Такси № 54
2014-02-05

Сар шинийн мэнд хүргэе, манайхаан. Модон морин жилдээ босоо хийморьтой сайхан гарсан биз ээ. Миний бие энэ шинэдээр золголт хийж өргөн тэмдэглээгүй ч эгэл олныхоо дунд хэр чадлаараа явж сар шинийн зураглал буулгаснаа хүргэж байна. Та бүхний таалал орштугай. 

5

1.Цалиндаа бууз аваад ...

Битүүний орой өнөө өөд болдог ахынхаа хөгшин дээр очихоор Тахилт чиглэж явтал нэг хүүхэн  тор дүүрэн юмаа дааж ядсаар гар өргөлөө. Автобус ирдэггүй ээ, дээшээ хоёр буудал газар 500 төгрөгөөр явчихья тэгэх үү гэлээ. Би ч битүүний өдөр буян санаж “тэгээ суу, хүргээд өгье” гэлээ.

6

Хүүхэн суух гэснээ нэлээн цаана алхах хоёр хүүхдийг харснаа надад хандан энэ хоёр хүүхэд чааваас бас явах гээд байгаа юм шиг билээ, аваад явчих юм уу та  гэлээ. Харвал 15 орчим насны охин хүү хоёр бас л нэг шуудай тор ачаатай зогсч байна. Хүүхэд яаж ялгаж орхих билээ. Тэгье дээ та дуудчих л гэлээ.

Өнөө хоёр ч шуудайтай юмаа тэврэн гүйн ирж хойно суулаа.

Би яриа өдвөл хүүхэн ээлжийн ажил таараад оройтчихлоо, одоо гэрт зуун задгай л намайг хүлээсэн улс л байгаа. Ядахад автобус явдаггүй гэж учирлалаа. Хүүхэн ч хоёр буудал яваад л баярласнаа хэлж буулаа. Харин нөгөө үлдсэн хоёр маань “Бид хоёр Тахилтын эцэс орно ш тээ ахаа” гэж намайг муужруулах шахав.

Х -Хөөе та хоёр минь юу ярина вэ. Тахилтын эцэс чинь эндээс бараг 5, 6 буудал 10-аад км газар ш тээ. Ах нь болохоор бүр доошоо эсрэг хөдөө тал руу нь гарна. За явлаа гэхэд бараг 8 мянган төгрөг гарна. Та хоёрт тийм их мөнггө байгаа юм уу айн.

Х/хүү/ -Өө тийм мөнгө байхгүй ахаа, хоёулаа тав, таван зуу гээд мянгаа өгөөд л явна ш тээ.

Би гацаанд оров. Битүүний шөнө 10 цаг болж байдаг. Тэнд хөгшин хүн хүлээгээд байдаг. Хоёр хүүхэд хэдэн бууз тэвэрчихсэн дээшээ явна гээд байдаг. Эзэнгүй буудалд дээр хүүхэд орхих хатуу. Тэгээд яахав хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлье гэсэн уриаг санаад өнөө хоёроо аваад дээшээ давхилаа даа. Манай хоёрт би нэг болзол тавьсан нь гэртээ очтол ам хууриагүй ярих. Хүү ч гэртээ байдаг, аав ээждээ тусалдаг гэсхийгээд ярих хөөрөх сонин хачин нь барагдав бололтой цааш дуугүй болов. Харин охины яриа сэтгэгдэл төрүүллээ. Нэг цайны газар гэрээгээр ажиллаж бууз чимхсэн гэнэ. 10 гаран кг махыг ганц цагт л бууз болгодог байсан гэнэ. Нийт таван өдөр ажиллаад 50 мянган төгрөгийн цалин авахаар болж. Гэтэл нөгөө ажаа нар нь бэлэн мөнгө орж ирэхгүй байна яахав гэж луу унжсан тул цалиндаа тааруулж бууз аваад байгаа гэнэ. Газар тавихгүй тэврээд яваа тал шуудайд нь 12 кг хөлдөөсөн бууз буюу ажлын хөлс нь явж байж. Гэрт нь ээж нь ах бас эгч гээд 5 хүн битүүрэхээр буузаа хүлээж суугаа тул яарсан ч өнөө ажлынх нь эгч нь ирж буузаа гаргаж өгөх гэсээр оройтсон тухайгаа ярилаа. Өрөвдлөө хөөрхийг, ариун цагаан хөдөлмөрөөрөө зүтгэж аав ээжтэйгээ бууз банштай хангалуун сайхан битүүн гаргачих гэж яваа хүүхдийн сэтгэл миний халтуур хийж таван цаас олохоос хол илүү үнэ цэнэтэй хүсэл мэрийлт санагдлаа. Тахилтын эцсийн буудлаас чиг хойшоо ямар ч саадгүй шулуун замаар 2 км гаран өгсөөд задгай хашаатай гэрийн үүдэнд ирж зогслоо. Яндангаар нь уур савсаад ямартай ч гэрт битүүлэг цагаалга эхэлсэн бололтой байлаа. Хамт яваа дүүгийнх нь сарвайсан тавьт зуутаар базаж цэгцэлсэн 1000 төгрөгийг нь авч төвдсөнгүй, сайхан шинэлэхийг ерөөгөөд шууд хөдөллөө. “Ахаа болгоомжтой яваарай” гэх охины талархлын үг өвлийн жавартай гадаа үлдлээ.

6

2. Машин угааж мөнгө хийлээ

Баянхошуу гарч хөгшчүүл зөөхөөр өгсөж явтал нэг чөөргөр хүү гар өргөлөө. Замд ойрхон буучихья ахаа гээд урд суулаа.

6

Х -За дүү сайхан шинэлэв үү?

З/залуу/ -өө сайхан даа, Өнөөдөр л гэр рүүгээ явна даа, Баянхонгор.

Х -Шинийн нэгэнд явж амжаагүй юу?

З -өө тийн мөнгө хийх гээд машин угаалгад ажиллаад.

Х -өө тэгвэл цөм хийсэн байна даа дүү. Машин угаалга битүү оочер байсан шүү.

З -Яахав дээ, тэгэхэд эзэн л баяжина биз.

Х -Та нар яадгийн, цалингаа бодохдоо.

З -Нэг машины 30 хувь ш тээ. Би яахав хоёр өдөр угаагаад 80 мянга л хийлээ...

Золголтод аймаар явж байна аа ах минь. Таван цаас бариад гялтайхад хэд золгоод л хямарч байна ш тээ кк , тэгээд нэг оймс бариад л ккк.

Х -Одоо тэгээд яасан, золгосоор буцах зардалгүй болсон уу?

З -ккк бараг тийн, нэг ах хүүтэй ярьсан орой цуг гарья гэж.Тэгээд харчихна аа, уг нь би нийт 200 мянгыг авсан цувуулж аваад үрчихлээ.

Х -Овоо л мөнгө авч дээ уг нь ... Залуу маань над руу тун таагүй харж “200 мянга мөнгө биш шүү дээ ах минь, зовж зовж л олдог Пи, баячуудын бандаганы мөнгө шүү дээ” гэж хэлэхдээ нүд нь хүйтрээд явчихлаа. Би ч баярын өдөр уурыг нь хүргээд яахав гэж бодоод амаа хамхилаа. Ер нь бол нэг л баярын өнгөгүй нэлээн гутарсан байрын хүү телевизийн хойшоо шинэ замын урд гудамжинд буулаа.  Нутагтаа очоод сэргэх байгаа. Энд бол их стресстсэн санагдлаа.

6

3.Топ бэлэг авлаа

Цовоо цолгиун дуутай 20-оод насны охин хорооллоос цамбын урд Номин хотхон руу хүргүүллээ.

6

Х -За алт мөнгө их хураав уу, топ бэлэг юу авав даа?

Э/эмэгтэй/ -Үнэртэй усны ком авсаан ккк. Тэр л топ байлаа даа. Та ямар бэлэг авсан?

Х -өөн би ч нэг хоёр Янмал оймстой л байх шив, бараг хэсээгүй ээ ах нь.

Э -Аан би таныг бодвол таван ч айлд орчихоод одоо бас нэг айлд очих гээд л явж байна. Таксидаад л хэсээд байна.

Х -Өө чи ингэж таксидаж хэсэх юм бол дэмий дээ. Алдагдалд орно шүү ккк, Таксидна бэлэн мөнгө барьж золгоно айн, балансгүй юм болно шүү.

Э -ккк нээрээ тэгэх байх шүү, хасах талдаа гараад 10 мянгаар очоод л 5 мянгын бэлэг аваад л тэ ккк.

Х -Энэ ч наргиа яриа л даа. Яаж ч бодсон сайхан баяр шүү тэ, бэлэг өгч авах ч юу нь буруу байхав ёс юм чинь.

Э -Утасны нэгж уг нь хамгийн их хэрэгтэй бэлэг юм шүү тэ. Зарим айл амар, шууд асууж байгаад л өгчихнө. Айлууд тамхи өгөхөө больчихож тэ, харин бээлий бас нэлээн явж байна лээ шүү ккк. Би нээрээ өчигдөр хоёр уруулын будагтай болсон юм байна ш тээ. Дүүг нь хөөрхөн болохоор ингээд гоо сайхны бэлэг дараад байна уу гээд байхгүй юу ккк. За за ах минь эргээд зогсчих энэ урд байр... урд тал нь битүү түгжрээ байна ш тээ...  Би эндээс гүйчихье.

6

4. Орой 5 цагийг хүлээгээд л байдаг байлаа

Нэг буурай 2 охиныхоо хамт сууж Төмөр замын шар байр хүргүүллээ.

7

Э/эмэгтэй/ -Ээ энэ одоо хаврын хавирга нэвт салхи нь эхэлцэн байна шүү ..ти ти ти ти. Бид нар ч бас азтай байна аа гарч ирээд л шууд машин авчихлаа.

Х -За эмээ өнөөдөр гарч айлаар алчуур цуглуулж явна уу та?

Э -хэхэхэ тийн, энд дүү нарынд орж цай уугаад гарч явна би.

Х -Аан гадуур гэрээсээ гарч амжаагүй тан шиг настайчууд бөөнөөрөө гарч золгоод, өнөөдөр ширүүн байна шүү.

Э -хэхэ нээрээ тийн ширүүн л байна даа бид нар чинь.

Х -Бас хажуугаар нь тэр бөөн олноороо, хамт олноороо золгоод хэсээд байна гэж дуулдаж байна.

Э -Тийн бололтой. Бидний үед чинь оройд нэг ах дүүгээрээ орж золголт хийгээд өдөр нь ажлаа хийгээд тэгээд л нэг нууцхан байдалтай хийдэг байлаа. Албан байгууллага дээрээ золгоно барина гэж байхгүй.

Х -Бараг л нуудаг байсан гэсэн тэ.

Э -Үгүй тэгээд барьчихдаг байсан юм чинь. Янз бүрийн хурал лекц, семинар уулзалт гээд арга хэмжээ төлөвлөөд тараахгүй барьчихдаг байсан юм чинь. Хэцүү, явуулдаггүй. Их сүртэй хийвэл буруудна, арга хэмжээ авахуулна. Тэр намын гишүүд бол бүр цагаан сар хийнэ гэж ярихгүй. Хэ хэ тэгээд л хулгайгаар таван цагийг л хүлээгээд л хонх дуугарахаар чинь дэр хийтэл гараад л гэртээ битүүрээд, яахав хөөрхий. Гэхдээ л сайхан байсан санагддаг юм. Хэдий тийм юу байлаа ч гэсэн өөрсдөө хамаг юмаа хийгээд бэлдээд л боовоо хайраад л болоод л байсан юм. Хэчнээн хорьсон ч  ард түмэн чинь тэгээд хийгээд л өнөөг хүргэлээ дээ...

Энэ манай энд их сайхан сийрэг байдаг байсан юм, машин багатай. Одоо энд хоёр байшин нэмээд барьчихсан чинь одоо ингээд битүү машин байдаг болсон.. за чи тайван зогсоно шүү, эмээ нь бууна. Ачаа авна, айн за баярлалаа хүү минь...

7

5. Бурханы өмнөх архи хэцүүдлээ

Ойрхон яваад бууя гэж суусан залуу “Энэ жил их сайхан боллоо. Хүмүүс архи дарс уухгүй байна. Настай улс чинь бараг нэг шил задлаад тэрүүгээрээ цагаан сарыг авчихлаа гэж байна. Зарим өвөө нар чинь цугласан архиа яах уу ямар хүүхдүүдэд өгөлтэй биш гэсэн шүү сууж байна лээ ш тээ” гэж яриа өдөв.

7

Х -Харин тийн бурхны архи болохоо байлаа их боллоо гэсэн өвгөд байлаа шүү.

З -Тэр чинь л тэгээд сайхан баяр болсон гэсэн үг ш тээ хөө. Би өнөөдөр л ганц нэг согтуу хүн харлаа. Байгууллагын золголт гээд явж байгаад хаа хамаагүй нэг айлд санаандгүй ороод уг нь манай нэг ажилтан л даа. Тэгсэн тэнд нэг дэвсэн нөхөр харлаа. Өөр согтуу ч харсангүй дээ... Энэ нэг ганц тамхи татчих уу. Намайг жоохон байхад чинь саяхандаа бараг 3 өдөр хавтгай архидчихдаг байсан биз дээ.

Х -Өө ууна ууна. Би шөнө нэг гэр хорооллоор явсан чинь жоохон банди нар ганц нэгээрээ согтуу харагдлаа. Тэрнээс учраа мэддэг насныхан бол ер нь согтуу харагдсангүй шүү.

З -Харин тийн архи моодноос гарчихжээ хө. Аан манайхан ч бас сайн хэсч байна шүү. Шөнө 12 гэж айлд ороод бууз тавиад хэрэггүй гээд бэлгэ аваад гарахад л зөрөөд л хүмүүс орж ирээд л буузаа буцаагаад тавьж байгаа харагдаж байлаа шүү ккк.

Х -Чи бас 12 гээд л сайн хэсчээ тэ.

З -өө тийн авгайг дагаад чирэгдээд л явлаа ш тээ яахав. Хөөе нээрээ тамхи өгч байгаа айл алга. Манай найз тамхичид ч тэгж байна лээ ккк. Дээр чинь нэг гайгүй айл “майлд сэвэн” гээд л өгдөг байсан. Энэ жил цагаан шонхор ч алга ккк сонин. Харин надад нэг айл тасарсан хос савхин бээлий өгсөн шүү. Дэлгүүрт л лав би хараагүй, үнэн орги ккк.

За за ах энд түр зогсоорой миний машин энэ байна. Баярлалаа алт мөнгө их хураагаарай ккк.

 6

5. Км чинь үржээд байна шүү

Шинийн 3-нд хөл ихтэй байлаа. Нэг өлгийтэй хүүхэд тэвэрсэн бүсгүй ээж нь бололтой хөгшний хамт гар өргөлөө. Манай гурав суугаад хэнийд хаашаа эхэлж хэсэх тухайгаа хуралдаж хэдэн тийш утас цохисны эцэст орой талаас нь буюу Алтай хороолол талаас нь эхэлж тойрохоор тогтсоноор би Нарны гүүрээр Морин жилийн эхний давалтаа хийлээ. Өнөө Алтай хотхон аман дээрээ таг гацчээ. Би хүмүүсэээ арай гэж дөхүүлж буулгаад эргэтэл хойд хаалга тогшин нэг эмэгтэй явах уу гэж дохиж байна. Явнаа гэж хэлтэл эмэгтэйчүүдийн десант бууж хаая хүүе нааш цаашаа гэсээр нэг мэдэхэд кабин дүүрэн хүүхэн суучихав.

6

Урд суусан эмэгтэй “за тэр шар таксиг дагаад Хайлааст руу урагшаа” гэж цоглог командаллаа.

Хамт олноороо яваа бололтой, энд айлд маш ихээр шахуулж ууснаа ярьж бас хажуугаар нь намайгаа аятайхан хүү, залуу байна гэж нэлээн явуулж шаагилдсаар гүүр давж 4 зам ороод ирлээ. Уулзвар дээр урд яваа шар таксины харалдаа очиж зогссон манай хэд хоорондоо харилцан мэндчилж, өөр өөрийн таксины жолооч нарыг магтан илүүрхлээ. Намайг ч хөөрхий арай л нисдэг тавагтай жолооч гэсэнгүй бас би км-ээр явахаа больж хэн нэгэн эмэгтэйд нь татагдаж дурлаад улмаар тэднийг дааж замдаа нэг караокед орох болсон зэргээр нөгөө хэддээ гайхууллаа. Нөгөө талаас таксины жолооч нь бүрэн номхорч бүсгүйчүүдтэй цуг наргин буудалд ч буухад бэлэн болсон талаар илүүрхсэн мэдэгдлээр хариу барилаа. Харин нөгөө таксины жолооч хижээл ах хүү нэг биш нэлээн төвөгшөөсөн янзтай ярвайсхийсэн харагдав.

6

Ард суугаа эгч гэртээ урьсан бололтой хайлааст руу хэрхэн явахыг зааварлаж  байлаа.

Хөөе чи хэдэн км-ээс явсан билээ. Заримынх нь км-ийн мөнгө нь үржээд гараад байна гэсэн шүү ккк. Үнэнийг хэлэхэд, мөнгөтэй гайгүй хэд нь урд машинд суусан, бүгдийнх нь утас нь дараа, хариулт ерөөсөө авдаггүй. Харин чиний машинд бид хэд халамжийн голдуу хүүхнүүд нь суусан мөнгө байхгүй шүү. Төлбөрөө өөрөөр хийвэл хийх л юм, нэг бол төлбөрт нь миний насыг өөрийнх дээрээ нэмээд аваарай гэх зэргээр намайгаа явуулж цагаахан хөгжилдсөөр нэг л мэдэхэд 32-ийн тойргийн бөглөөнд ороод ирлээ.

Эрд суусан эмэгтэй “ёооё хэн эмч арай л аймаар шахах юм аа. Бараг таван рунк уулгачихав уу яав” гэж халаглалаа. “Харин тийн” гэж араас дэмжих хэд хэдэн эмэгтэйн дуу гарлаа.

6

З -Одоо танайд яахын.

Э/ээгий/ -Өө манайд манайд цагаанаар дагнана шүү. Манайд очиж байж, юу уулгахаа би мэдье.

За дүү минь эгч нь жоохон галзуу шүү, энд чинь тайчих үзүүлбэр үзүүлж чадах л байх. Бенз бил үү тэр гаагаагаа наад урд толинд чинь өлгөөд аан хахаха....

Тэр урд машины Сарнай бол аль хэдийн нүцгэлээд жолоочийг нам болгочихсон явж байгаа даа ккк. Манайхан бас янз бүрийн юм үзүүлэх юм уу, аан хахаха бөөнөөрөө нэг сайн инээлдэж авч байна.

Эмэгтэй “Ёооё толгой өвдөөд” гэхэд

Э -Чи сто грамм татахгүй ингээд стресттээд яваад байхаар чинь толгой чинь өвдөнө ш тээ.

Нэг нь утсаар ярьж байна... “Миний охин хаана байна.  За чи тэгээд бууз жигнэх гэж байж гал тавчихав даа. Лавшаа хийгээд идээ ч, ээж нь удахгүй ажлынхнаараа хэсэж байна... за гарахдаа залгая за, гал түймэр гаргав аа, хөргөчний хаалганд гурил байгаа ш тээ”. Энэ үед гэрийн эзэн бүсгүй утсаа хайж асуудал үүсэв. Тэгээд намайг дугаар луугаа залгаж өгөхийг гуйлаа. Би залгатал нэлээн бүдэг цүнхэнд нь дуугарлаа.

Эгч нь залуудаа 40 мянгатын хүүхэн байлаа. Энэ Баяраа, Бат-Үүлийнхний үе. Тэд нар маань одоо юу вээ бүгд томроод. Одоо нэг Үүлтэй уулзаж саанаа хахаха. Нээрээ хэн ч л өөрийгөө сайхан л гэж бодно ш тээ... Автобусанд нэг хүүхнийг нэг залуу “энэ нэг бүдүүн бандгар юм одоо урагшаа яв л даа” гэсэн юм байна л даа. Тэгсэн нөгөө хүүхэн нь “Хн чи намайг зун хараарай” гэсэн гэнэ лээ хахаха. Зун бол тэр чинь гоё л хүүхэн байгаа ш тээ, тэ ккк.

Бид бөглөрсөөр Хайлааст руу өгсөж ирлээ. Аяз гэж нэг баар караоке өнгөрөөд Элгэн Ус гэх нэртэй дэлгүүрийн урдуур баруун тийш эргээд өгсөнө шүү гэж гэрийн эзэн эмэгтэй зааварласаар... Гэр нь нэлээн өгсүүр бараг уулын бэлд байсан тул би муу машинтайгаа зүтгүүлээд зүтгүүлээд 100 метрийн наана хий эргэж зогслоо.  Манай хэдэн хүүхэн ч намайг магтаж, харамгүй урмын үг бас км-ийн мөнгийг хайрлаад бууж шаагилдсаар дээш алхацгаалаа.

Би ч эргээд төв рүү харвалаа...

6

6. Өмхийрсөн аяга

32-ийн тойргоос нэг залуу хүүхэн хоёр суулаа.

6

З/Залуу/ -За ах сайхан шинэлсэн үү, 700-аар явж байгаа биз дээ. Зарим Си /такси / одоо 800 гэж солиороод, сая замдаа буучихлаа.

Х -Такси ховордоод 800 гэж байгаа гэсэн, би ч 700-гаараа л явж байна.

З -хөөш Чимгээ чи одоо тэр яриад  байгаа нь, аяга юм уу хоолны сав юм уу.

Ч/Чимгээ/ -Аан  сүртэй юм, ганц аяга ш тээ.

З -Тэр чинь тэгээд яагаад өмхийрчихдөг юм бэ дэ. Яаргаатай гэж би л хэрүүл хийлээ ш тээ. Танай үнэр танар арай л дэндүү байна, яацийн гэр орондоо бааж шээдэг юм уу гэж солиороод тэр ганц аяганаас чинь болж цагаан сараар  байрнаасаа хөөгдөх шахлаа ш тээ.

Ч -За яадгийн чи одоо сүртэй юм, нэг аяганаас болж надтай хэрүүл хийх гээд байгаа юм уу.

З -Чи өөрөө ганц аяга угаачихгүй арчаагүй л гахай байгаа байхгүй юу.

Ч -гахай, чи одоо намайг гахай гэж байгаа юм уу, тэгвэл тэр байрны авгай чинь шулам за...

З -Чи амаа тат аа хөөе...

Ийнхүү тун эвтэй суусан хоёр хос мууцалцан үг хаялцсаар Хилийн цэргийн удирдахын ард буулаа. Нэг айлыг байрнаас нь хөөлгөх шахаад дараа нь хооронд нь хэрэлдүүлж гэр бүл салгах шахсан ёстой нэг өмхий аяга бололтой...

6

7. Ээж, би хайртай юм байна аа

За тэндээсээ урагшаа сансар эргэтэл Сэлэнгээс ирсэн золгоочдыг Вокзал хүргэж өглөө. Ингээд хойшоо эргэж дараагийн ээлжинд агсагнадаг нэг залууг авлаа. Жанжин малгай тавьсан яльгүй гуйвах бондгор махлаг залуу гар өргөхдөө л утсаар ярьж байсан юм. Хальт телевиз гэж дохиод утсаар ярьсаар байлаа.

6

З/залуу/ -... гэхдээ Оюунцэцэгээ хөөе.. Ононцэцэгээ хөөе. Би мангар шартай шүү, дахиж л битгий миний нэр нүүрийг битгий гутаагаарай гэж... Би хэзээ ч тийм тэнэг байж үзээгүй. Би ядардаг байсан гэхдээ би охидынхоо өмнө бууж өгдөггүй байсан. Одонтуяа, Одонцэцэгээ би Одноод хэзээ ч би бууж өгөхгүй за юу. Одноо надаас гуйж байснаас би гүйж яваагүй юм. Одноо намайг мөнгөтэй болохоор явдаг мөнгөгүй болохоор үхдэг, тийм хүүхэнтэй би юу ч ярих юм бэ дээ тэ. Янхан гээд хэлчихвэл дордуулчихна, яамбатай гээд хэлчихвэл дээрдүүлчихнэ, хөөе Одонцэцэгээ ах нь хөөе сая хөдөөнөөс дөнгөж орж ирчихээд, ах нь явчихна за юу. Би Одноод хайртайдаа биш ..дэндүү байна уу, байна уу... нөгөөдөх нь утсаа салгачих шиг болов.

6

Дараагийн хүн рүүгээ улайрсан янзтай залгаж байна. ... хэсэг оролдлого хийсний эцэст за хүүхээ гэх настай хүний дуу бүдэгхэн сонсогдлоо.

З - ... Хүү нь тийн би байна. Хүү нь өнөөдөр аав та хоёртой юм яриагүй шүү, хүү нь өнөөдөр, би морины уяан дээр очиж жоохон омогшлоо. Хүү нь би ирж яваа морийг мэддэг юм байна. Гэхдээ би ханиасаа, ханьдаа хайртай байжээ, би хайртай байсан юм байна. Гэхдээ хүү нь дахиж тэгэхгүй ээ би дахиж эвлэрэхгүй ээжээ,  гэхдээ битгий хүүгээ буруугаар ойлгоорой

Миний охин өнөөдөр дэлгүүр дээр нь очоод айлгүйтээд байж байгаа. Гэхдээ миний охин яахыг би л мэднэ ш тээ ээжээ. Би таны охинд л дэндүү хайртай байжээ. Миний охин маргааш танайх руу явах гэж байгаа. Миний ганц охин Сарнай, гэхдээ би хоёр дүүг нь би хэзээ ч явуулахгүй яагаад гэхээр би шинийн 3-нд охиноо явуулах байсан юм. Байна уу ээж, гэхдээ таны охин санаа гүйцсэнгүй, миний ээжийг хүн гэж үзсэнгүй, муу сайн ч арван долоо найман жил цуг амьдарсан ээжээ, би муу байж болно. Миний ээж аав муу байх ёстой юу, хөөе ээж, би таныг хэзээ ч муухайгаар харж үзээгүй, яагаад Одноо миний ээжид тийм хатуу байж болох гэж болохгүй ээ яагаад ч болохгүй. Би хөөрдөг шүү ээжээ, яагаад болохгүй гэж би өнөөдөр хөдөө явсан архи уусан дэндүү гоё хүүхдүүдтэй найзалдаг дүү нь за юу, хүү нь тийн, ээжээ яагаад заавал тэгээд байгаа юм танай охин, миний бурууг хэзээ ч олж харахгүй ямар ч байсан. Хөөе ээж би 10 хэдэн жил амьдрахдаа танай охиныг хуурч байгаагүй шүү ээжээ, өөө за за ч биш за юу, би танай охиныг доошоо хийж үзээгүй, яагаад танай Одноо ингээд байна  ааа, миний муу хөлгүй эхийг доош нь хийгээд... Би орос Алтангэрэл биш ... ....... бараг би сонсоод залхмаар нэг ийм зүйл зовлон учирлыг нэг хөгшинд ярих залуу Модны хоёрын тэнд байх Боса дэлгүүр лүү ор гэж гараараа дохилоо. Би дэлгүүр лүү эргэх хооронд намайгаа бас тэнэг гэж байгаа бололтой дунд хуруугаа тархиныхаа орчим эвлэгхэн эргүүлээд авч байна. Ер нь л хэрүүлч эр бололтой. Утсаар ярьсаар л дэлгүүр лүү орлоо. Харамсалтай нь гарч ирдэггүй бараг 20-оод минут боллоо. Согтуу юм хүргээд өгчихье гээд гүрийлээ, хүлээлээ байдаггүй. Ороод хартал алга, хаагуур гарсан юм бүү мэд. Залуугийн хэрүүлийн агаар машинаас нэг л гарахгүй ч байх шиг таагүй сэтгэгдэл төрж суутал утас дуугарлаа. Огт хараагүй дугаар автал “Өө ашгүй утсаа авчихлаа. Хөөе чи нөгөө такси юу хөөе за ирээд бид нарыг аваадах тэгэх үү, өнөө газраа бөөнөөрөө байнаа, одоо дандаа нарийхан гоё хүүхнүүд нь үлдсэн шүү хахах ...” гэх нөгөө эгч хүүхний дуу хадлаа. Амьдралаа гэж саяхан хэрүүл салатын хүнд таагүй  яриа сонсож байсан би нөгөө талд хамт олны хөөр баяраас хуваалцах шиг санагдав.

6

Ингээд нөгөө хэдэн эмч нараа авч уулнаас буулгаж өгөхөөр эргээд Хайлаастыг зорилоо ...

Үргэлжлэл бий....

5

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх 2014 

Shuud.mn
Сонин хачин
аяатунгаа :
өө за за урдаас нь биш араас нь нэхэж уншдаг болох юм байна л даа тэр эмч нарыг авч буузаар дайлуулсан юм байна цагаан сараа гэж үнэхээр цагаахан сар шүү
2014-02-07
er hun :
bas l sain bichjee . amjilt husii
2014-02-06
gggggggg:
amjilt husie er ni unshchihdag shuu
2014-02-06
eruul:
big big like
2014-02-06
sese:
blaa amjilt huse bicheed brai
2014-02-06
beryl:
amjilt husii baingiin unshigch shuuu :)
2014-02-06
юм-үз:
үг хэл-үг хэлийг
2014-02-06
юм-үз:
жич: хоовоон хэлэх нэг үг байнаа, тэрхүү хөдөлмөрч охины өөрт чинь хэлсэн үг сэтгэлээс нь ундарсан хэл ч яахын ч аргагүй юм шүүдээ..., тийм болохоор илч төөнөсөн энэ үг хэл чи өөртэйгөө авч одон, харин, өвлийн жавар гадаанаа л үлдсэн болвуу, тийм л байгаасайдаа.
2014-02-06
юм-үз:
сайн байцгаана уу? сайхан шинэлэвүү, та бүхэн минь, хоовон минь. хамгийн эхний яриаг сонсонгоо, сэтгэл сайхантай бүсгүйн гуйснаар авсан тэр охины ажилч хөдөлмөрч нь , үг яриа нь, -хэн хэн маань л амьдрал гэдэг сайхан эдийг болгож бүтээх гээд л явж буй болохоор тэр чигт нь "бүтээгдэхүүн" өгч байхаар "хувилаад ч" болтугай мөнгө төгрөг өгчихдөг бол-, өмн удаах хүүгийн яриа, илрэл/нүд нь хүйтрээд явчих" энэ бүхэн ихийг л өгүүллээдээ. бусад нь гэсэн сайхан байлаа, хэхэхэ хүүхнүүд гэлтгүй гэмгүй сайхан "галзуурах ч" зүгээр шүү. энэ жил сархаданд хөлчүүрхсэн хүмүүнүүд хомстой байгаа нь хичнээн сайхан, яамайдаа. хоовон минь чамаар илтгэгдэх хэдэн биенийхээ энгийн мэт ч эгэлгүй тунсаг сайхан амьдрал аж төрлөө уянга хөг болдог үг яриануудаа дуулж сонсох сайхан. хэхэхэ, чамайг "хүлээдэгүүдийн нэг" болчихоод тууж явнадаа.
2014-02-06
hulguu.:
yunii umnu hoowondoo amjilt hvsie. sar shinedee saihan shinel wvv. oirid huduu gadaa tenej yewaad unshij chadsangvi. hvvhdiin hvch hudulmur shulsan tiim uudgvi hvmvvs olon bolson doo.
2014-02-06
xexe:
8989 blaa hoowon
2014-02-05
unshigch:
chi odoo terbuuz chirsen ohinii bolgoomjjtoi yvaarai geh ugiig gadaa hiutentei haychij bgaamuu kkk
2014-02-05
хүрэл:
мөн ч их хүлээлээ дээ,,,, эгч нар ч бол алнаа ална халсан үедээ нээрээ бензээ тайлаад толинд чинь өлгөж халааж мэднэ шүү ккккккк
2014-02-05
kkkk:
taxi nii mongo ogohgyi arga aa gej.bi nodnin ajil oldohgyi neg heseg haltuur hiij bilee tegsen tomor zamaas neg nohor avlaa kk zaisan geed l suulaa neg l sport bolson nohor zaisan ruu nilee gunzgii oroh yum bhaa bi ter bairiin meddeggyi ee.tegeed zaisan dohood zaalguulsan chin hodoonii malaaraa duuduulaad jaahan am muruitsgaagaad bairnii uudend irlee, tegsen nogoo nohor chin gerees orood mongo avaad irii geed tsynhee orhiod buulaa.udalgyi garch ireed avgai tsefnii tylhyyr avaad yavchihaj chi minii utasnii dugaar avaad yav bi tiim hyn hulihdah hyn bish barag l syaar ni ogch chadna uhaanii yum yariad l namaig senhryylj ogvoo kkk.bi ch 10 vaad minut panaalduulaad neeree ch zaisand baidag hyn arai ch ingehgyi biz gej bodood yavaad ogloo. tegeed l ter utas dahij holbogdoogyi dee .3000 togrog kk.er ni hymyysiig ajaad bhad hyn chanar ni jaahan muuhan hymyys l mongotei bh shig sanagddag daa
2014-02-05
darwisan :
darwisan huuhnuud
2014-02-05
mmmmmmmmmmm:
sain uil hiijee haayaa yadarsan zutarsan negniig ingeed hurgeed ugchij bgaarai baingiin unshigch
2014-02-05
байнгын уншигч:
хэчнээн ч их хүлээв пэ ккк
2014-02-05