъяат У-ын дөрвөн ханатай гэр урд шөнө  02:30 цагийн орчимд шатжээ.   Галын улмаас   14 настай эмэгтэй С, 12 настай эрэгтэй Х, 11 настай эрэгтэй, 9 настай эмэгтэй С нарын дөрвөн хүүхэд шатаж нас баржээ.

Б.Баатар

Shuud.mn
Сонин хачин
aimriin hvn shataj bn gdg chn nvgel baigaada burhan min mgliig min iweej hairla um maanii badmi hum um daarii daarii suuhaa bazarwaani gj
2011-11-18
Burhan min um maani bad mi hum
2011-10-14